MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын Харилцаа холбоог хөгжүүлэх ерөнхий схем – төлөвлөгөө ба мастер төлөвлөгөөний тухай

2021.02.03

Монгол Улсын Харилцаа холбооны салбарыг урт хугацаагаар 10-15 жилээр хэтийн төлөвлөлт хийх асуудал анх 1957 оноос хөгжлийн шаардлагаар тавигдаж, улмаар 2020 оны өндөрлөгт хүртэлх 60 жилийн хөгжлийн хэтийн төлөвлөлтийг ЗХУ болон барууны орны тусламж, мэргэжилтнүүдтэй манай улсын инженерүүд хамтран ажиллаж, таван удаа хийж, хэрэгжүүлж байв. ЗХУ-ын тусламжтайгаар тус улсын Холбооны яамны зураг төслийн институт “Гипросвязь”-тай хамтран манай улсын Холбооны яам 1960-1970 он хүртэл болон 1970-1990 он хүртэл хоёр үеийг хамарсан ерөнхий схем –төлөвлөгөөг социализмын бүтээн байгуулалтын ид үед гүйцэтгэж хэрэгжүүлжээ. 1957 – 2003 оны хооронд буюу хоёр өөр нийгмийн байгуулалтын үед хийгдсэн хөгжлийн хэтийн төлөвийн таван баримт бичиг нь Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний хөгжлийг буухиалан дамжиж ирсэн нь өнөөдрийн хөгжлийн үндэс суурь нь болж байна. Эдгээр ерөнхий болон мастер төлөвлөгөөг өөр хооронд нь салгаж үзэх боломжгүй бөгөөд нэг нэгнээ цагийн урсгал даган дэмжиж хөгжүүлсээр өнөөдрийн Монголын мэдээлэл, харилцаа холбооны нэгдмэл сүлжээг бий болгож, аналогоос тоон систем рүү улмаар интернэт Ай-Пи “сансарын” орчин руу шилжиж буй үе, үеийн инженерийн философийн урсгал билээ. Анхны ерөнхий схем – төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн нь /1957 -1970 он/ Холбооны сайд асан М.Чимэддорж “Дурсамж бодол” номондоо “… Томоохон барилга байгууламжийн хөрөнгө шийдэгдэж, хайгуул, зураг төсөл зохиохоос эхлээд барилга барьж, тоног төхөөрөмж захиалан авч тавьж, ашиглалтанд оруулах хүртэлх ажлын үе шатыг таван жилд багтаахад зарим үед бэрхшээлтэй байсан учир холбооны нэгдсэн сүлжээг шинэчлэхийн тулд харилцаа холбоог 15-20 жилд хөгжүүлэх ерөнхий схем – төлөвлөгөөтэй болгох шаардлагатай байлаа. “…Ерөнхий схем – төлөвлөгөө нь манай улс ардын аж ахуйн дотроос анхных” байж сайд өөрөө удирдан боловсруулсан байна. Улс ардын аж ахуйг 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний жилүүдэд холбооны хөгжил байршлын анхны ерөнхий схемийг боловсруулах ажлыг Монголын холбооны анхны инженер, Холбооны сайд М.Чимиддорж гуайн удирдлагаар зөвлөлтийн мэргэжилтэн нар боловсруулжээ. Ерөнхий схемийн төлөвлөгөөний гол агуулга нь Радио нэвтрүүлэх станц, зурагт радио төв болон Цахилгаан холбоо, Шуудан, Холбооны төв барилга гэсэн бүлэг төслүүд байв. Эдгээр төслүүдийн зураг төслийг хийхэд ЗХУ–ын Холбооны яамны Холбооны зураг төслийн институт /ГПИ/-ын ерөнхий инженер А.А.Сычев тэргүүтэй мэргэжилтний хэсэг гүйцэтгэжээ. Тус улсын харилцаа холбоог 15-20 жилд хөгжүүлэх Ерөнхий схем –төлөвлөгөөг нь холбоог хөгжүүлэх талаар хийх гол ажлын техникийн нөхцөл, гүйцэтгэх дэс дарааг тогтоож, шаардагдах хөрөнгө, хүн хүчний хэрэгцээг тооцоолж чадсан гэж үзээд 1957 онд МАХН-ын ТХ-ны УТТ-ны хурлаар сайшаан баталсан байна. И.Норовжав сайд “…Анхны ерөнхий схемийг боловсруулах ажлыг Монголын холбооны анхны инженер, Холбооны сайдаар 1960 -1963 онуудад ажилласан М.Чимиддорж гуайн удирдлагаар Зөвлөлтийн мэргэжилтний оролцоотойгоор боловсруулсан юм гэж бичжээ. Холбооны төв барилга энэ төлөвлөгөөний дагуу баригдаж, нээлтийг 1960 оны 12 дугаар сарын 3-нд хийв. Энэ барилга нь одоогийн Монгол Шуудан компани, Мэдээлэл, холбооны сүлжээ компани, Монголын Цахилгаан холбоо компани, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар байрлаж буй төв барилга бөгөөд “…Холбооны төв барилгын ашиглалтанд орж байгаа техникийн хэсэг нь 4 давхар нийтдээ 5190 хавтгай дөрвөлжин метр талбайтай 132 тасалгаа бүхий 30 гаруй мянган шоо метр багтаамжтай …” ашиглалтанд орсноос хойш 60 жил болж Радио нэвтрүүлэх станц барьж ашиглалтанд оруулах ажилд анхны инженерүүдийн нэг Ц.Мятав болон төв барилгад холбооны тоног төхөөрөмж суурилуулах ажилд инженерээр төгсөж ирсэн Д.Гарам-Очир, С.Борхүү, Ц.Санжаажамц нар ажилласан байна. Тэдний удирдлагын дор туршлагатай техникчид С.Батдаваа, Л.Гаанжуур, С.Пүрэвсамбуу, Ж.Гомбогив, Х.Гонгор, Ж.Даваадорж, Э.Жамсрандорж, Л.Дэлгэр-очир, Ж.Алтангэрэл, Д.Хасбандан нарын зэрэг “алтан гарт” холбоочид ажилласан байна. БНМАУ-ын харилцаа холбоог хөгжүүлэх анхны ерөнхий схем нь 1957 онд боловсруулагдаж, дээрх том төслүүд хэрэгжсэн бөгөөд 1970-аад оны эх гэхэд тодорхойлсон зорилтууд нь үндсэндээ бүрэн хэрэгжсэн байлаа. Үүнд: Хонхорын радио нэвтрүүлэх төв, Нарангийн хүлээн авах станц, Улаанбаатар хотын зурагт радио станцын төв болон ЗХУ-ын телевизийг “Молния” хиймэл дагуулаас хүлээн авах “Орбит” станц, Холбооны төв барилга зэрэг том төслүүд амжилттай гүйцэтгэж дууссан байна. Энэ схем нь Монгол Улсын холбоог 1957-1970 он хүртэл хөгжүүлэх үндэс нь болж, бодож төлөвлөсөн зүйлүүд нь бүгд биелэгдсэн нь сайд асан М.Чимэддорж гуайн инженерийн ур чадвар, удирдах арга барилын шууд үр дүн байжээ. М.Чимиддорж нь Холбооны яамны ерөнхий инженер, нэгдүгээр орлогч сайдаар /1953-1957онд /ажиллаж байгаад Тээвэр холбооны яамны нэгдүгээр орлогч /1957-1960 онд /, мөн сайд /1960-1962 онд/ байсан, 1951 онд Москва хотын Цахилгаан холбооны институтад радио инженер мэргэжлээр төгссөн. Л.Дамжинжав нь БНМАУ-ын Холбооны сайдаар /1953-1957 онд/, Тээвэр холбооны сайдаар /1957 -1960 онд/ ажиллаж байсан, радиотехникч, төмөр замын инженер- эдийн засагч мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой. Харилцаа холбооны анхны ерөнхий схем – төлөвлөгөө зохион байгуулах ажлыг дэмжиж зохион байгуулсан байна. Энэ ерөнхий схем-төлөвлөгөөний хүрээнд бүх аймгийн төвийн холбооны байрыг 2-3 давхар болгох, нэг загварын зураг төсөл гаргаж хэрэгжүүлж эхэлжээ. Төлөвлөгөөнд шийдвэрлэгдэж, баригдсан барилга байгууламж, дэд бүтэц нь 60 жилийн дараа ч гэсэн аналог сүлжээгээр дамжин тоон технологи болон Ай-Пи технологийн хөгжлийн үндэс суурь нь болж ашиглагдаж байгаа нь алс хэтийг бүр 60 жилийг харж төлөвлөсөн нь төслийн удирдагч, сайд асан М.Чимиддорж гуайн инженерийн философийн бүтээлч сэтгэлгээ юм. БНМАУ-ын Харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схем /1970-1990/ М.Чимиддорж сайд асан номондоо “…Тус улсын эдийн засаг, соёлын хөгжлийг дагаж, ард түмний амьдралд харилцаа холбооны үйлчилгээ өргөн нэвтэрсээр байв. Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухааны академи хамтран Монгол Улсын шийдвэрлэх хүчнийг хөгжүүлэн байршуулах 10-15 жилийн ерөнхий төлөвлөгөөг 1970-аад онд гаргаж, түүний хүрээнд харилцаа холбоог 1970-1990 онд хөгжүүлэн байршуулах хоёр дахь ерөнхий схемийн төлөвлөгөө гарсан билээ. Хоёр дахь ерөнхий схем – төлөвлөгөөг боловсруулахад Зөвлөлтийн холбооны “Гипросвязь” институт оролцсон гэж тэмдэглэжээ. 1970 -1972 онд тус улсын харилцаа холбоог 1976-1990 онд хөгжүүлэх “БНМАУ-ын Харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схем”-ийг тэр үеийн ЗХУ-ын Холбооны яамны НИИР, ЦНИИС, ГСПИ-ээр /ахлагч нь доктор Исакова Анна Александровна/ хийлгэсэн нь холбооны салбарын цаашдын хөгжлийг эрчимжүүлэх, туйлын оновчтой зөв шийдэл бүхий техникийн бодлогыг явуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1990 он гэхэд энэ ерөнхий схемд тавьсан зорилтууд нь үндсэндээ бүрэн хэрэгжсэн юм гэж тэмдэгсэн байна. Уг ерөнхий схемийн техникийн даалгавар боловсруулах Монголын талын ажлын хэсгийн ахлагчаар Д.Гарам-очир, гишүүдэд яамны Л.Лантуу, Д.Цэвэлмаа, И.Норовжав, Р.Дэчинлхүндэв, Л.Нацагдорж, н.Найдансүрэн, Д.Дашцэрэн, Л.Бадарч, Б.Алтангэрэл нарын санал санаачлага чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Энэхүү төлөвлөгөөний үзэл санаа нь БНМАУ-ын Харилцаа холбооны нэгдсэн сүлжээ болох агаарын зэс шугамыг радио релей, тэгш хэмт кабель, сансрын системүүдийн аль ашигтай хувилбараар солих, өргөн уудам нутгийг бүхэлд нь радиожуулах, үндэсний телевизийн нэвтрүүлгийг сум, орон нутагт хүргэх, бүх сумыг телефон холбоогоор хангах, хөдөө орон нутаг малчдыг холбоожуулах, шуудангийн үйлчилгээгээр хангахад чиглэгдсэн байлаа. Д.Готов сайд асан “Амьдралын зам” номондоо “… БНМАУ-ын харилцаа холбоог 1976-1990 онуудад хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ЗХУ-ын Холбооны яамны Гипросвязь институтийн мэргэжилтнүүдтэй яамны бүх хэлтэс, хүн хүчээ дайчлан ажиллаж 1972 онд боловсруулж дуусгаад МАХН ТХ, СнЗ-д оруулж сайшаалгасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх богино хугацаатай төлөвлөгөөг таван жилээр гаргадаг болсон юм. Энэхүү хэтийн төлөвлөгөөний үзэл санаа нь БНМАУ-ын харилцаа холбооны нэгдсэн сүлжээ болох агаарын зэс шугамыг радио релей, тэгш хэмт кабель, сансрын системүүдийн аль ашигтай хувилбараар сонгох…” гэж тэмдэглэсэн нь сүлжээний дамжуулах байгууламжийг сонгоход чанарын өөрчлөлт гарч байгааг илтгэсэн байна. Хот хоорондын дамжуулах байгууламжид радио релейн систем нэвтрэх нөхцөл бүрдэж, ЗХУ-ын 60 сая рублийн бэлгээр КУРС системийг 1978 оноос эхлэн байгуулж “…үндсэндээ арван таван жил үргэлжилсэн холбооны салбарын хөгжлийг орчин үеийн түвшинд хүргэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь өнөөдрийн хот хоорондын аналог сүлжээнээс тоон урсгалын үндсэн сүлжээнд шилжүүлэн ашиглах дэд бүтцийг байгуулсан том төсөл байлаа. Энэ хот хоорондын үндсэн сүлжээний дамжуулах байгууламжаар радио релейн сонгон хэрэгжүүлсэн тухай “Тулгын чулууг тулалцсан минь” 1999 он номонд дэлгэрэнгүй тусгажээ. 4000 шахам км урттай 85 радио релейн станцын байгуулалт нь хоёрдугаар хөгжлийн ерөнхий схем – төлөвлөгөөний гол төслийн нэг болж хэрэгжсэн байна. “Монголын Цахилгаан Холбоог хөгжүүлэх” мастер төлөвлөгөө /1993 – 2010/ Telecommunications Development Master Plan Mongolia нэртэй энэхүү мастер төлөвлөгөөний гол зорилго нь Монголын Харилцаа Холбоо компаний /МХХК/ үндсэн сүлжээг автоматжуулсан тоон сүлжээнд шилжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлж, 2000 он хүртэл хэрэгжүүлэх хандлагыг ерөнхийд нь тодорхойлсон болно. Энэ мастер планыг гүйцэтгэхэд Азийн Хөгжлийн Банк /АХБ/ санхүүжүүлж, Английн ВТ Teleconsult Ltd болон Touche Ross Ltd–ний судалгааны багийн удирдлагаар Монголын харилцаа холбооны салбарын туршлагатай менежерүүд, инженерүүд, эрдэмтдээс бүрдсэн баг хамтран ажиллаж, 1991-1993 онд гүйцэтгэж, Монголын талд хүлээлгэж өгчээ. Хамтарсан багийн бүрэлдэхүүн нь: Английн талын судалгааны баг: BT Teleconsult: John Ford – Team Leader, Planning and Report Structure, John Cole – External Network, Peter Frost-Operations & Maintenance, Alan Marsh-Transmission, Radio, satellite, Brian Gaulden-Sector & Institutional, and Training, Touché Ross: Stuart Mungall – Sector & Institutional, Keith Dewel – Demand Forecasting, Nicholas Garthwaite – Finance & Economics. Монголын талын багийн бүрэлдэхүүн нь: Communication Department, MRTC: B.Baatar – Director, Mr. Ph.D. Ganbaatar, First Deputy Director, Mr. Namsrai – Manager, Manufacturing and Research, Mrs, B.Purevsuren, – Head of International Cooperation Division, Mr, L.Balganshosh – Assistant to Director, Head of Bureau, Mr. O.Tomur – Assistant to Director, Head of Bureau, Mr. M.Onon – Senior Staff, Mrs.L.Banzragch, Principal Consulting, Frequency planning Policy, Mr.B.Tsog, Principal Consultant, Rural Telecommunications Policy, Mr. Bujinlham, Principal Consultant, Economy Finance Policy, Mr.D. Buyan, Principal Consultant, Rural Telecommunications policy. Mongolian Telecommunications Company: Mr.Ts.Boldbaatar, General Director, Mr.L.Zunhuu, Director, Finance & Economics, Mrs, B.Tungalag, Manager, Finance Department, Mr, Shirbazar, manager, Accounts department, Mr.Hodroi, Director, Operations and maintenance, Mr.R.Arvintsogt, Manager, Technological Planning Department, Mr. I.Norovjav, Head of long Distance Transmission network O&M office, Dr.N.Nansaljav, Head of Long Distance and International Service Office, Mr.Ts.Chogjmoo, Head of Telephone service office of Ulaanbaatar, Mr.J.Baatarhuu, Deputy Director, Ulaanbaatar postal organization, Mr.Ochir, Transmission Engineer, Technological Planning Department, Mr.L.Bayaraa, Switching Engineer, Technological Planning Department, Mr.Batmunh, Satellite, and Radio Planning Engineer, Technological Planning Department, Mr.Munkhbat, Manpower Resources, Mr.Jargalsaikhan, International Relations, Mr.Bayarsaihan, outside Plant Manager ATC-6 Ulaanbaatar, Mr.Sh.Battomor, Engineer Telephone service office of Ulaanbaatar Mr.Bayanhuu Manager, Dornogovi Communication Office, Mr.Jadamba, Engineer, Dornogovi Communication Office, Mr. Tsend, Manager, Erdenet Communication Office, Mr.N.Tumurhuu, Manager, Darhan Communication Office, Mongolian Data communications Company: Dr.Enkhbat, General director, Ms.Narantsetseg, head of System telecommunications Software department, Mr.Munkhsaikhan, Director, Economics and Finance. Others: Mr.Batdorj, Director, Building and Technical Maintenance, Mongolian Stock Exchange, Mrs.Tuvshinjargal, Officer, Customer bureau, MTC, Mr. Viner, Manager, Cable & Wireless, Mrs.Gibbons, Chief Technical Adviser (Management Development) UNDP, Ulaanbaatar, Mr.Purevbaatar, General Director, Puji electron Co.Pte. Ltd. Mr. Webb, Consult Ltd., Hong Kong, Mr.Leger, Alcatel CIT, France, Mrs. Jainagan Engineer, Communications Institute of Science гэж уг мастер төлөвлөгөөний дөрөвдүгээр ботьд хамтран ажилласан албан тушаалтнаа нэрлэн бичсэн байна. Энэ мастер планы судалгааг хийх явцад Н.