Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Мета” компаний Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Ченд “Найрамдлын одон” гардууллаа

2022.09.19

Facebook-ийн толгой компани “Мета” бүс нутгийн шинэ дата төвийг байгуулах байршлаа тодорхойлохоор ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн 2 дугаар сард МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Мета” компанийн дата төвийг МУ-д байгуулах боломжтой тухай саналаа уламжилж байсан бол энэ удаад Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен болон ЦХХХ-ны сайд Н.Учрал нар уулзаж энэ тухай санал солилцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Мета компанийн дата төвийг Буянт-Ухаа Инновацын төвд байгуулах боломжтойг дурдаад мөн дэлхийн 20 топ технологийн компаниудыг оффисоо нээхэд бүх талаар нээлттэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

“Мета” компанийн төлөөлөгчид цахим хөгжлийг дэмжих хууль эрхзүйн орчин сайжирч, салбарын яам байгуулан цахим хөгжилд онцгой анхаарч байгаа МУ-ын засгийн газрын бодлогыг сайшааж, цахим шилжилтэд шаардлагатай бусад төслүүд дээр хамтран ажиллах боломжтойг дурдаад хамтын ажиллагааны цар хүрээг бодитоор өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд Facebook хэрэглэгч Монгол иргэдийн эрх ашиг, цахим аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд 2019 оноос идэвхтэй хамтран ажилласан мөн “Тоон бичиг үсэг” номын санг 2020 онд МУ-д нээсэн, “Бид цахим иргэд” ОУ-ын төслийг МУ-д хэрэгжүүлж 1.000 орчим багш, 10.000 гаруй сурагчдад сургалт зохион байгуулсан, худал мэдээлэлтэй тэмцэх зорилгоор Монголын Баримт Шалгах Төвийг “Мета” компанийн гуравдагч бие даасан баримт шалгах төв болгосон гэх мэт амжилт ололтыг нь үнэлэн “Мета” компанийн бүс нутгийн захирал Ноён Жорж Ченд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал одон” олгосныг гардуулав.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх чиглэлээр хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх чиглэлээр хамтран ажиллана 2022.09.21 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой ХК-иас хамтран зохион байгуулж байгаа “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний “Аж үйлдвэржилт” бага хуралд ЦХХХ-ны сайд Н.Учрал оролцож, үг хэллээ. Уул уурхайн салбарт бичиг цаас нэхдэг, хүнээс хамааралтай, механик ажиллагаа ихтэй, хүнд суртал үүсгэдэг тогтолцоо хэвээр байна. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авах, сонгон шалгаруулах, тусгай зөвшөөрөл олгох, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг бүрэн цахимжуулах боломжтой гэж үзэж байна. Мөн улсын нөөцөд хүлээн авсан ордуудын тайлан мэдээллийг цахим мэдээллийн сан хэлбэрт оруулж хэрэглэгчдэд ил тод болгох ажил хийгдээгүй байна. Мөн уурхайн зөвшөөрөл олгосноос хойш бүрдүүлэх ёстой 30 гаруй баримт бичгүүдээс төрийн байгууллагуудын хянадаг, баталдаг, зөвшөөрдөг бүх баримт бичгүүд хуучин уламжлалт хэлбэрээр буюу цаасаар, нүүр тулсан харилцаанд тулгуурласан хэвээр байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.10-т заасан “ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх” гэсэн заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар манай яам төрийн үйл ажиллагааг цахимжуулах, үйл явцын ре-инженеринг хийх, Е-Монголиа-гаар дамжуулан уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх талаар та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Huawei компанийн удирдлагууд Mobile World congress дахь манай booth-ээр зочиллоо

Huawei компанийн Олон улсын харилцааны газрын дэд ерөнхийлөгч Чэн Лианг, Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Сонг Яаху нар Mobile World congress дахь манай booth-ээр зочилж, Засгийн газрын цахим шилжилтийн ажлууд, хувийн хэвшлийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа. Энэ хүрээнд ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх төслийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй, нягт хамтран ажиллах талаар ярилцсан юм. Үүний дараагаар манай төр, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн Huawei компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав. Huawei энэ жилийн MWC-т хамгийн том талбайд, хамгийн олон дэвшилтэт технологио танилцуулан оролцож байна.