Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

2022.01.23

Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар уг арга хэмжээнд Монгол Улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд хамтран оролцохоор төлөвлөж байна.
Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (fr@mddc.gov.mn, 260636)-тэй холбогдоно уу.

Other news

Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг танилцууллаа

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өнөөдрийн (2023.10.04) танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар танилцууллаа. Үргэлжлүүлэн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат, Сэлэнгэ аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Сувд-Эрдэнэ нар тус аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Мөн ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Мэргэжилтэн М.Түвшинжаргал дээрх аймгийн төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр сургалтыг зохион байгуулж, 80 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа. Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг нь Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бааз суурь сайтай, Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин гадаад худалдааны эргэлт болон зорчих хөдөлгөөний урсгал ихтэйгээрээ онцлогтой. Тус аймаг нь 17 сум, 6 тосгон, 51 багийн нийт 108 мянган хүн амтай бөгөөд 16 сум, суурин газар нь өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдож нийт өрхийн 90 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон гэсэн тоон үзүүлэлт байна. Сэлэнгэ аймагт одоогоор “ХУРДАН” цэг хоёр байрлалд ажиллаж байгаа бөгөөд нутгийн иргэд тус цэгийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн, шуурхай хэмээн онцолж байна. Цаашид “ХУРДАН” цэгийг эхний ээлжид аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алтан булаг сум, Мандал сум, Баянгол сум, Сайхан сум зэрэг таван байрлалд нээхээр төлөвлөөд байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгов

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Б.Батцэцэг өнөөдөр (2023.12.25) “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу салбарын мэргэшлийн зэрэг олгох шаардлага, болзлыг хангасан нэр бүхий горилогчдод “Мэргэшсэн инженер”, болон “Зөвлөх инженер”-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гардууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.30/ боллоо. Хуралдаанд ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын газар, хэлтсийн дарга нар оролцож, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх гол ажлуудаар холбогдох албаныханд үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал – Иргэдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах – Олон улсад зохион байгуулах цахим шилжилтийн үзэсгэлэн, худалдаанд оролцож, Монгол компаниуд, Монгол инженерийн оюун ухаанаар бүтсэн бүтээгдэхүүнүүдийг сурталчлан, таниулах – Программ хангамжийн цахим их дэлгүүр Mindgolia.mn-ийг англи хэлний сонголттой болгож, бүтээгдэхүүний сонголтын нэмэгдүүлж, сайжруулах – Иргэд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж, лавлагаа, нэхэмжлэх, 13А маягттай холбоотой цахимжуулах ажлуудыг шуурхайлах – Албан бичиг солилцооны дундын системийн асуудлыг шийдэх, Ebusiness.mn-ийг ашиглалтад оруулах, дижитал аймгийн стандарт, бодлогын бичиг баримтыг боловсруулах чиглэлээр хугацаатай үүрэг, даалгавар өглөө.