Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цэцэрлэгийн хуваарилалтыг E-Mongolia болон СМС-р мэдээлж байна

2022.08.26

Монгол Улс энэ жил анх удаагаа Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт болон ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг “e-Mongolia” системээр авч эхэлсэн.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах эхний ээлжийн бүртгэлийн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 10-24-ний хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 111 мянган 542 хүүхэд бүртгүүлжээ.

Эдгээр хүүхдүүдэд цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээлэл нь эцэг эхэд нь дараах гурван сувгаар хүргэх болно. Үүнд. 

  1. e-Mongolia систем 
  2. Үндэсний цахим шуудан
  3. Эцэг эхийнх нь бүртгэлтэй гар утасны дугаарт смс хэлбэрээр тус, тус мэдэгдэх болно. 

Хэрвээ ХҮСЭЛТИЙГ СУДАЛЖ БАЙГАА гэсэн төлөвтэй байвал та  сандралгүй, төлөв өөрчлөгдөхийг хүлээгээрэй. Таны хүүхдийг тун удахгүй харьяа оршин суугаа хаягийнх нь дагуу цэцэрлэгийг хуваарилах болно.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байгаа тул эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны 09 дүгээр сарын10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд цэцэрлэгийн бүртгэлийг дахин зарлах юм.

Түүнчлэн ЕБС-ийн 1-р ангид элсэгчдийн бүртгэлийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний 12.00 цаг хүртэл сунгалаа.

 НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ “E-MONGOLIA” СИСТЕМЭЭР ХЭРХЭН ШАЛГАХ ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/620736792990521/ 

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭХ  ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/620736792990521/

Бусад мэдээ

Цахим эдийн засаг | Үүрэн холбоо ба дата хэрэглээ

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр нэрлэж, ирэх дөрвөн жилийн хугацаанд цахим эдийн засгийг хөгжүүлэх, түүний экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор бид салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмэр болон статистик мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэ удаад үүрэн холбооны салбарыг онцолж байна. Тус салбар нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт орлогын 57 хувийг бүрдүүлдэг. Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.8 сая хүрлээ. Ухаалаг төхөөрөмж хэрэглэгчийн тоо – 4 сая Хөдөлгөөнт өргөн зурвасын идэвхтэй хэрэглэгч –              3G, LTE сүлжээ хооронд шилжин тоологдсон идэвхтэй хэрэглэгч Үүрэн холбооны нэг хэрэглэгч хоногт дунджаар 7.1 минут ярианы ачаалал үүсгэж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нь 2007 оноос хойш улсад 16 жил, төрийн байгууллагад 14 жил ажилласан туршлагатай юм. Боловсрол: 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг 2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мэргэшил: 2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт 2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн. Ажлын туршлага: 2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт 2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга 2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт 2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх 2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны  Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. ​Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь манай салбарын урагшлах гарц бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах, чадварлаг инженерүүдийг бэлтгэх, тэднийг бодитоор үнэлэх зэрэг нь бодлогоор зайлшгүй зохицуулах асуудал мөн гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэг байлаа. Монгол улсад иргэд хуулийн этгээд, компани байгуулахад хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр очих зэрэг хүндрэл үүсдэг байв. Уламжлалт шаардлагыг шинэчилж, E-business платформыг нээсэн талаар дурдаж, ЕМХХАҮТ-ын гишүүдэд болон бизнес эрхлэгчдэд таатай орчин үүссэн тул түүнийг бодитоор ашиглаж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чиглэл та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо.