Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

2021.01.27

Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ.

350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулав

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хэрэгжилтийн тайланг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороогоор 2023 онд хэлэлцүүлж, тайлангийн мөрөөр 35 зөвлөмж ирүүлсэн. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах,  харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөл” дээрх зөвлөмжийг таниулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, И-Монгол академи УТҮГ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, “Bэб сайтад тавигдах шаардлага, хүртээмжийн талаарх ойлголт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Тус сургалт нь цахим хуудас, аппликейшн хөгжүүлэгч оюутан, залууст хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Өнөөдөр “Төрийн албаны өдөр” тохиож байна

Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, шинэчлэх, алдаршуулах, баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” болгон шийдвэрлэсэн. Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж буй нийт төрийн албан хаагч, ажилтан, үе үеийн ахмадууд та бүхэндээ төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье.

Камбожийн Хант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикистан

Камбожийн Хант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикистан Улсын төрийн дээд шатны албан хаагчид болон Швейцарийн хөгжлийн агентлагийн бүрэлдэхүүн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх талаарх үйл ажиллагаатай танилцаж байна.