Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

2021.01.27

Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ.

350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

“Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа

“Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт бүртгэгдлээ. Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг байршууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Төрийн өмчийн, нөлөө бүхий компани “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банк, МИАТ-ын ТУЗ-ийн 534 гишүүний цалин ил тод болж байна. Өнөөдөр мэдээлэл нэмэгдсэнээр төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98%-ийнх нь нэр, цалин нээлттэй болоод байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлээс 8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн өртэй мэдээлэл ил тод боллоо. Ил тод мэдээлэл өр багасгах хөшүүрэг болж, өнгөрсөн 7 хоногт 95 иргэн, хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн байна. ЖДҮХ сангаас 2008 оноос хойш зээл авсан 1295 иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг нээхэд 221,3 тэрбум төгрөгийн өр ил боллоо. ЖДҮХС-гаас иргэн, хуулийн этгээдийн авсан 270 тэрбумын зээлээс төлөгдсөн нь 48,7 тэрбум, үлдэгдэл нь 221,3 тэрбум. Иргэд сураг ажгаар бус судалгаа сурвалжтайгаар, хардахаас илүүтэй харж мэдэж, нээлттэй мэдээлэлд дүн шинжилгээтэй, эш үндэстэй хандах соёл хэвшин түгж эхэлж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх 5ш ажиллагаа”

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа”-ны нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог ханган хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам уриалж байна. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид эрүүл нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа #Нэгдье. АТГ-Олон нийтийн төв: https://www.facebook.com/iaacmn/

Металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулдаг дрон бүтээжээ

Хятадын эрдэмтэн “Галзуу Ли” болон түүний багийнхан металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулах чадвартай жижиг дрон зохион бүтээжээ. Нисгэгчгүй онгоцууд нь ердийн цацраг туяанаас 200 сая дахин хүчтэй хэт улаан туяаны лазерыг тусгаж, металл зүсэх чадвартай. Энэхүү систем нь дэмжигч төхөөрөмжөөр дрон руу лазер тусгаж, хүчийг нь 30 кВт-аас дээш хэмжээнд хүргэнэ. Ирээдүйд олон дрон зорилтот газруудыг илрүүлэхийн тулд тус системийг ашиглаж, лазерын тусламж авах хүсэлтийг гаргаж, хүчээ нэмэгдүүлэх боломжтой.  Уг систем нь дурантай төстэй хоёр хоолой ашиглаж, нэг нь лазерыг хүлээн авах, нөгөө нь зорилтот газарт чиглүүлэх зориулалттай аж. Эх сурвалж: Technology innovation