Digital Nation – 2021 | Мэдээлэл технологийн салбар дахь хэвшмэл ойлголтыг халах нь
ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation – 2021 | Мэдээлэл технологийн салбар дахь хэвшмэл ойлголтыг халах нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудал ямагт хөндөгдсөөр ирсэн. Манай улсад энэ салбар дахь жендэрийн нөхцөл байдал ямар байгаа талаар бид энэ удаагийн зочидтойгоо ярилцлаа. “Дижитал Вэндин” компанийн гүйцэтгэх захирал Ш.Амарбаясгалан: Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг. Дижитал Вендин ХХК нь “High payment solutions” компанийн харьяа компаниудын нэг. Байгуулагдаад 4 сар болж байна. Энэ хугацаанд зөөврийн “power bank” түрээслэх Hi-charge үйлчилгээг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ үйлчилгээ нь төлбөрийн цогц шийдэл болох цахим хэтэвч Hi-pay апп-д байрлах Hi-charge цэсээр дамжуулан хот даяар байрлуулсан “power bank” цэнэглэх цэг дээрх QR кодыг уншуулан, тун хялбархан үйлдлээр дүүрэн цэнэгтэй power bank түрээслэн авах боломжтой бөгөөд хэрэглэж дуусаад өөрт ойр дурын байршилд буцаан хийх давуу талтай ухаалаг систем юм. Өнөөгийн нийгмийн бүхий л насны хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэгт болсон мобайл дата хэрэглээ бүхий ухаалаг утасны цэнэг дуусах гэсэн асуудлыг шийдэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, их хотод өнгө төрх, чимэг нэмсэн үйлчилгээ болсон гэдэгт бид итгэлтэй байдаг. Харилцаа холбоо, мэдээллийн технологи гэрлийн хурдаар өсч байгаа өнөө үед дэлхий дахинд энэ салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэнцвэрт байдал нь бүрэн шийдэж чадаагүй асуудлын нэг байсаар байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/ гэх мэт нэр хүндтэй байгууллагуудаас хэрэгжүүлж буй олон төрлийн сургалт хөтөлбөрүүд, Мелинда Гэйтс зэрэг салбарт нэр хүндтэй, алдартай эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр ороод ч жендэрийн тэгш оролцооны талаар тэргүүлдэг Европын холбооны улсуудад хүртэл энэ асуудал байсаар байна. Монгол Улсын хувьд энэхүү тоон үзүүлэлт нь 40 орчим хувь байгаа нь тийм ч чамлахаар үзүүлэлт биш юмаа. Гэхдээ энэхүү үзүүлэлтийг ойроос харвал салбарын нийт хэмжээнд эмэгтэйчүүдийн ажиллаж буй ажлын байр нь голчлон үйлчилгээ, санхүү бүртгэл, борлуулалтын хэсэгт байх бөгөөд ICT секторын нарийн мэргэжил шаардсан кодчлол, програмын хөгжүүлэлт, hardware инженер, дата шинжлэл гэх мэт тал дээр тун бага хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Олон улс дахь туршлага, мөн мэдээллийн технологийн салбарт ажилласан өөрийн туршлага дээрээс ч харсан энэхүү оролцоо бага байгаагийн шалтгааныг харвал ялгаатай 3 үе байгаа нь харагдана. Энэ нь эмэгтэйчүүдийн тухайн ажлын байранд анх орох буюу энэ төрлийн мэргэжилтнийг бэлтгэх үе, карьерийн хөгжлийн үе, ажил хувийн амьдралын тэнцвэрийг хангах үе юм. Манай Hi-pay ийн групп компаниудын хувьд нийт ажилтнуудын хүйсийн харьцаа 50:50 тэнцүү байдаг бөгөөд энэ нь менежментийн баг буюу шийдвэр гаргалтын төвшинд ч адилхан хадгалагддаг үзүүлэлт юм. Энэ нь эргээд үйлчилгээ сайжруулах, хүртээмжтэй байдал, ажлын бүтээмжийн хувьд ч давуу байдал болж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна гэж би хардаг юм. Дээр дурдсанчлан нарийн мэргэжил шаардсан ажлын байрны хувьд энэ үзүүлэлт буурдаг хэдий ч нийт салбарын хэмжээнд хүний нөөцийн хувьд дутмаг, мэргэжилтэн бэлтгэх боловсролын байгууллагуудад байгаа хүйсийн харьцаанаас ихэнхдээ шалтгаалдаг юм. “Охид нийгмийн ухааны салбарт сайн амжилт гаргадаг, инженер, математик, мэдээллийн технологийн салбарт амжилт гаргаж чаддаггүй” гэх мэт олон нийтийн дунд байдаг хэвшмэл ойлголтыг халж, охид бүсгүйчүүдийн ур чадвар, өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, энэ салбарын нарийн мэргэжлээр сурах сонголтод нөлөөлөх гол арга бол салбарт ажиллаж буй бүсгүйчүүд өөрийн биеэр харуулан мэдээлэл