Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Мэдээлэл, технологийн салбарт охид манлайлна

2022.10.11

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, энэ өдөр охидын боловсролыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахад анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьдог.

Олон Улсын охидын эрхийн өдрийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран “Мэдээлэл, технологийн салбар дахь охидын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Охидын манлайллыг дэмжих, зөв үлгэр дуурайл үзүүлэх, цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хэрэглээний соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг нээлттэй хэлэлцүүлэг: “Мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал; охид, эмэгтэйчүүдийн боломж”, “Цахим платформд эерэг нөлөөлөл үзүүлэх нь” сэдвийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм.

Хэлэлцүүлэгт мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж, цахим сувгуудад эерэг нөлөөлөл үзүүлж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцон зөвлөгөө, мэдээлэл өгч, мэдлэг туршлагаа хуваалцан, санал солилцлоо.

 

 

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны яам НАСА-тай хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана 2022.08.15 Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-тай цахим уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцсон бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын сансар судлалын салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх НАСА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тогтсон. Энэхүү уулзалтын хүрээнд манай талаас хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн судалгааг хийж, НАСА-гийн талд танилцууллаа. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд тулгарч байна. Иймээс манай улсын хувьд энэ чиглэлийн судалгааны ажлууд дээр АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-ийн дэмжлэгийг авч ажиллах юм. Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь сансар судлалын чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA), ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газар, Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Бүгд найрамдах Энэтхэг Улсын Сансар судлалын байгууллага (ISRO) зэрэг байгууллагуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа үүсгэн идэвхтэй ажиллаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуульд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байна. Энэ нь цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн агуулгатай байгаа юм. Мөн “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” гэж цаасан суурьтай баримт бичгийг шаардсан хэсгүүд ч түгээмэл байна. Тиймээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлж 120 хуульд дараах төрлийн нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгалаа. • “Бичгээр” гэсэн хэлбэрүүдийг “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр” гэж сонголттой болгов. • Төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх зарчмыг тодорхой хуулиудад тусгав. • Мэдээллийн сангуудын харилцан холболт, интеграцийг хангаж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, мэдээллийн зөрүүг арилгана. • Зөвшөөрлийн тухай хуулийг практикт цахим хэлбэрээр хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхээр тусгалаа. • Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрч, цахим эх хувийг хуульчиллаа. • Бичмэл гарын үсгээр баталгаажуулахаар заасан харилцаанд, гэрээ зэрэгт цахим гарын үсэг хэрэглэж болохоор зохицууллаа. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2023.06.21/ зохион байгуулсан Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод зэрэг 30 орчим байгууллагын төлөөлөл оролцлоо.