Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана

2022.08.23

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна.

Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм. 

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8 сарын 10-24, 9 сарын 10-25, 10 сарын 3-24-ний хооронд гэсэн гурван ээлжээр бүртгэнэ.

Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, e-mongolia системд бүртгүүлэхийг уриалж байна. E-Mongolia систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна.

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/609030673936691

НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/1120790078790109/

Other news

Кибер аюулгүй байдлаа хамтран хамгаална

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форум зохион байгуулж байна. Форумд Монгол улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл 79 байгууллагын 170 орчим төлөөлөгч оролцож байгаа юм. Кибер аюулгүй байдлын үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын үүрэг, оролцоог хангах арга зам, кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн илтгэлүүд тавигдана. Цаашид хийх ажил, шийдэх асуудал, төр, хувийн хэвшил, олон нийт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцаж байна. Форумын ач холбогдол нь төр, иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэм хэмжээ, стандарт тогтоон мөрдөх, кибер гэмт хэргээс сэргийлэхэд хамтран ажиллах арга замуудаа тодорхойлоход оршиж байна.

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, тус салбарын төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд хамтран Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түвшинд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг сонирхолыг хамгаалах, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтран ажиллахад энэхүү хэлэлцээрийн зорилго оршиж байна. Тус хэлэлцээр нь 5 бүлэг 43 зүйлтэй бөгөөд хэлэлцээрийн хүрээнд 2023-2025 оны хооронд хэрэгжүүлэхээр салбарын ажилтан, албан хаагчдын албан тушаалын болон тарифт цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд: Үндсэн цалин, хийснээр хөлс авдаг ажилтны гүйцэтгэсэн ажлын нэгжид ногдох цалингийн үнэлгээг инфляцийн түвшний өөрчлөлт болон ажлын ачаалалтай нь уялдуулан нэмэгдүүлэх; Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үндсэн ажилтны албан тушаалын болон тарифт цалингийг доод жишгийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.2 дахин нэмэгдүүлснээс багагүй хэмжээнд хүргэх; Ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, өөр чиглэлэээ мэргэжшүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх, байгууллага өөрчлөн байгуулагдах (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөчрлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц, өмчийн харьяалал өөрчлөгдөхөд ажлын байрны баталгааг хангах; Ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн сургалтыг жил бүр, ажлын байрны нөхцөлийн үнэлгээг тоног төхөөрөмж нэмэгдэх, ажлын байрны орчин нөхцөл өөрчлөгдөх тухай бүрд хийх; Эрсдэлтэй ажлын байранд ажиллах ажилтныг даатгалд хамруулах; Ажилтны амьдрах нөхцөлөө сайжруулах, гэр хашаа, хувийн орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх, орон сууц шинээр худалдан авах, хөнгөлөлттэй зээл авахад зориулж ажил олгогчоос дэмжлэг үзүүлэх гэх мэт асуудлуудыг онцолж байна.