БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛЛТ
БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР:
Үйл ажиллагаа: Харилцаа холбоо, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудан, сансрын технологи, цахим засаглал, нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл, тоон контент, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлого төлөвлөлт, зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргах, салбарын судалгаа шинжилгээг хөгжүүлэх цогц шийдэл гаргаахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.
Үндсэн үүрэг, чиг үүрэг: Харилцаа холбоо, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудан, сансрын технологи, цахим засаглал, нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл, тоон контент, үндэсний кибер аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны хүний нөөц, бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого, хууль тогтоомж, хөгжлийн хөтөлбөрийн хувилбар, дүрэм, журам боловсруулах, радио давтамжийн нөөцийг үр ашигтай төлөлөөх, салбарын стандартчиллыг хөгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах, олон улсын байгууллагад Монгол Улсыг төлөөлөх үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд судалгаа шинжилгээний нэгж ажиллана.
Энэ нэгжийн гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд, харилцаа холбооны зохицуулах хороо, харилцаа холбоо, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд холбогдох их, дээд сургуулийн эрдэмтэн, багш мэргэжлийн холбоод байна.
СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын судалгаа шинжилгээ, статистик мэдээллийг хөгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай дэвшилтэт технологийн судалгаа, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, инновац, судалгаа шинжилгээний төв /R&D/-ын үйл ажиллагаа, үр өгөөжийг нэмэгдүүлж, салбарын судалгаа шинжилгээг хөгжүүлэх цогц шийдэл гаргах, статистик мэдээ гаргаж, мэдээллийн сан байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХЭЛТЭС
Төрийн цахим үйл ажиллагаа болон үйлчилгээний талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн байгууллагуудын мэдээллийн сан, мэдээллийн систем, мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрийн нэгдсэн бүртгэл хөтлөх, төрийн байгууллага, мэдээлэл хариуцагчаас төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, төрийн цахим үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангах, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд шинэ технологи, инновац нэвтрүүлэх чиг үүргийн хэрэгжүүлнэ.
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХЭЛТЭС
Нийтийн мэдээллийн дэд бүтцийн харилцан уялдааг хангаж, суурь болон төрөлжсөн мэдээллийн системийн үйл ажиллагааг хариуцах, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, мэдээлэл хариуцагч, иргэн, хуулийн этгээд тэгш ашиглах боломжийг хангах, үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
Үйл ажиллагаа: Харилцаа холбоо, шуудан, өргөн нэвтрүүлэг, сансрын холбооны чиглэлээр зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэжлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.
Үндсэн үүрэг, чиг үүрэг: Харилцаа холбоо, шуудан, өргөн нэвтрүүлэг, сансрын холбооны хөгжлийн бодлого, стандарт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, радио давтамжийн төлөвлөлтөд хяналт тавих, бүх нийтийн үйлчилгээний үүргийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын транзит урсгалыг дамжуулах сүлжээний газар зүйн шинэ чиглэлийг тодорхойлох, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг өргөтгөх, нөөц сүлжээ байгуулах, радио өргөн нэвтрүүлгийн системийг хөгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд сансрын холбооны болон шуудан, өргөн нэвтрүүлгийн бүтцийн нэгж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь салбарын байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, иргэд байна.
Гол түнш нь харилцаа холбооны зохицуулах хороо, салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, мэргэжлийн холбоод байна.
ЦАХИМ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
Үйл ажиллагаа: Цахим засаглал, мэдээллийн технологийн чиглэлээр зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэжлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөмж, үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь салбарын байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, иргэд байна.
Гол түнш нь харилцаа холбооны зохицуулах хороо, салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, мэргэжлийн холбоод байна.
Үндсэн үүрэг, чиг үүрэг: Нийгэм, эдийн засгийн хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа, холбоог төлөвлөж, зохион байгуулах, цахим засаглалын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэдээллийн технологи, программ хангамжийн хөгжил, төрийн үйлчилгээнд инноаци нэвтрүүлж нэгдсэн бодлого төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, тоон хуваагдлыг бууруулах, салбарын болон салбар дундын бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн бүртгэл хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд цахим засаглалын болон нийтийн мэдээллийн дэд бүтцийн нэгж ажиллана.
