Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь учирч болох эрсдэлийг бууруулна

2022.12.26

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа, Төрийн ордон, тусгай объектуудыг хамгаалах тасагтай хамтран, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр /2022.12.26/ нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт”, “Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтол”, “Газар хөдлөлтөд хэрхэн бэлдэх вэ?”, “Газар хөдлөлт болсон үед иргэдийн мэдвэл зохих зүйлс” зэрэг агуулгаар хийж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Бусад мэдээ

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Өмнөговь аймагт цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж салбарын бодлого үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийг танилцуулж санал солилцлоо

#цахим_аймаг #Өмнөговь

Зарим төрийн байгууллагуудын программ хангамж, системтэй танилцлаа

Аймаг, орон нутагт төрийн байгууллагууд цахим шилжилт хийхэд тэдгээрийн цахим системийн шийдэл, программын хэрэглээ хялбар, нэгдсэн байх нь чухал юм. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг өнөөдөр /2023.09.14/ Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Арвайхээр сумын “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хэрэглэгдэж буй программ хангамж, системтэй танилцлаа. Эрүүл мэндийн газарт одоо ашиглаж байгаа цаг авах, үзлэгийн бүртгэл, эмчилгээ, тайлан бүртгэлийн системүүд хоорондоо уялдаагүй олон программыг хэрэглэдэг, мэдээллийг шивж оруулахад ихээхэн цаг ордог нь эмч, ажилтнуудад хүндрэл учруулдаг бөгөөд нэн түрүүнд эдгээрийг нэгтгэсэн системийг нэвтрүүлэх шаардлага байгааг эмч сувилагч нар хэлж байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тухайд баг сумдад иргэний мэдээлэл шинэчлэгдэхгүй уддагаас улбаалж хаягийн зөрчил гарах, иргэний мэдээлэл зөрөх асуудлууд ихээхэн гардаг байна. Мөн иргэдийн овог нэр, регистрийн дугаар зөрөх, халамж, тэтгэмж, оршуулгын зардал зэргийн мэдээлэл хугацаанаасаа хоцрох зэрэг асуудлууд байгаа хэдий ч судалгаа тайланг үе шаттайгаар засварлан сайжруулж байна. Энэ үеэр төрийн байгууллагуудын программуудын систем уялдаатай, хурдан шуурхай байх шаардлага байгааг тус байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд онцолж байв. “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төв нь Арвайхээр сумын 5, 6, 10, 11, 13 дугаар багийн 13400 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус өрхийн эмнэлэгт ашигладаг программыг хөгжүүлж, эмч ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх шаардлага байгааг хэлж байна. Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь 2600 гаруй сурагчтай. Одоогоор Боловсролын нэгдсэн мэдээллийн систем \ESES\ ашигладаг ч үе үе ачааллаа дийлэхгүй гацаж хүндрэл учирдаг байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд багтаан ИХ НҮҮДЭЛ цахим сургалтын системийг ашиглах чиглэлийг өгчээ. Мөн цахим хэрэглээний болон нөхөн хангалтын зардлыг мэдээллийн технологийн систем, тоног төхөөрөмж худалдан авах, утасгүй интернэтийн дэд бүтцээ сайжруулах, багш нарыг дата нэгжээр хангах зэрэгт зарцуулах чиглэлийг яамнаас өгсөн байна. Үүнээс гадна Англи хэлний 5, 6 дугаар ангийн хөтөлбөрийн PERSON программ нь сурагч бүр өндөр үзүүлэлттэй ухаалаг гар утастай байхыг шаардаж байгаа нь хүүхдүүд жигд мэдээлэл авах, тэгш суралцах боломжийг хязгаарлаж байгааг дээрх сургуулийн удирдлагууд хэлж байлаа.

“Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын 30 орчим төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр оролцогч байгууллагуудаас дараах сэдвийн хүрээнд илтгэл, танилцуулга хийж, цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцлоо. “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Мэдээллийн сүлжээний зохицуулалт, тулгамдаж буй асуудал” ХХЗХ газрын дарга Т.Батболд “Цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн асуудал” Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа “Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал гарц шийдэл” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Хэлэлцүүлгийн дүнд Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Хууль зүй, дотоод хэргийн яам, шаардлагатай бол Гадаад хэргийн яамны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа илэрхийлж, Мета компанитай гадаад харилцааны чиглэлээр хамтарч ажиллах, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, судалгааг санхүүжүүлэх, цаашлаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдэд боловсрол мэдээлэл олгох нөлөөллийн ажлыг зохион байгуулах, мэдээллийг хурдан хугацаанд солилцож, шуурхай арга хэмжээ авахад оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон юм.