Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэхэд ЕСБХБ-тай хамтран ажиллана

2022.05.26

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Европын сэргээн босголт хөгжлийн банкыг төлөөлж, Бодлого, түншлэлийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Боуман нар гарын үсэг зурсан юм. Санамж бичиг байгуулагдсанаар талууд Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллаганд хамтран ажиллах юм. Мөн дижитал эдийн засгийг бий болгоход тулгарч буй бэрхшээл, боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг судалж, хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааг хамтарч судлах, хувийн бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн дижитал шилжилтийг дэмжих, хувийн хэвшлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх дижитал шилжилтийг хурдасгахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд тус, тус хамтран ажиллах юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2021 оны 11 дүгээр сард эдийн засгийн цахим шилжилтийг дэмжих анхны бодлогоо тодорхойлсон бөгөөд хөрөнгө оруулалт, бодлогын оролцоо, зөвлөх үйлчилгээ зэрэг нь цахим шилжилтийг хурдасгах чухал арга замууд гэж үзсэн аж. Уг бодлогын дагуу тус байгууллага нь (i) дижитал шилжилтийн үндэс суурийг бий болгох; (ii) хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон нийтийн үйлчилгээний компаниудын дунд дасан зохицох үйл ажиллагааг дэмжих; (iii) инновац болон зах зээлд шинээр нэвтэрч буй хүмүүсийг дэмжих гэсэн гурван чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Бусад мэдээ

Завхан аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 8 байгууллага Цахимд хэвшье экспод нэгдлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна. Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй экспод Завхан аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 8 байгууллага, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 22 байгууллага, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд аж ахуй нэгж, албан байгууллага, иргэд олон нийтэд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан танилцуулж, мэдээлэл солилцлоо.

Иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллана 2022.03.10 НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “e-mongolia” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзаж, гурван чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд тэдний оролцоог хэрхэн хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сургалтын контент бүтээх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад зориулсан сургалтын агуулга боловсруулах, түүнийгээ иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Цахим засаглалын олон улсын форум хамтарч зохион байгуулахаар тохиролцов. Уг форумаар Монгол Улс цахим засаглалаа хэрхэн хөгжүүлж буй сайн туршлагаа НҮБ-ын гишүүн, хөгжиж буй орнуудад танилцуулах юм. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Төв шууданд байрлах “e-Mongolia” төвтэй танилцлаа. “e-Mongolia” төв нь 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн бөгөөд өдөрт 100 орчим иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд  “e-Mongolia”-тай холбоотой дуудлагад хариулт өгч байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм. Тус төв нь долоо хоногийн бүх өдрүүдэд буюу Даваа гарагаас Ням гарагт хүртэл 08.30-17.30 хүртэл ажиллаж байна. Иргэн та амралтын өдөр ч байсан тус төвд хандаж, төрийн 600 орчим үйлчилгээг авахын зэрэгцээ, заавар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээг тодорхойлох баримт бичигт саналаа ирүүлнэ үү.

Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, загварыг тодорхойлох, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны Сайдын 2022 оны А/310 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээ”-г боловсруулсан. Энэхүү баримт бичиг нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах чадамжтай, хамтран ажилладаг, ухамсартай, бүтээлч иргэдийг бий болгох зорилгоор бие даасан, чадвартай, хүсэл тэмүүлэлтэй “Авьяаслаг хүмүүн капитал”, хариуцлагатай, оролцоотой, итгэлтэй “Тогтвортой нийгэм”, идэвхтэй, санаачилгатай, эв нэгдэлтэй “Шинийг санаачлагч нийгэм”-ийг цогцлоох боломжтой юм. Та бүхэн баримт бичигтэй танилцан, холбогдох саналаа 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл narmandakh@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны веб сайт https://mddc.gov.mn/…/%d1%85%d1%83%d1%83%d0%bb%d1%8c…/ холбоосоор нэвтэрч, баримт бичигт санал авах хэсгээс үзнэ үү.