Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Enkhtsolmon Enkhbayar

Өвөрхангай аймгийн төрийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилчид болон ЕБС, политехникийн коллежийн оюутнуудын цахим ур чадварыг дээшлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагын холбогдох албаны төлөөлөл Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд, мэдээллийн технологи хариуцсан ажилтан, хүний нөөц, бичиг хэргийн ажилтнууд, сумдын e-mongolia хариуцсан операторуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд хийсэн сургалтын агуулга: Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ Цахим орчны зохицуулалт Төрийн албан хаагчдад зориулсан docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, политехникийн коллежийн оюутнуудад хийсэн сургалтын агуулга: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаарх мэдээлэл /Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Д.Дэлгэрмаа/ Мэргэжлээ сонгох нь /Эмпасофт Технологийн Сургуулийн захирал Н.Энхсайхан/ Ирээдүйд хэрэгтэй ур чадвар /Тэкстрим ХХК /Timely.min/-ний Үүсгэн байгуулагч Н.Болорхүү/ Төрийн албан хаагчдад хийсэн сургалтад 50 гаруй албан хаагч, ЕБС, политехникийн коллежийн багш, оюутнуудад хийсэн сургалтад нийт 5 сургууль, политехникийн коллеж, насан туршийн боловсролын төвийн 500 гаруй багш, нийгмийн ажилтан, оюутан, сурагчид хамрагдав.

Өвөрхангай аймгийн төрийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилчид болон ЕБС, политехникийн коллежийн оюутнуудын цахим ур чадварыг дээшлүүллээ Read More »

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Эрхэмсэг Хатагтай Фиона Блайтыг өнөөдөр /2024.03.28/ хүлээн авч уулзлаа

Уулзалтаар Н.Учрал сайд Британи Улс цахим засаглалын индекс болон Үндэсний кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг тул цаашид дээрх чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийлэв. Элчин сайд Фиона Блайт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа богино хугацаанд бодит үр дүнд хүрч байгааг сайшааж, цаашид хоёр орны цахим засаглал, кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Эрхэмсэг Хатагтай Фиона Блайтыг өнөөдөр /2024.03.28/ хүлээн авч уулзлаа Read More »

Өвөрхангай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Өвөрхангай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулав Read More »

Өвөрхангай аймаг 24/7 “Цахим төв”-тэй болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ

Өвөрхангай аймаг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил – 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн, шуурхай, хүргэх зорилгоор “Цахим төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо. Тус цахим төвд: Төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан ГЭРЭГЭ КИОСК Төрийн лавлагаа, мэдээлэл авах төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх “ТҮЦ” машин, ХУР-ДАН систем, 4 банкны АТМ, КИОСК машин зэрэг үйлчилгээ нэг дор байрлаж, нэг цэгээс үйлчилгээ авах орчин, нөхцөл бүрдлээ.

Өвөрхангай аймаг 24/7 “Цахим төв”-тэй болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ Read More »

Цахимд_Хэвшье_Өвөрхангай

“Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний газрын эздэд орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.

Цахимд_Хэвшье_Өвөрхангай Read More »

Өвөрхангай аймаг 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жил болгох зорилт тавьсан

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээ Өвөрхангай аймагт өнөөдөр (2024.03.27) зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд: “Цахимд хэвшье” нэгдсэн хурал, уулзалт “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жилийн нээлт Мэдээллийн технологийн үзэсгэлэн (ICT expo) “Цахим төв” 24/7-ийн нээлт Хүүхдийн “Итгэлтэй утас”-ны нээлт Мэдэллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга ЕБС-ийн багш, сурагчид, политехник коллежийн оюутнуудад зориулсан сургалт Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт Хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, мэдээлэл зэрэг үйл ажиллагаа 4 танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Өвөрхангай аймаг 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жил болгох зорилт тавьсан Read More »

Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад Харилцаа холбооны зохицуулах хороо, оролцогч байгууллагуудын төлөөлөл цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломж, “Хүүхэд хамгааллын тухай хууль” /шинэчилсэн найруулга/-д орсон цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалт, мэргэжил сонголт, суралцах чадварын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав Read More »

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ болон гишүүн 20 гаруй байгууллагууд Баянхонгор аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа

Мөн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдэд бизнесээ цахимжуулах арга зам, бизнес эрхлэгчдэд зориулсан программ хангамжийн танилцуулга /Санхүү, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрийн төсөл, худалдаа үйлчилгээ, website, тоон гарын үсэг зэрэг/ хийж, заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ болон гишүүн 20 гаруй байгууллагууд Баянхонгор аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа Read More »

Орон нутаг дахь цахим шилжилтийг бодлогоор, бүтээгдэхүүнээр, зөвлөн туслах үйлчилгээгээр шийднэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам харьяа болон салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор “Цахимд хэвшье” экспог Баянхонгор аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагуудад хамтран зохион байгууллаа.

Орон нутаг дахь цахим шилжилтийг бодлогоор, бүтээгдэхүүнээр, зөвлөн туслах үйлчилгээгээр шийднэ Read More »

“Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ болон яамны харьяа, салбар байгууллагуудаас дараах сэдвүүдийн хүрээнд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

“Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал сэдвээр /ЦХХХЯ-ны Онц чухал мэдээллийн дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах шинжээч Д.Цэвэлмаа/ Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/-ийн танилцуулга /Үндэсний дата төв УТҮГ-ын Мэдээлэл технологийн газрын системийн ахлах инженер Б.Түмэнбаяр/ Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар /Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир/ Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломжийн талаар /Харилцаа холбооны Зохицуулах хорооны Зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Дэлгэрмаа/

“Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ болон яамны харьяа, салбар байгууллагуудаас дараах сэдвүүдийн хүрээнд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа Read More »