Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Microsoft компанитай хамтарч ажиллана

2022.09.16

Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Microsoft компаний удирдлагуудтай цахим уулзалт хийж, олон талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Төрийн албан хаагчид лицензгүй программ хангамж хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа. Иймээс нэн шаардлагатай 21 мянган төрийн албан хаагчдыг үе шаттайгаар лицензтэй, аюулгүй байдал хангагдсан программ хангамжаар хангах гэрээ, хэлэлцээрийг ийнхүү эхлүүлээд байна.

Other news

Гадаадын иргэд e-mongolia.аар үйлчлүүлж эхэллээ

Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia-гаар өнөөдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ. F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм. E-Mongolia-д Foreign цонх нээгдэж, гадаадын иргэдэд F-register-ийн тусламжтайгаар төрийн шаардагдах үйлчилгээг авах боломж нээгдлээ. Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдлээ. ЦХХХЯ,Гадаадын иргэн, харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, “И-Монгол академи” гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих, өөрөөр хэлбэл шинэ ажлын байр, цалин хөлс, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүд боловсруулан ажиллаж байна. Гадаад улсын бүртгэлийн дугаарыг яаж авах вэ? Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээж, богино хугацаанд авах боломжтой. Зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авна.

Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн “БАЯРЫН ХУРАЛ” зохион байгуулагдлаа

Баярын хуралд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт хамт олны төлөөлөл болон УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар болон МУ-ын Гавьяат холбоочин, Хөдөлмөрийн баатар, Холбооны сайд асан Д.Готов, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар тэргүүтэй эрхмүүд оролцлоо. Монгол Улсад орчин цагийн харилцаа, холбооны салбар үүсэж хөгжсөн түүх гэвэл Ардын хувьсгал ялсан 1921 оны долоодугаар сарын 11-ний өдрөөс 8 хоногийн дараа тухайн жилийн долоодугаар сарын 19-нд Ардын Засгийн газрын 6 дугаар хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулснаар тулгын чулууг тавьжээ. Улмаар 1944 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Холбооны яам байгуулснаар харилцаа холбооны салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Түүнээс хойшхи хөгжлийн түүх гэвэл 1996 оны нэгдүгээр сарын 17-нд манай улсад анх удаа интернэт нэвтэрснийг албан ёсоор зарласнаар уг үйл ажиллагаагаар Азийн анхны 10 орны нэг болж байсныг ЦХХХ-ын сайд Н.Учрал өнөөдөр болсон Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийн ойн баяр хурал дээр онцлон дурдлаа. Засгийн газар 1967 онд буюу өнөөдрөөс 56 жилийн өмнө Холбоочдын баярын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан түүхтэй. 56 жилийн туршид энэ өдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтнууд баярын өдрөө хуран цуглаж, амжилт бүтээлээрээ бахархаж, алдаа оноогоо хэлэлцэж ирлээ. Баярын хурлын үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон гардууллаа. Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнгөрсөн үед бүтээсэн бат бэх суурь дээр шинэ зууны их ололт амжилтын төлөөх зүг чигээ тодорхойллоо.Хөгжлийн түүч болсон салбарын хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье!

Бичил хиймэл дагуул хөөргөх Кансат – 2022 тэмцээн Ням гарагт болно

ҮЙЛ ЯВДАЛ Бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” үндэсний V тэмцээн Ням гарагт болно 2022.06.03 Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдож, энэ Ням гарагт буюу 2022 оны 06 дугаар сарын 05-нд Налайхын нислэгийн талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулагчаар Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновац, хөгжлийн газар, ШУТИС, МУИС, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголсат нетворкс компани тус, тус ажиллаж байна. Тэмцээнд зориулагдсан нийт 5 нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Нийтийн тээвэр № 1, 2, 3:  2022 оны 06 дугаар сарын 05-ны 08.00 цагт Төв шуудангийн арын талбайгаас хөдөлнө. Нийтийн тээвэр №4: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Хорооллын эцсийн буудлаас хөдөлж, хойд чиглэлийн автобусны буудал бүрт зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэж өгөх юм. Нийтийн тээвэр №5: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Саппорогийн буудлаас хөдөлж, төв зам дагуух автобусны буудал бүрт зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэх юм. Сансрын технологийг сонирхогч хүүхэд, залуус та бүхнийг тус тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