MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Дижитал Алматы-2024” олон улсын форум зохион байгуулагдаж байна

Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотноо төв Азийн хамгийн том мэдээлэл технологийн олон улсын дижитал форум болох “Дижитал Алматы-2024” арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын форумд Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн болон ажиглагч орнуудаас гадна Египт, Уганда, Того зэрэг Африкийн зарим орнуудаас оролцож буйгаараа онцлог болж байна.

Форумын үеэр Казакстан, Узбекстан, Киргизстан, ОХУ, Беларус зэрэг улсын ерөнхий сайд нар, цахим бодлогын яам, агентлагийн сайд, дарга нар оролцож цахим шилжилттэй холбоотой өөрийн улс орны бодлого, туршлага, программ хангамжийн бүтээгдэхүүн, систем шийдлүүдийн талаар илтгэл, танилцуулга хийж, шинэ үеийн цахим технологи улс орны эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварт ямар үүрэг гүйцэтгэж буй талаар онцолж байв.

Тус форум 50 салбар хуралдаанаар 200 гаруй илтгэгч, аж үйлдвэрийн X-дижитал өөрчлөлт, дижитал үйлдвэрлэлийн экосистем, кибер аюулгүй байдал, дижитал өөрчлөлтийн бодлого стратеги, даатгал, нотариатын цахимжилт, автомат хяналтын систем, их өгөгдлийн менежмент, ESG өөрчлөлтийн дижитал шийдлүүд, финтех дэх блокчейн технологийн үүрэг, хөгжлийн хэтийн төлөв, виртуал сургалт, тэргүүлэх чиглэлүүдийн цахимжилт, дижитал өөрчлөлтийн стратеги чиг хандлагын талаар 3 өдрийн турш улс орнууд сайн туршлагаасаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Бусад мэдээ

Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ

ҮЙЛ ЯВДАЛ Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ 2021.12.24 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал,