Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

2022 онд аймгуудыг цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна

2022.02.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр /2022.02.18/ 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүний зэрэгцээ, 2024 онд гэхэд цахим шилжилтийг 90 хувьд хүргэх төлөвлөгөөний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан бөгөөд цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь энэ 2022 онд 21 аймгийг нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, иргэд олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төв байгуулах, жишиг цахим аймаг тодруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа, холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer)-ийн орон тоог бий болгох, тухайн албан тушаалтан нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах тухай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ онцлов.

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд

  • Өндөр хурдын шилэн кабелийн сүлжээнд холбох
  • Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, мөн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг хүргэх
  • Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах
  • Гэр хорооллын бүсэд өндөр хурдын интернэтийн үйлчилгээ хүргэх
  • Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийх юм гэнэ.

Бусад мэдээ

Төрийн программ хангамжийн хөгжүүлэлт, худалдан авалтын талаар АНУ-ын туршлагаас хуваалцав

ЦХХХ-ны яам болон мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийн төлөөлөл АНУ-ын засгийн газрын бие даасан агентлаг болох Ерөнхий Үйлчилгээний Захиргаа /GSA/-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр төрийн мэдээллийн технологи, программ хангамжийн бүтээгдэхүүний сонгон шалгаруулалт, худалдан авалтыг АНУ-д хэрхэн зохион байгуулдаг талаар нээлттэй ярилцаж, туршлага солилцов. GSA нь АНУ-ын төрийн байгууллагуудад бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх, харилцаа холбоогоор ханган нийлүүлж, холбооны ажилчдыг тээвэр, оффисын орон зайгаар хангаж, засгийн газрын хэмжээнд зардлыг бууруулах бодлого болон удирдлагын бусад ажлуудыг боловсруулдаг юм. АНУ-ын Ерөнхий Үйлчилгээний Захиргааны зүгээс үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, дээрх чиглэлүүдийн хүрээнд цаашид хамтран ажиллах боломжтой тухайгаа илэрхийллээ.

Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж, төсвийн хэмнэлт гаргана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон “Ухаалаг засаг-2” төслийн багийн төлөөллийг энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Ухаалаг Засаг-1” төсөл маш амжилттай хэрэгжсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, “Ухаалаг засаг-2” төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу манай яамны чиг үүрэгт инновацын асуудал нэмэгдснээр бид тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна. Тухайлбал Хиймэл оюун ухаан, Дрон болон Сансрын тухай хууль зэрэг хэд хэдэн шинэ хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэл ажил хангаж байгааг дуулгав.   Түүнчлэн НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2024 онд Монгол Улс 28 байраар урагшилж дэлхийн 193 орноос 46-д жагссан бөгөөд  Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 17 байр урагшилсан амжилттай байна. “Ухаалаг засаг-2” төсөл Монгол Улсын цахим эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна” хэмээн онцлов. Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ болон БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик хэлэхдээ “Дэлхийн банк саяхан үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж, цахим хөгжлийг шинэ тэргүүлэх чиглэлээ болгосон. Иймд бид зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих бус дэлхийн шилдэг туршлагуудыг нутагшуулах тал дээр дэмжиж ажиллана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг олон улстай хамтран ажиллахад нь шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлнэ” гэв. Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2″ төсөл нь 2023 – 2027 оны хооронд хэрэгжих бөгөөд 3 зорилтын хүрээнд 40 гаруй төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд: Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд

Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал:

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг бүх талаар дэмжиж ажиллана. Орон нутгийн хөгжлийн хурдасгуур болох том алхам гэж харж байна. Иргэдийн цахим ур чадварыг дэмжих үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнөж байгаа нь цахим шилжилтийн олгож буй боломжуудыг ашиглах, аж амьдралын хэв маягийг хялбарчлах, болзошгүй эрсдлээс сэргийлэх, хамгаалах чухал ач холбогдолтой. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх, иргэдийн зардал, цаг завийг хэмнэх тал дээр болон, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр Дорноговь аймаг ЦХХХЯ-тай нягт хамтран ажиллах болно.