MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургуульд 2024 оноос элсэн орох Докторын зэрэг олгохтэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

Харбины Технологийн Дээд Сургууль нь 1920 онд байгуулагдсан бөгөөд судалгаанд чиглэсэн, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 2-т ордог бол дэлхийд 5-д ордог сургууль юм.

Суралцах чиглэл:

SchoolsDisciplines Research Fields
      Astronautics    0811 Control Science and Engineering1Navigation, Guidance and Control
2Control Theory and Control Engineering
3Detection Technology and Automatic Equipment
4Robots and Intelligent Systems
5Systems Engineering and Simulation
      0801 Mechanics1Fatigue and Fracture Mechanics
2Structural Optimization Design
3Micromechanics
4Solid Dynamics
5Thermo/Mechanical/ Electrical/Chemical Multi-field Coupling Mechanics
6Material and Structural Mechanics in Extreme Environment
7Advanced Composites and its Structural Lightweight Theory
8Composite Materials and its Structural Mechanics
9Reliability Analysis and Design of Composite Structures
10Intelligent Materials and Structural Mechanics
11Aerospace Structural Mechanics
12Material/ Structure/ Function Integrated Design
13Structural Dynamics and Vibration Control
14Nonlinear Dynamics
15Hydrodynamics
16Dynamics Inverse Problem and Fault Diagnosis
    0825 Aeronautical and Astronautical Science and Technology1Aircraft System Design
2Flight Dynamics and Control
3Aircraft Intelligent Autonomous Navigation, Guidance and Control
4Deep Space Flight and Landing Return
5Integrated Design and Simulation of Aircraft
6Dynamics and Control of Complex Spacecraft
7Space Environmental Effects of Spacecraft and its Countermeasures
8Structure and Protection of Aerospace Vehicles
    Mechatronics Engineering    0825 Aeronautical and Astronautical Science and Technology1Space Structure and Control
2Aerospace High Precision Manufacturing Technology
3Space Robot Technology
4Space of Special Processing Technology
5Aircraft Digital Manufacturing Technology
6Aircraft Ground Simulation and Testing Technology
    0802 Mechanical Engineering1Precision and Ultra-Precision Processing Technology
2Micro-Nano Manufacturing Techniques
3Special Processing and Special Material Processing Technology
4Modern Design Theory and Method
5Digital Design and Manufacturing Technology
6Mechanical and Electrical System Control and Automation
7Modern Sensor and Testing Technology
8Fluid Flow Control and Automation
9Robot Technology and System
10Special Transmission Intelligent Design and Control
11Tribology Basic Theory and Application Technology
12Engineering Structure Design and Analysis
13Vibration and Noise Control
14Biomechanical Engineering
15Production System Automation Technology
16Manufacturing System Engineering Management
17Vehicle Dynamics and Control
18Vehicles Advanced Manufacturing Technology
19Modern Design Theory and Method Of Vehicle
20Vehicle Electronics and Control

Хугацаа:   Докторын хөтөлбөр 4 жил

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )

Scholarship type: B

University code: 10213

  • Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1000-аас доошгүй үгтэй зохиомж); Судалгааны ажлын төлөвлөгөөний загварыг доор хаягаар орж татна уу. / http://studyathit.hit.edu.cn/18366/list.htm /
  • Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (IELTS 6.0 эсвэл TOEFL 80 түүнээс дээш)
  • Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар
  • http://homepage.hit.edu.cn/home-index хаягаар орж Харбины Технологийн Дээд Сургуулийн удирдагч багштайгаа холбогдон тодорхойлсон захиа авах.

Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот

Холбоо барих хаяг:

Утас: 51-265104

Цахим шуудан: fr@mddc.gov.mn, zayabayar@mddc.gov.mn

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Бусад мэдээ

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж байна

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж байна 2022.12.28 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын

Авлигагүй, хүнд сурталгүй, ил тод төрийг төлөвшүүлэхэд орон нутгийн байгууллагуудын оролцоо, бодит үр дүн чухал

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн бүх төрийн байгууллагын мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан албан хаагчид болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын хэлтэс,