Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ЦХХХЯ бодлого үйл ажиллагаандаа хилийн чанад дахь Монголчуудын оролцоог хангаж ажиллана

2022.09.06

УИХ дахь Инновац цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн зөвлөл” нь 2022 оны 7-р сард байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилготой зөвлөл юм.

Тус зөвлөлд дэлхийн өнцөг булан бүрт технологийн салбарт амжилттай ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтран судалгаа, зөвлөмж боловсруулж, МУ-ын хэмжээнд өрнөж буй цахим шилжилтэд хувь нэмрээ оруулахаар зогсолтгүй ажиллаж байна

Өнөөдөр тус зөвлөлийн гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдтай цахим хурал зохион байгуулж МУ-ын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлыг дүгнэх, цахим хөгжлийг дэмжихээр батлагдсан багц хуулиудыг давж гарсан, хэрэгжилтэд гацаа үүсгэсэн журмуудыг судлах зэрэг хэд хэдэн чухал сэдвээр санал боловсруулж байгаагаа танилцууллаа.

Сайд Н.Учрал зөвлөлийн гишүүдэд хандан мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоход шударга өрсөлдөөн, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.

 

Other news

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа 2022.03.17 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өнөөдөр хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон төдийгүй уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, банк санхүү гэх мэт бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур хүчин зүйл болон хөгжиж байна. Үүнтэй холбоотой дэлхийн хөрөнгө оруулалт мэдээллийн технологийн салбар руу шилжиж байгаа ажээ. Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгосон бөгөөд “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг өнөөдөр /2022.03.17/ Туушин зочид буудалд зохион байгууллаа. Тус форумыг нээж, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зорьж, тэмүүлж байгаа иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл нь харилцаа холбоо, мэдээллийн технологи бөгөөд салбарын хөгжлийн хурдасгуур, тулгуур хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн хуулиудыг батлан нийтээр дагаж мөрдөхөд бэлэн болсон гэдгийг онцолж, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүссэн юм. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулсан юм. Тус бодлогын баримт бичигт тусгаснаар, монголчууд “Цахим Үндэстэн” болоход Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтууд хэрэгжсэнээр 2027 онд Монгол Улсын нийт өрхийн 95 хувь интернэт ашигладаг, хүн амын 97 хувь нь интернэт ашигладаг Ази Европыг холбосон өндөр хурдны сүлжээний мэдээллийн урсгал 4 дахин өсөж, 5G технологийн нэвтрэлт 70 хувьд хүрч, Харилцаа холбооны дэд бүтцийн индекс 0.69 хувьд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Мөн цахим засаглалын олон улсын индекс 10 хувиар өсөж, хүн амны тоон бичиг үсгийн чадавх 50 хувьд хүрнэ гэж харж байгаа ажээ. Цахим хөгжлийн хурдасгуур форумын үеэр Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 гаруй төлөөллүүд мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын  орчин, дижитал эдийн засгийн хэрхэн бий болгох талаар хэлэлцсэн юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим аймаг бодлогын зөвлөмж Төв аймгийн албан хаагчдад хүрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг Төв аймагт хэрэгжүүлж байна. Дээрх ажлын хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Цахим хөгжлийн багц хуулийг танилцууллаа. Мөн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн бол Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ууганбаатар тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээлэв. Төв аймагт төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэдэг “ХУРДАН” цэг хоёр байрлалд ажилладаг. Эдгээр цэгүүд нь энэ оны 5 дугаар сард байгуулагдсан бөгөөд тухайн цагаас өнөөдрийг хүртэл төрийн 3476 үйлчилгээг хүргэсэн бол зөвлөн туслах үйлчилгээг 455 иргэнд хүргэсэн байна. Мөн аймгийн 27 сум, хүн амын төвлөрөл ихтэй 6 суманд 2019 оноос эхлэн е-mongolia үйлчилгээг нэвтрүүлэн лавлагаа болон олон шатлалт үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа юм.

Төв аймгийн ЕБС-ийн сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгаалал, мэргэжил сонголтын талаар сургалт зохион байгууллаа

ЕБС сургалт: Төв аймгийн ерөнхий боловсролын 3 сургууль, 1 коллежийн нийт 172 сурагчдад Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “Тасралтгүй суралцах нь”, Эмпасофт технологийн их сургуулиас “Мэргэжил сонголт”-ын талаар тус тус сургалт, мэдээлэл хийв.