Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна

2022.02.22

Оюутан цэргийн бүртгэлийн “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр /2022.02.22/ Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалах яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “e-mongolia” платформ дээр 2022 он гарснаас хойш хийгдэж буй томоохон ажлын талаар товч танилцуулга өгсөн юм. Тэрбээр “2022 он гарснаас хойш төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан. Шинээр нэмэгдсэн үйлчилгээнүүдийг товч танилцуулбал Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг “Хүүхдийн мөнгө авах хүсэлт” зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болоод байна. Үүний зэрэгцээ, бид ирэх 3 дугаар сарын 1-нд “Оюутан цэргийн бүртгэл” -ийг цахимаар буюу “e-Mongolia”-р дамжуулан авах гэж байна. Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны 01 дүгээр сард цэргийн бүртгэлийн улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн. Иймээс тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох “Оюутан цэргийн бүртгэл” цахимаар хийхээр болоод байна. Оюутан цэргийн бүртгэл “e-Mongolia” системд 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр нээгдэж, 2022 оны 03 дугаар сарын 10 өдөр хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт бид 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулсан. Зөвхөн Улаанбаатар хот цахимжих нь хангалтгүй улс орон даяар цахимжих шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар бид 8 аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан байгаа. Ирэх 3 дугаар сарын 1-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлдэж байна. Энэ багууд нь тухайн аймгуудын цахимжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Энэ долоо хоногийн Баасан гарагт бид 21 аймгийн Засаг дарга болон мэдээллийн технологийн ажилтнуудтай онлайнаар хуралдана. Энэ хурлаар Цахим жишиг аймгийн үзэл баримтлалыг танилцуулна. Тус үзэл баримтлалд олон улсын судалгаа, Монголын “e-Mongolia” -г хэрэгжүүлсэн судалгаа, Эстонийн Цахим засаглалын академитай хамтарсан моделиудыг ашиглан 21 аймгийн цахимжуулах загвар гаргасан байгаа. Цахимжилтийн явцад ямар өөрчлөлт орж буйг тухай бүрд нь мэдээлэл өгөөд явах болно” гэв.

Бусад мэдээ

Өвөрхангай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна

ҮЙЛ ЯВДАЛ Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна 2022.09.10 “Тогтвортой хөгжлийн зорилго” Нээлттэй өдөрлөг – SDG Open Day-д E-Mongolia, Girls Code нэгдэж, төрийн нэгдсэн цахим үйлчилгээ, код бичих охидын хөтөлбөрийн бүтээлүүдээрээ оролцож байна. Амралтын өдөр зохион байгуулагдаж буй уг нээлттэй өдөрлөгт E-Mongolia, Girls Code хөтөлбөрийг амжилттай санаачлан хэрэгжүүлсэн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ оролцож, нэрэмжит асраар зочлон, иргэдтэй уулзаж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Та бүхэн талбайн зүүн, төв хэсэгт байрлаж буй E-Mongolia, Girls Code асарт хүрэлцэн ирснээр “E-Mongolia” төрийн бүх төрлийн цахим үйлчилгээг нэг дороос авахаас гадна “Girls Code” хөтөлбөрийн талаар хүссэн мэдээллээ авч, хөтөлбөрийн оролцогчидтой уулзан, туршлага судлах боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Увс аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Увс аймаг дахь хэлтсийн дарга О.Ганцоож оролцож, аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэв. Ажлын хэсгийн зүгээс ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, аймгийн удирдлагын тавьсан санал, хүсэлт, хөндсөн асуудлуудын хүрээнд санал солилцлоо.