өгөх юм. Өнөөгийн “Influencer-үүд”-ийн эрин үед энэ нь Gen Z буюу шинэ үеийнхний сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл. Би бол ажил амьдралаа зохицуулан, зүтгэж буй олон мянган бүсгүйчүүдийн л нэг. Тэдний нэгэн адилаар гэр бүл, үр хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх, ажлаа хийх, хурдацтайгаар хөгжиж буй салбартайгаа хөл нийлүүлэн алхах, мэргэжлийн хувьд өсөж дэвжих, хажуугаар нь нийгэмд бас бага ч гэсэн хувь нэмрээ оруулах гээд энэ бүгдийн балансыг олоход хоногийн 24 цаг багадах үе бишгүйдээ байна. Дуртай ажлаа хийн, энэ бүхнийг амжуулах гол тулгуур нь үргэлж ойлгож, дэмжиж байдаг гэр бүлийнхэн минь байдаг. Завгүй амьдралыг туулж яваа ялангуяа бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ хэлэхэд, бид супер хүмүүс биш, хааяа өөрсдөдөө бага ч болсон чөлөө өгч, мөн өөрчлөлтөөс хэзээ ч бүү айж байгаарай гэж хүсч байна. Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг. Энэ жилийн ICT expo Digital Nation нэрийн дор болж байна. Орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой ч давхацлаа. Зөвхөн харилцаа холбоо бус мэдээллийн технологийн олон төрлийн салбаруудын үйл ажиллагааг таниулж байгаагаараа онцлог болж буй. Арга хэмжээний ачаар зөвхөн салбарын хүмүүс биш олон нийтэд мэдээллийн технологийн ололт, шинэ үйлчилгээний талаар мэдээлэл авч, энэ салбарын асар том боломж, давуу талууд, нийгэм эдийн засгийн бусад салбаруудад хэрхэн нөлөөлж, хөгжил дэвшилд хөтөлдөг талаар мэдээлэл өгч, биеэр харуулан ажил, амьдралдаа хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгийг сонирхолтойгоор харуулна гэдэгт итгэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэвшмэл ойлголтоо өөрчлөх ёстой. Би Архангай аймгийн Холбооны газар, Мэдээлэл холбооны сүлжээ компанид инженерээр ажиллаж байгаад 2011 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газарт сансрын холбоо, радио давтамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр орж, төрийн албыг хашиж эхэлсэн. Төрийн албанд бодлого боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах нь маш өргөн хүрээнд судалгаа хийж, асуудлыг олон талаас томоор харах шаардлагатай байдаг. Тиймээс энэ ажил миний хувьд өөрийгөө хөгжүүлэх том боломж гэж би боддог. Түүнчлэн өөрийгөө олон улсад болон бүс нутгийн түвшинд сорих боломж ч их гардаг юм. Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллахад хэд хэдэн давуу тал байдаг нь цаг хугацаа, орон зайнаас хамааралгүй ажиллах боломжтой, мөн хүмүүсийн өмнө тулгардаг асуудлыг шийддэг, хүний амьдралыг хөнгөвчилдөг учраас ажлаасаа сэтгэл ханамж авдаг, түүнчлэн орлогын хувьд бусад салбартай харьцуулахад өндөр, ямар ч шинэлэг зүйл сэдэж, хэрэгжүүлэх боломжтой инновацлаг гээд дурдвал олон. IT салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувьд аажмаар нэмэгдэж байгаа ч удирдах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо чамлалттай байдаг. Ази номхон далайд технологиор тэргүүлэгч БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсуудад эмэгтэйчүүдийн оролцоог сүүлийн 20 орчим жилд бодлогоор дэмжсэний үр дүнд ахиц гарч байна. Гэхдээ удирдах түвшинд авч үзвэл, дэлхийд тэргүүлэгч 100 IT-ийн компанийн технологи хариуцсан захирлуудынх 5 хувь нь, Ази номхон далайн орнуудын мэдээллийн технологийн топ компаниудын хувьд CEO нарын ердөө 2 хувь, Удирдах зөвлөл, ТУЗ-ын гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар ICT салбарт ажиллагсдын 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэсэн статистик гарсан. Гэхдээ энэ бол хүний нөөц, санхүү, хууль гээд тухайн салбарт ажиллаж буй өөр мэргэжилтэй эмэгтэйчүүдийг оролцуулсан тоо юм. Яг IT-д суурилсан ажил хийдэг эмэгтэйчүүдийн талаар нарийвчилсан тоон үзүүлэлт байхгүй ч практикаас харахад чамлалттай байдаг. Манай
Digital Nation – 2021 | Мэдээлэл технологийн салбар дахь хэвшмэл ойлголтыг халах нь Read More »