ШУУДАН, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХЭЛТЭС
Шуудангийн үндсэн сүлжээг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан өргөтгөх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим худалдаа, логистикийн чиглэлээр шинэ техник, технологийг нэвтрүүлж, нутагшуулах, шуудангийн маркийн бодлогыг хэрэгжүүлэх, шуудангийн нэгдсэн кодыг хаягжилтын тогтолцоотой уялдуулан зохицуулах, хэрэглээнд нэвтрүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, радио телевизийн үндэсний бүтээлч үйлдвэрлэлийн төслийн хэрэгжилтийг зохицуулах, радио өргөн нэвтрүүлгийн системийг үе шаттайгаар тоон технологид шилжүүлэх, шуудан, өргөн нэвтрүүлгийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
САНСРЫН ХОЛБООНЫ ХЭЛТЭС
Үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн газрын сүлжээний /хөдөлгөөнт холбоо, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт бус холбоо болон бусад / радио давтамжийн төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн сансрын сүлжээний / нам, дунд, геостанционар орбитод байрлах хиймэл дагуулын өгөдлийн холбоо, өргөн зурвасын интернетийн үйлчилгээ, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, гамшгийн үеийн харилцаа холбоо / радио давтамжийн төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, сансрын технологи, сансрын холбооны хиймэл дагуулын үйлчилгээг нэвтрүүлж, газар, сансар хосолсон өргөн зурвасын сүлжээг бий болгох, үндэсний хэмжээнд ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх, тандан судалгааны хиймэл дагуулын мэдээг үндэсний хэмжээнд ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах бодлого, хууль тогтоомж, стратегийн хэрэгжилтийг зохион байгуулах, кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, цахи орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцооны тогтолцоог бий болгох, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийхтэй холбогдох журмын хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, стандартчиллыг хөгжүүлэх чиг үүргийн хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь кибер аюулгүй байдлын чиглэлээр зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэжлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөмж, үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, иргэн байна. Бүх төрлийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, мэргэжлийн холбоод байна.
ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон чадварлаг төрийн албан хаагч бүхийн төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яаны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь яамны үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн гэрээг боловсруулах, дүгнүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргах ажлыг зохион байгуулах, тайлагнах, дотоод ажлыг эрхлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд нь эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаарлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшнийг үнэлж, дүгнэх, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах, салбарын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах, салбарын гадаад хамтын ажиллагааг хангах, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, байгууллагын санхүүг эрхлэх замаар хэрэгжинэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн, санхүү, хөрөнгө оруулалтын болон гадаад харилцааны нэгж тус, тус ажиллана.
ХУУЛИЙН ХЭЛТЭС
Салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, сайдын болон дээд газраас ирүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, салбарын хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон чадварлаг төрийн албан хаагч бүхийн төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яаны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь яамны үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн гэрээг боловсруулах, дүгнүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргах ажлыг зохион байгуулах, тайлагнах, дотоод ажлыг эрхлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд нь эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаарлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшнийг үнэлж, дүгнэх, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах, салбарын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах, салбарын гадаад хамтын ажиллагааг хангах, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, байгууллагын санхүүг эрхлэх замаар хэрэгжинэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн, санхүү, хөрөнгө оруулалтын болон гадаад харилцааны нэгж тус, тус ажиллана.
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР
Яамны болон салбарын байгууллагуудын бодлогын хэрэгжилтэд хянал шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хууль тогтоож, гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнг үнэлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, санхүү, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг тухайд нь өгч, мэдээллээр хангахад чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь яамны удирдлага, зохион байгууллатын бүтцийн нэгжүүд, ажилтнууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон холбогдох бусад байгууллага, аж ахуй нэгж байна. Энэ нэгжийн үйлчилгээний гол түнш нь Үндэсний аудитын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, эдийн засаг, хөгжлийн яам байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС
Салбарын олон талт болон хоёр талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг хангах, бүх талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх, гишүүнчлэл бүхий байгууллагуудаас ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох, удирдлага зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.