Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монголд анх удаа программ хангамжийн Их дэлгүүр үүдээ нээлээ

2022.12.20

Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас Оюун ухаанд түшиглэсэн эдийн засагт тэмүүлье.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргах, үргүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системийг өнөөдөр /2022.12.20/ албан ёсоор нээлээ.

Үүний үр дүнд дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг танилцуулж эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн болон программ хангамж үйлдвэрлэгчдийн 350 орчим төлөөлөл, худалдан авагч, хэрэглэгчдийн 250 гаруй төлөөлөл, төрийн байгууллага, яам, агентлаг, төрийн өмчит компанийн төлөөллүүд оролцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал нээлтийн үеэр илтгэл тавихдаа, Төр гэдэг хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том тоглогч. Төр эрүүл бол зах зээл эрүүл. Төр ухаалаг бол зах зээл ухаалаг. Төр нээлттэй бол зах зээл нээлттэй байна. Ухаалаг технологийн зах зээлд ухаалаг худалдан авалт ус агаар шиг хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм.

Одоогийн байдлаар 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршсан ба өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Уг системийг хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт 5 төрлийн 4,5 тэрбум төгрөгийн системийг 21 аймгийн 248 Ерөнхий боловсролын сургууль хэрэглэснээрээ төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна.

 

Бусад мэдээ

ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ

ҮЙЛ ЯВДАЛ ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ 2022.08.19 2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 345 хүүхэд байна. Эдгээрээс гэрийн хаяг зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийн сургуульд урьдчилан бүртгэсэн тул эцэг эх, асран хамгаалагчид нь “E-Mongоlia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрэн хүсэлтээ баталгаажуулна. Хүсэлт баталгаажуулах явцад дараах төлөвүүд харагдах юм. Хамран сургах тойрог тодорхойгүй /24 цагийн дараа дахин нэвтэрч үзнэ/ Шууд хүсэлт баталгаажуулах боломжтой Хянагдаж байгаа /элсэлтийн комиссууд системийн тохиромжтой ажиллаж байгаа/ Түр түдгэлзүүлсэн /гарцаа байхгүй биечлэн уулзах, тухайн хаягт бүртгэлтэйгээ албан ёсоор батлах шаардлагатай/ Бүртгэхээс татгалзсан /энд мөн адил биечлэн уулзах шаардлагатай/ Наймдугаар сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажуулсан хүүхдүүдийг анги бүлэгт хуваарилаад тухайн мэдээллийг нь эцэг эх, асран хамгаалагчийн E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаарт илгээнэ. Хэрвээ танд элсэлтийн бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорх лавлах утсанд холбогдох боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад Харилцаа холбооны зохицуулах хороо, оролцогч байгууллагуудын төлөөлөл цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломж, “Хүүхэд хамгааллын тухай хууль” /шинэчилсэн найруулга/-д орсон цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалт, мэргэжил сонголт, суралцах чадварын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөв.