Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ​

2022.07.22

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлаас иргэдэд тоон гарын үсэг, цахим шуудангийн хаягийг 2022 онд багтаан олгох арга хэмжээ авч бүх нийтээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний цахим шуудангийн системийн хөгжүүлэлтийг хийж, ирэх наймдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн иргэний бүртгэлийн дугаараар үндэсний цахим шууданг үүсгэж, мэдээлэл хариуцагчаас мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд мэдээллийн эзэнд мэдэгдлийг тус цахим шуудангаар хүргүүлэх мөн иргэдээс төрийн байгууллагад санал хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх албан ёсны хэрэгсэл болох болно. Иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлыг биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж бүрдэнэ. Иргэн Та “e-mongolia” системийн танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй эсвэл тоон гарын үсгээ авсан бол үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой болж байна.

Other news

ЦАХИМ ФОРУМ (DIGITAL FOSS) ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХИЛ ДАМНАСАН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын “Infocomm Media Development Authority” (IMDA)-аас зохион байгуулж буй цахим форум (Digital FOSS) хөтөлбөрийн хүрээн дэх “Хил дамнасан мэдээллийн урсгал” сэдэвт дээд хэжээний уулзалтад оролцлоо. Уулзалтаар цахим эдийн засгийн үндэс суурь болох өгөгдлийн олон улс дамнасан урсгалыг идэвхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, засаглалын стандартыг бий болгоход үүсэх бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар оролцогчид мэдээлэл, туршлага солилцлоо. Улс орнуудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим ирээдүйг бүтээхэд хамтран ажиллах зорилго бүхий цахим форум (Digital FOSS) уулзалтад Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк зэрэг цахим форумын гишүүн 10 гаруй орны нийт 30 орчим төлөөлөгчид оролцов.

Erp систем нэвтрүүлэх сургалт боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Erp систем нэвтрүүлэх сургалт боллоо 2022.05.10 Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шүүхийн Сахилгын хороотой хамтран “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” /ERP/ нэвтрүүлэн ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Системийн ашиглалтын сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр “И-Монгол” академийн Иргэд, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Энх-Амар хийж, сургалтад Сахилгын хорооны ажлын албаны ажилтнууд хамрагдлаа. ERP систем нь төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн урсгалын зохион байгуулалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэхэд зорилготой төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацыг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий уян хатан, цогц систем бөгөөд Хүний нөөцийн удирдлагын, өргөдөл гомдол, албаны цахим шуудан, мессенжер, ажил төлөвлөлтийн болон баримт бичиг, тайлан судалгаа, хяналт удирдлага, тогтоол шийдвэрийн зэрэг модулиудаас бүрдэнэ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ухаалаг Засаг-2 төслийг хэрэгжүүлэхэд  Дэлхийн банктай хамтарна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дижитал практик хөгжлийн менежер ноён Махеш Уттамчандани тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.02.14/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсад зочилж, цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг-1 төсөл амжилттай хэрэгжсэнд баяр хүргэн, Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх Ухаалаг засаг-2 төслийг эхлүүлэхээр болсонд талархаж буйгаа илэрхийллээ. Ухаалаг засаг-2 төслийн хүрээнд цахим шилжилт хийх орчныг бүрдүүлэх, цахим шилжилтийн дэд бүтцийг сайжруулах, цахим эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зэрэг ажлыг төлөвлөн, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай хамтран 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.