Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2022.12.30

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуульд 2023 оноос элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн Олон Улсын Коллеж нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Суралцах чиглэл:

School

Major

Program

School of Aeronautics

Flight Vehicle Design

APSCO-NPU-Master Program-2023

APSCO-NPU-PhD Program-2023

Aircraft Structures and

Airworthiness Technology

Fluid Mechanics

School of Astronautics

Aeronautical and Astronautical Science and Technology

Control Science and Engineering

School of Power and Energy

Power Engineering and Engineering Thermophysics

APSCO-NPU-Master Program-2023

APSCO-NPU-PhD Program-2023

Aeronautical and Astronautical Science and Technology

School of electronics and information

Electronic Science and Technology

Information and Communication Engineer

Хугацаа:   Магистрын хөтөлбөр 3 жил, Докторын хөтөлбөр 4 жил

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар, докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

 Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр баклавр, магистрын зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Судалгааны ажлын туршлагатай байх
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.
  • Бүрдүүлэх материал:
  • Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн /БХПИС/ цахим хаягаар бүртгүүлж өргөдөл бөглөх http://admission.nwpu.edu.cn/en/student/register
  • БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж БХПИС-ийн хаягт давхар оруулж болно
  • Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Бакалавр эсвэл Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 800-аас дээш үгтэй зохиомж);
  • Гадаад хэлний түвшнийг тодорхойлох гэрчилгээ (HSK 5 болон түүнээс дээш эсвэл IELTS 6 болон түүнээс дээш)
  • Цагдаагийн газрын тодорхойлолт /сүүлийн 6 сарын хугацааны/
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар
  • БХПИС-ийн удирдагч багшаас тодорхойлсон захидал авах;
  • Магистрын удирдагч багш нар, Докторын удирдагч багш нар дэлгэрэнгүйг дараах холбоосоос үзнэ үү. /татах-1, татах-2, татах-3, татах-4, татах-5, татах-6, татах-7, татах-8/
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ЦХХХЯам зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddc.gov.mn

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Бусад мэдээ

Цахим шилжилт хийх бэлэн байдал, цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цахимжилттай холбоотой иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг аймгийн удирдлагуудаас “Цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа”, төрийн албан хаагчдаас “Цахим шилжилтэд бэлэн байдлын судалгаа”, иргэдээс “Төрийн цахим үйлчилгээний сэтгэл ханамжийн 3 төрлийн судалгааг авч ажиллалаа. Судалгаанд аймгийн нийт сумд, бүх шатны төрийн байгууллага, иргэдийн 280 орчим төлөөллийг хамрууллаа.

Өнөөдөр “SpaceX” компанийн зах зээлийн нэвтрэлт эрхэлсэн захирал Ryan Goodnight-тай албан уулзалт хийв

100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” төсөл өнгөрсөн онд Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр УБЕГ-т “Старлинк Сервисес Монголиа” компанийн нэрээр бүртгүүлсэн хэдий ч яриа хэлцлүүд удаашралтай байгаатай холбогдуулж төсөл хэрэгжих хугацаа 1 жил алджээ. Элон Маскийн “Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Тус төслийг Монголд хэрэгжүүлсэнээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрт интернет хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед онц чухал ач холбогдолтой. Тус төслийн танилцуулга, холбогдох дүрэм журмын өөрчлөлтийн төслийг “Сансарын үндэсний зөвлөл”, Засгийн газрын хуралдаанд танилцуулж зохих шийдвэрийг гарган хамтран ажиллахаар тохиролцлоо.

ЦХХХЯ БНСУ-ын “KT” корпорацитай хамтарч ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын “КТ” корпорацын Дэд Ерөнхийлөгч Мүүн Сүн Гүк нар Цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд – Монгол Улсын цахим шилжилтийн стратегийг боловсруулахад Үндэсний Цахим шилжилтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх. – “Дэлхийн стандартын Интернэт Дата Төв” төслийн хүрээнд хамтран ажиллах, Үндэсний дата төвийг өргөжүүлэх – Хиймэл оюун ухааны технологиор дамжуулан Монгол Улсын төрийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх – Үндэсний дата төвийг өргөжүүлэх – “Mindgolia.mn” үндэсний платформ дээрх Монголын программ хангамж хөгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.