Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана

2022.08.17

Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм. Хэрэглэгчийг танилт, нэвтрэлтийн систем ашиглан цахим орчинд таньж, баталгаажуулж байгаа тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм. Үндэсний цахим шуудангийн энэхүү системийг төрийн үйлчилгээний нэгдсэн е-mongolia системтэй холбосон нь иргэд ашиглахад хялбар, ойлгомжтой болсон төдийгүй, уг системийг ашигласнаар төрийн байгууллага руу биеэр очих болон утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай шууд харилцах боломжтой боллоо. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ухаалаг утас ашигладаг 3,8 сая иргэний, 16 болон түүнээс дээш насны 1.5 сая иргэн нь Е-Mongolia систем ашиглаж байна.

Бусад мэдээ

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, үнэлгээ хийх арга хэмжээ өнөөдөр (2023.08.16) Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Энэ хүрээнд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, цахим шилжилт, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, мэдээлэл солилцлоо. #цахим_аймаг #Сүхбаатар

Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина

ҮЙЛ ЯВДАЛ Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина 2022.09.16 Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд ЦХХХЯ-д хүрэлцэн ирж хамтран ажиллах тухай хэлцэл өрнүүлж эхэллээ. Дэлхийн 176 улсад салбартай, 200 гаруй мянган ажилчидтай дэлхийн шилдэг 500 технологи үйлдвэрлэгчдийн 44-рт эрэмбэлэгддэг “Huawei” компанийн төлөөллийг ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа.“Huawei” компани 2006 оноос Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 53 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн газар нь идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байна.Өнөөдрийн уулзалтаар боловсрол, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд шаардлагатай технологийн шийдэл дээр болон 5G сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт, дата төв байгуулах зэрэг томоохон санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ “Huawei” компанийн зүгээс илэрхийлсэн бол ЦХХХ-ны сайд Н.Учрал: Радио телевизийн үндэсний сүлжээг тоон системд шилжүүлэх, боломжит 350 га талбайд нарны панель байгуулах, боомтуудыг шилэн кабелиар холбох гэх мэт ажлуудад судалгаа, тооцоог нарийвчлан боловсруулж харилцан ашигтай хамтран ажиллах боломж бийг танилцуулсан юм.ЦХХХЯ технологийн салбарт хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалтын чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах чиглэлд бодлого баримталж ажиллана.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна. Тодруулбал, oxford insight –аас гаргасан судалгаагаар Монгол Улс 2019 онд 172 орноос 123 дугаарт эрэмбэлэгдсэн бол 2020 онд 93 дугаарт эрэмбэлэгдэж, 30 байр урагшилж байв. Харамсалтай нь, 2020 оноос хиймэл оюуны бэлэн байдлаараа 10 байр ухарсан үзүүлэлттэй байна.  Тодруулбал, № Шалгуур 2020 2021 2022 2023 1 Засаглал 27.02 33.45 35.21 35.83 2 Технологи 26.27 27.24 26.68 27.71 3 Өгөгдөл ба Дэд бүтэц 60.09 50.90 49.76 38.99 Үүнд, өгөгдөл ба дэд бүтцийн шалгуур жил бүр буурч байгаа нь нөлөөлсөн байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны яамнаас ирэх 12 дугаар сард “Төрийн их өгөгдөл, хиймэл оюун” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнтэй уялдуулан “Төрийн их өгөгдөл ба Хиймэл оюун” үндэсний стратегийг боловсруулж, батлуулахаар ажиллаж  байна.