Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Дэлхийн шуудан холбооны 27 дахь бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал болж байна

2021.08.14

Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо 2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн шуудан холбоо (ДШХ)-ны ээлжит 27 дахь Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хуралд манай улсаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Женев дэх Элчин сайдын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК байгууллагуудын төлөөлөл цахимаар оролцож байна. Уг Их хурал нь Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд төлөвлөгдсөн хэдий ч хойшлогдож, 2021 онд “Нэг дэлхий, Нэг шуудангийн сүлжээ” уриан дор биечилсэн болон цахим хэлбэрийг хослуулсан байдлаар зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм. Энэ удаагийн Их хурлаар “Дэлхийн шуудан холбооны дүрэм”-д оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн батлахаас гадна Олон улсын товчооны Ерөнхий захирал болон Дэд захирлыг сонгох сонгууль болно. Нээлтийн үеэр ДШХ-ны Ерөнхий захирал Ноён Хуссейн цар тахлын үед шуудангийн салбар болон шуудангийн ажилчдыг магтан сайшааж, “Сүүлийн 18 сарын хугацаанд олон улсын шуудангийн салбарт гайхалтай өөрчлөлт гарсан бөгөөд зарим засгийн газар шуудангийн салбарыг чухал дэд бүтэц гэж зарласан.” талаар дурдаж, COVID-19-ийн улмаас амиа алдсан шуудангийн салбарын “баатрууд, баатрууд” -ыг нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлэв. Ковид-19 цар тахлын улмаас цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдассан тул энэ удаагийн Их хурлаар шуудангийн салбарт цахим үйлчилгээний бодлого, зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна. Их Хурлын явцыг шууд үзэх линк: tv.upu.int

Бусад мэдээ

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

“Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс компанитай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 10 дугаар сард байгуулсан. Тус санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээнд “Харилцаа холбооны хиймэл дагуулын газрын станцын байршилд техникийн хэмжилт суурь судалгаа хийх” зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, өмнө нь энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ижил, төстэй ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас лавлана уу.

 ЦХХХЯ, “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгууллаа 2022.10.21 Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, ЦХХХЯ, Удирдлагын академи, Бүгд найрамдах Солонгос улсын Төрийн захиргааны институт (KIPA) хамтран “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” сэдэвт форумыг танхим болон зайн хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн  бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилтын дагуу цахим шилжилтийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий уг форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын нийт 800 орчим төлөөллөөс танхимаар 100, цахимаар 400 төлөөлөл оролцлоо. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засаг, хүмүүнлэг, шинжлэх ухааны үндэсний судалгааны төвийн захирал, Жүн Хэ Гү нарын илгээлт цахимаар танилцуулагдаж, Солонгос Улсын зүгээс 4, Монгол Улсын хувьд 3 илтгэл тавигдсанаас ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ “Урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Цахим үндэстэн зорилт” сэдэвт илтгэлийг танхимаар илтгэсэн юм. Форумаар төрийн байгууллага хоорондын цахим харилцааны шилжилт, хөгжлийн чиг хандлага, төрийн байгууллага, иргэд хоорондын цахим харилцаанд үүсэж буй бэрхшээл, шийдэл, төрийн байгууллага, хувийн хэвшил хоорондын төлөв байдал, түүний хүрээнд гарч буй давуу, сул талууд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага хоорондын цахим харилцаанд учирч буй сорилт, боломж зэрэг агуулгаар Монгол, Солонгос, Сингапур Улсын сайн туршлагаар онол, арга зүйн илтгэлүүд тавигдаж, эл сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумд хэлэлцсэн илтгэлүүдийг эмхэтгэн “Төрийн Удирдлага сэтгүүл”-ийн тусгай дугаар гаргах юм.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Шведийн Хаант Улсын Стокхольм хотод байрлаж буй Монгол Улсын Элчин сайдын яаманд нээлээ. Тус элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Стокхольм хотод сурч, ажиллаж, амьдарч буй 12 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч ойроос, үнэ төлбөр, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна. Стокхольм хот дахь Элчин Сайдын яамнаас 5000 гаруй консулын үйлчилгээ үзүүлснээс иргэний бүртгэлийн чиглэлээр 1456 үйлчилгээг хүргээд байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 130 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 9 дэх улсын 13 дахь цэг болж байна. Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 40 гаруй дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН.. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар