Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

2022.01.23

Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар уг арга хэмжээнд Монгол Улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд хамтран оролцохоор төлөвлөж байна.
Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (fr@mddc.gov.mn, 260636)-тэй холбогдоно уу.

Бусад мэдээ

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо: Speed date уулзалт зохион байгуулаа

Сэлэнгэ аймгийн төрийн болон хувийн хэвшлийн удирдлагууд, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, бизнесээ хэрхэн цахимжуулах арга зам, технологийн шийдлүүдийн талаар танилцуулга, мэдээлэл хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

“Монгол Форум” харилцаа холбооны салбарын дэд бүтцийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ

Харилцаа холбооны зохицуулах хороо Олон улсын харилцаа холбооны институттэй хамтран “Монгол форум” олон улсын зохицуулагчдын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 14 улсын 120 гаруй төлөөлөгч цахимаар болон биечлэн оролцож байгаа энэ форумаар дэлхийн дижитал холболт, дижитал зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, хувийн нууцад зориулсан мэдээллийн хүчтэй засаглалыг хэрэгжүүлэх сэдвээр хэлэлцэнэ. Мөн орон нутагт хамааралтай медиа контентыг сайжруулах сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцэж, тулгамдаж байгаа асуудлуудын гарц шийдлийн талаар санал солилцож, олон улсын туршлагыг судлах зорилготой юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал форумыг нээж хэлсэн үнэндээ “Одоогоос 102 жилийн өмнө Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын суурь тавигдаж байсан бөгөөд дэлхийн улс орнуудын адилаар сүүлийн 20 жилд асар хурдацтай хөгжиж, бодлого зохицуулалт болоод бизнесийн нөхцөлд ч томоохон өөрчлөлтийг шаардсаар байна. Өнөөдөр манай салбарын хувьд дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэн хөгжиж нийгэм эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн гол тулгуур, тогтвортой хөгжлийн хурдасгуур болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Цахим үндэстэн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан цахим шилжилтийг салбар бүрд, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тоон хуваагдлыг бууруулах, иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн болон стартап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргах, өгөгдлийн нэгдсэн удирдлага, үндэсний контент, инновац үйлдвэрлэл болон цахим худалдааг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоход боломж олгож байна” гэдгийг онцоллоо. “Монгол форум”-д Google, Amazon, SpaceX, IIC, Cullen international, University of porto, Uptime institute, Huawei, ByteDance, Access partnership, Ofcom, UK зэрэг дэлхийн шилдэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тус форум 07-р сарын 03-аас 07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

ЦХХХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр хамтарна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр хамтарна 2022.10.11 ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейрог өнөөдөр (2022.10.11) хүлээн авч уулзаж, санал солилцлоо. ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейрог өнөөдөр (2022.10.11) хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гол зорилго, баримталж буй бодлого, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулсан. Мөн Засгийн газар их өгөгдлийг нээлттэй болох талаар томоохон арга хэмжээнүүд авч байгаа. Их өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгосноор төрийн төдийгүй хувийн хэвшил, иргэний нийгмийн хяналт бэхжиж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхэд хэрэгцээтэй 67 төрлийн нээлттэй мэдээлэл, 600 гаруй төрлийн нээлттэй өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байна. Нээлттэй өгөгдлийн ашиглалт нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, хөгжлийн чухал хөшүүрэг болдог. Монгол улс нээлттэй өгөгдлийг бий болгосноор хэвлэл мэдээллийн салбарынхан хүссэн мэдээллээ авахад чирэгдэлгүй болно. Ингэснээр олон эерэг үр дүнгүүд гарна гэдгийг онцоллоо. Мөн салбарын залуусыг нарийн мэргэжлээр бэлтгэж хүний нөөцийн чадавхжуулахад бид ихээхэн анхаарч байна. Хүний хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, ажлуудын хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тухайлбал дата аналист, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр хүний нөөц бэлтгэхэд хамтран ажиллах саналтай байна. ХХЗХ-ны зохицуулах хороо хараат бусаар ажилладаг. Хорооны гишүүдийг ЦХХХЯ-аас томилдоггүй. ЦХХХЯ нь ХХЗХ-ны үйл ажиллагаа тэр тусмаа тусгай зөвшөөрөл олгох процесст оролцдоггүй гэдгийг сайд онцолсон. ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейро хэлэхдээ хэвлэлийн эрх чөлөөнд төр оролцдоггүйг сайшаан хүлээн авч, тус байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хамтын ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахад хамтран ажиллаж, тодорхой үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