Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

2022.09.15

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа.

Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо.

Other news

Ухаалаг Засаг-2 төслийг хэрэгжүүлэхэд  Дэлхийн банктай хамтарна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дижитал практик хөгжлийн менежер ноён Махеш Уттамчандани тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.02.14/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсад зочилж, цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг-1 төсөл амжилттай хэрэгжсэнд баяр хүргэн, Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх Ухаалаг засаг-2 төслийг эхлүүлэхээр болсонд талархаж буйгаа илэрхийллээ. Ухаалаг засаг-2 төслийн хүрээнд цахим шилжилт хийх орчныг бүрдүүлэх, цахим шилжилтийн дэд бүтцийг сайжруулах, цахим эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зэрэг ажлыг төлөвлөн, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай хамтран 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна 2022.04.09 Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Кансат-2023” үндэсний VI тэмцээн эхэллээ

Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг “Кансат-2023” үндэсний VI тэмцээн өнөөдөр (2023.06.16) Налайх дүүргийн Дархан ноёны худагт эхэллээ. Энэхүү тэмцээн нь сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг тэмцээн юм. Тэмцээнийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Энэ жилийн тэмцээн дэлхийн сансар судлалын түүхэн дэх эмэгтэй хүн анх сансарт ниссэн тэмдэглэлт өдөр зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо хэд дахин нэмэгдэж, анх удаа дунд сургуулийн баг оролцож буйгаараа онцлог болж байна. 2 сар гаруй хугацаанд оюун ухаанаа уралдуулан хийж бүтээсэн бүтээлүүд нь амжилттай хөөрч, даалгавраа амжилттай биелүүлэхийг нийт оролцогчиддоо хүсье. Оюуны хөрөнгө оруулалт бүхий том төсөл тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье гэв. Тэмцээнд кансат болон буцагч төрлийн нийт 22 багийн 150 гаруй оюутан сурагчид оролцож байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Mongolsat Networks ДДэшТВ | Тусламж | Мэдээлэл (албан ёсны групп) Инженер Геодези ХХК / Engineering geodesy LLC