Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

October 2023

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгааг авч ажиллаж байна. Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, танин мэдүүлэх мэдлэг, мэдээлэл хүргэлээ. Сургалтад Увс аймгийн төрийн 52 байгууллагын 80 орчим албан хаагчид хамрагдаж, сонирхсон асуултдаа хариулт авав.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна Read More »

#MNSEC2023 болж байна

Кибер аюулгүй байдал хэмээх ойлголт хувь хүн, албан байгууллага төдийгүй улс үндэстний оршин тогтнол, нийгэм эдийн засаг, аюулгүй байдалд чухал нөлөөтэй бөгөөд технологийн эрин үед аж төрж буй өнөө цагийн хүн төрөлхтний зайлшгүй танин мэдэх, бас оролцох чухал сэдэв болсон Цахим аюулгүй байдлыг хангахад нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хууль эрх зүйн боловсронгуй орчин, техник тоног төхөөрөмжийн цогц шийдэл шаардлагатай болдог. Мэдээллийн технологийн салбарын хурдтай хөгжлөөс шалтгаалан цахим халдлага зөрчил, түүний шинж чанар ч мөн адил асар хурдацтай хувьсан өөрчлөгдсөөр байна. Хадлагаас хамгаалах шийдлээ хамгийн өндөр үр дүнтэй ажиллуулахын тулд, боловсон хүчний мэдлэг ур чадварыг тогтмол сайжруулах, халдлага зөрчлийн талаар мэдээлэл солилцох зайлшгүй шаардлага үүсдэг. Тиймээс “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC байгууллагаас жил бүр “MNSEC” аюулгүй байдлын өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. MNCERT/CC нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Энэ удаагийн “MNSEC2023” аюулгүй байдлын өдөрлөг өнөөдөр Shangri-La Ulaanbaatar зочид буудлын “Хурлын танхим”-д 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. “MNSEC2023” өдөрлөгт цахим аюулгүй байдалтай холбоотой сонирхолтой судалгаа, Монгол улс руу чиглэсэн цахим халдлага, аюулгүй байдлын сүүлийн чиг хандлага, мэдээллийн аюулгүй байдлын тухай бодит кэйсүүдээр дүүрэн илтгэлүүдийг хэлэлцэж Монголын болон Гадны аюулгүй байдлын шилдэг мэргэжилтнүүд дэлгэрэнгүй яриа өрнүүллээ. Тус арга хэмжээнд ЦХХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба оролцож мэдээлэл солилцлоо.

#MNSEC2023 болж байна Read More »

Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг танилцууллаа

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өнөөдрийн (2023.10.04) танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар танилцууллаа. Үргэлжлүүлэн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат, Сэлэнгэ аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Сувд-Эрдэнэ нар тус аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Мөн ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Мэргэжилтэн М.Түвшинжаргал дээрх аймгийн төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр сургалтыг зохион байгуулж, 80 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа. Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг нь Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бааз суурь сайтай, Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин гадаад худалдааны эргэлт болон зорчих хөдөлгөөний урсгал ихтэйгээрээ онцлогтой. Тус аймаг нь 17 сум, 6 тосгон, 51 багийн нийт 108 мянган хүн амтай бөгөөд 16 сум, суурин газар нь өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдож нийт өрхийн 90 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон гэсэн тоон үзүүлэлт байна. Сэлэнгэ аймагт одоогоор “ХУРДАН” цэг хоёр байрлалд ажиллаж байгаа бөгөөд нутгийн иргэд тус цэгийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн, шуурхай хэмээн онцолж байна. Цаашид “ХУРДАН” цэгийг эхний ээлжид аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алтан булаг сум, Мандал сум, Баянгол сум, Сайхан сум зэрэг таван байрлалд нээхээр төлөвлөөд байна

Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг танилцууллаа Read More »

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Увс аймгийн цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол” академи

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Увс аймгийн цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо Read More »

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж Увс аймгийн төрийн албан хаагчдад хүрлээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт судалгаа, үнэлгээ арга хэмжээг Увс аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим хөгжлийн багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус аймаг “Дижитал аймаг-Увс” төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд “Дижитал Увс” аппликейшн хөгжүүлэн, Үндэсний дата төвийн серверт холбон ажиллаж байна. Увс аймаг 84 мянга орчим хүн амтай. Нийт 19 сумтай. Бүх сумд үүрэн холбооны 4G сүлжээнд холбогдсон. Дөрвөд, Баяд, Халх, Хотон ястан амьдардаг. Увс аймгийн тэргүүлэх чиглэл хүний хөгжил, боловсрол, хөдөө аж, ахуй боловсруулах жижиг дунд, хөнгөн үйлдвэрлэл, Увс, Хяргас нуурын түшиц бүхий аялал жуулчлалын бүс нутаг юм. Өнөөдрийн “Цахим аймаг” бодлогын зөвлөмж танилцуулах сургалт, арга хэмжээнд Увс аймгийн төрийн 50 гаруй байгууллагын 90 орчим албан хаагч хамрагдаж мэдээлэл солилцлоо.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж Увс аймгийн төрийн албан хаагчдад хүрлээ Read More »

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Увс аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Увс аймаг дахь хэлтсийн дарга О.Ганцоож оролцож, аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэв. Ажлын хэсгийн зүгээс ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, аймгийн удирдлагын тавьсан санал, хүсэлт, хөндсөн асуудлуудын хүрээнд санал солилцлоо.

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна Read More »

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа нартай уулзаж, дээрх зөвлөмжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй Цахим бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн сацуу “ХУРДАН” цэгийн тоог аймгийн төвд нэмэх, улмаар сумдад нээх, дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн цахим хөтөлбөрийн төслийг боловсруулж, ИТХ-аар батлуулж ажиллахаар боллоо.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд Сэлэнгэ аймагт ажиллаж байна Read More »

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдыг цахим ур чадвар, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн арга зүйгээр хангаж ажиллав

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Баян-Өлгий аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Сургалт, арга зүйг ЦХХХЯ-ны мэргэжилтэн Б.Баялагмаа, ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, цахим шилжилтэд бэлэн байдлын судалгааг авч ажиллав. Сургалт, судалгаанд Баян-Өлгий аймгийн төрийн 55 байгууллагын 161 албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлллээ.

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдыг цахим ур чадвар, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн арга зүйгээр хангаж ажиллав Read More »

ЦХХХЯ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр /2023.10.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол улсын цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдсэнийг онцолж, цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд хийж буй ажлуудаа танилцууллаа. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм. НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, цахимжилт тэр дундаа хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих E-Business.mn платформыг үр дүнтэй ажиллуулж байгааг онцоллоо. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд ЦХХХЯ манлайлж, хамтран ажиллахыг хүслээ.

ЦХХХЯ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана Read More »

Баян-Өлгий аймгийн харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Баян-Өлгий аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Баян-Өлгий аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн захирал Ш.Ардах, Монголын цахилгаан холбоо ХК-ийн захирал З.Нургулан, Монгол шуудан ХК-ийн захирал Ш.Айзария, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын захирал К.Арнагүл нар оролцож, цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллахад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.

Баян-Өлгий аймгийн харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ Read More »