Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Enkhtsolmon Enkhbayar

Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Архивын Ерөнхий Газартай хамтран өнөөдөр (2023.09.21) “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт баримт шилжүүлэх ажлын зохион байгуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамрууллаа.

Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа Read More »

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотод төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдлээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайланд Улсын Бангкок хотод 2023.09.18,19-ний өдрүүдэд албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ. Тус улсын Элчин сайдын яам нь Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Малайз Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсыг хариуцдаг бөгөөд 100 гаруй Монгол иргэн /Үүнд: Хөдөлмөр эрхэлж буй 30, оюутан, сурагч 60, гадаад иргэдтэй гэр бүл болсон 10 орчим/ албан ёсны зөвшөөрөлтэй буюу зохих ангиллын визээр урт, богино хугацаанд сурч, хөдөлмөрлөж байгаа бол Малайзид 76, харин Индонезид 10 иргэн байна. Мөн жилд ойролцоогоор 25,000 гаруй Монгол иргэн аялал жуулчлал, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар Тайланд улс руу зорчдог бөгөөд “Хурдан” цэг нээгдсэнээр Тайланд улс руу зорчиж буй 25,000 мянган иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй, хаанаас ч орй авах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь 6 улсын 9 цэгт төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нээсэн бол цаашид 46 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотод төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдлээ Read More »

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Цахим оролцоо ба Олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Цахим оролцоо ба олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож, Монгол Улсын цахим шилжилт, иргэдийн цахим оролцооны талаар илтгэл танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн 16 орны нийт 60 орчим төлөөлөл оролцож, бүс нутгийн түвшинд тоон хуваагдал, хөгжлийн хийдэл, хиймэл оюун ухааны хэрэглээ болон Ази-Номхон далайн бүс нутагт цахим оролцоо, цахим өөрчлөлтийг ахиулах, цахим сорилт, боломж, сайн туршлага, шийдлээ хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн технологи, олон нийтийн хөгжилд шинэ хилийн технологийн хэрэглээг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцов.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Цахим оролцоо ба Олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож байна Read More »

Шил ажиллагаа, цахимжилтын үр дүнг иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг нь хүлээн авч байна

Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа хэрэгжүүлж байна. ЦХХХЯ “Шил” ажиллагааны хүрээнд өмнө нууц, далд байсан мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгосноор олон эерэг үр дүн гарч байна. Тухайлбал тусгай сангуудын эргэн төлөлт эрс нэмэгдэж, авлига, албан тушаалын хэргүүд олон нийтэд нээлттэй болсоор байна. ЦХХХЯ-ны цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлого эрчимжиж, зөвхөн төрийн үйлчилгээний И-Монгол системд 1000 гаруй үйлчилгээ нэвтэрч, иргэдийн өдөр тутмын амьдралд эерэгээр нөлөөлсөөр байна. Иргэдээ мэдээллээр хангах, тэдний санал, хүсэлтийг нь хүлээн авах нь төрийн үүрэг. Тиймээс “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалтыг төр, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн 9 дүүрэгт үе шаттайгаар зохион байгуулж байна. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЦХХХЯ-ны ТНБД Б.Батцэцэг, БХЗГ-ын дарга Б.Билэгдэмбэрэл, ТЗУГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр, Хяналтын газрын дарга С.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга Л. Нямдорж, ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар, ХХЗГ-ын зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд, ХХЗГ-ын өргөн нэвтрүүлгийн дарга Э.Золбаяр, МЦХ-ны захирал Б.Чинбат, РТҮС-ийн захирал Б.Дагвасүмбэрэл болон холбогдох албаныхан оролцлоо.

Шил ажиллагаа, цахимжилтын үр дүнг иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг нь хүлээн авч байна Read More »

Цахим шилжилт хийх бэлэн байдал, цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цахимжилттай холбоотой иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг аймгийн удирдлагуудаас “Цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа”, төрийн албан хаагчдаас “Цахим шилжилтэд бэлэн байдлын судалгаа”, иргэдээс “Төрийн цахим үйлчилгээний сэтгэл ханамжийн 3 төрлийн судалгааг авч ажиллалаа. Судалгаанд аймгийн нийт сумд, бүх шатны төрийн байгууллага, иргэдийн 280 орчим төлөөллийг хамрууллаа.

Цахим шилжилт хийх бэлэн байдал, цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цахимжилттай холбоотой иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна Read More »

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтад харьяа, салбар 5 байгууллагын 30 орчим төлөөлөлт оролцож, салбарын хууль, тогтоомж болон ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй байгууллагын төлөөлөлтэй уулзлаа Read More »

Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид цахим ур чадварын мэдлэгээ дээшлүүллээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2023.09.15) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, мэдээлэл солилцлоо. Сургалтад Баянхонгор аймгийн төрийн 23 байгууллагын төлөөлөл болон сумдаас танхим болон цахимаар нийт 100 гаруй албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.

Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид цахим ур чадварын мэдлэгээ дээшлүүллээ Read More »

Зарим төрийн байгууллагуудын программ хангамж, системтэй танилцлаа

Аймаг, орон нутагт төрийн байгууллагууд цахим шилжилт хийхэд тэдгээрийн цахим системийн шийдэл, программын хэрэглээ хялбар, нэгдсэн байх нь чухал юм. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг өнөөдөр /2023.09.14/ Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Арвайхээр сумын “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хэрэглэгдэж буй программ хангамж, системтэй танилцлаа. Эрүүл мэндийн газарт одоо ашиглаж байгаа цаг авах, үзлэгийн бүртгэл, эмчилгээ, тайлан бүртгэлийн системүүд хоорондоо уялдаагүй олон программыг хэрэглэдэг, мэдээллийг шивж оруулахад ихээхэн цаг ордог нь эмч, ажилтнуудад хүндрэл учруулдаг бөгөөд нэн түрүүнд эдгээрийг нэгтгэсэн системийг нэвтрүүлэх шаардлага байгааг эмч сувилагч нар хэлж байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тухайд баг сумдад иргэний мэдээлэл шинэчлэгдэхгүй уддагаас улбаалж хаягийн зөрчил гарах, иргэний мэдээлэл зөрөх асуудлууд ихээхэн гардаг байна. Мөн иргэдийн овог нэр, регистрийн дугаар зөрөх, халамж, тэтгэмж, оршуулгын зардал зэргийн мэдээлэл хугацаанаасаа хоцрох зэрэг асуудлууд байгаа хэдий ч судалгаа тайланг үе шаттайгаар засварлан сайжруулж байна. Энэ үеэр төрийн байгууллагуудын программуудын систем уялдаатай, хурдан шуурхай байх шаардлага байгааг тус байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд онцолж байв. “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төв нь Арвайхээр сумын 5, 6, 10, 11, 13 дугаар багийн 13400 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус өрхийн эмнэлэгт ашигладаг программыг хөгжүүлж, эмч ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх шаардлага байгааг хэлж байна. Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь 2600 гаруй сурагчтай. Одоогоор Боловсролын нэгдсэн мэдээллийн систем \ESES\ ашигладаг ч үе үе ачааллаа дийлэхгүй гацаж хүндрэл учирдаг байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд багтаан ИХ НҮҮДЭЛ цахим сургалтын системийг ашиглах чиглэлийг өгчээ. Мөн цахим хэрэглээний болон нөхөн хангалтын зардлыг мэдээллийн технологийн систем, тоног төхөөрөмж худалдан авах, утасгүй интернэтийн дэд бүтцээ сайжруулах, багш нарыг дата нэгжээр хангах зэрэгт зарцуулах чиглэлийг яамнаас өгсөн байна. Үүнээс гадна Англи хэлний 5, 6 дугаар ангийн хөтөлбөрийн PERSON программ нь сурагч бүр өндөр үзүүлэлттэй ухаалаг гар утастай байхыг шаардаж байгаа нь хүүхдүүд жигд мэдээлэл авах, тэгш суралцах боломжийг хязгаарлаж байгааг дээрх сургуулийн удирдлагууд хэлж байлаа.

Зарим төрийн байгууллагуудын программ хангамж, системтэй танилцлаа Read More »

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академийн хамтарсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн 14 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг 2023.09.11-15-ны өдрүүдэд 4 аймаг (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай)-т нэгэн зэрэг ажиллаж байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан баг өнөөдөр (2023.09.14) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, цахим шилжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Баянхонгор аймаг нь нийт 20 сумтай бүх сум өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон, сүлжээний дэд бүтэц сайтай, цахим хөгжлийн нэгдсэн бодлоготой, цахим шилжилтийг хурдацтай хэрэгжүүлж байгаа аймгуудын нэг бөгөөд төрийн цахим үйлчилгээний e-mongolia нэгдсэн системийн оператор бүх сумдад ажиллаж байна. Орон нутгийн онцлог бүхий олон шатлалт 32 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэн e-mongolia системд холбож, 2022 оны 05 дугаар сараас эхлэн иргэдэд тоон гарын үсгийг олгон хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 44866 иргэнд тоон гарын үсэг олгосон байна.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академийн хамтарсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна Read More »

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд 470 иргэн, төрийн албан хаагчийг хамрууллаа

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Архангай, Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ хүрээнд “Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг хийх зорилгоор иргэдээс Төрийн үйлчилгээний цахимжилтийн талаарх сэтгэл ханамжийн судалгаа, төрийн албан хаагчдыг бэлэн байдлын судалгаа, аймгийн удирдлагуудыг цахим шилжилтийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа буюу цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд тус тус хамрууллаа. Эдгээр судалгаанд Архангай аймгаас 260, Өвөрхангай аймгаас 210 буюу нийт 470 иргэн, төрийн албан хаагч хамрагдаж, асуулгад хариулсан байна.

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд 470 иргэн, төрийн албан хаагчийг хамрууллаа Read More »