Нансалжавын судалгааны материалыг ашигласан тухай тодорхойлолтыг “Cable and Wireless plc the world telephone company, 31st August 1992” гэсэн албан бичигт дурьдсан байна. Монголын цахилгаан холбооны автоматжуулсан тоон сүлжээг оновчтой байгуулах үндсэн чиглэлийг заасан энэ мастер төлөвлөгөө нь дөрвөн боть, А4 хэмжээтэй нийт 350 хуудастай. Энэ мастер төлөвлөгөө нь үндсэн дөрвөн бүлэгтэй: Нэгдүгээр бүлэг нь Монголын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээний байдалд техникийн хувьд үнэлэлт дүгнэлт шинжилгээ хийсэн, хэрэглээний прогноз хийж, санхүү эдийн засгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргажээ. Хоёрдугаар бүлэг нь Сүлжээний техникийн шинэчлэл төлөвлөлт болон хэрэглээний хөгжлийн хандлагын прогноз хийж, хот хоорондын сүлжээний хөгжлийн ерөнхий чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэмжээ, сонголтыг тоймчилсон үр дүнг гаргасан байна. Гуравдугаар бүлэг нь хот хоорондын нэгдсэн сүлжээг агуулгаар нь өөрчилж, тоон автоматжсан сүлжээнд шилжүүлэх нарийвчилсан тооцоог хэрэглээний ачааллын прогноз дээр үндэслэн сүлжээний бүтцийн байршлыг гаргав. Дөрөвдүгээр бүлэг нь урьд бүлгүүдээ нэгтгэн дүгнэж, хот хоорондын сүлжээнд эхний ээлжинд радио релейны дэд бүтцийг ашиглан тоон урсгал татах, радио релейгүй дөрвөн аймагт бага хүчин чадлын сансрын хиймэл дагуул суурьлуулан тоон урсгалд оруулах, хотын аналог АТС болон физик кабель шугамыг бүрэн шинэчлэн тоон АТС-д, тосон болон шилэн кабельд бүрэн шилжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан болно. Энэ мастер планы үндсэн дээр цаашид хотын болон хөдөөгийн цахилгаан холбооны нэгдсэн сүлжээнд шинэчлэлт хийхийн тулд тус бүрд нь нарийвчилсан мастер план гаргах шаардлагатайг зөвлөсөн юм. Радио релейгүй Увс, Завхан, Хөвсгөл, Архангай агаарын өнгөт шугамаар цөөн аналоги сувагтай байсан аймгуудын төвд хагас автомат холболтонд оруулахын тулд хот хоорондын дамжуулах байгууламжийг нь түр хугацаагаар сансрын холбоог ашиглан ВиСАТ системд холбож Улаангом, Улиастай, Мөрөн, Цэцэрлэг хотууд хагас автомат ба автомат холболтонд түр шилжсэн болно. Хот хоорондын сүлжээ нь автомат холболтонд шилжихийн тулд Улаанбаатар, хот хоорондын автомат холболт хосолсон Е-10 станц ашиглалтанд орж, нөгөө талд аймгийн төвүүдэд Монтелийн ЕМ-48 хэрэглэгчийн бага багтаамжийн АТС-ыг аналог хувиргагч тавьж зохицуулснаар түр хугацаанд шинэ тоон АТС, дамжуулах ашиглалтанд ортол нь тавьж ашигласан нь аймгийн төвийн 48 хэрэглэгч хот хоорондод автомат холболт хийж байлаа. 1995 оноос эхлэн Улаанбаатар болон аймаг хотын төвд Германы Сименс фирмийн EWSD, SDE, CDE маркийн тоон АТС нэвтэрч эхэлсэн нь улс, хот хоорондын сүлжээ нь 2003 он гэхэд автомат холболтонд тоон технологиод шилжсэний дээр бүх сум суурин тоон системийн алсын хэрэглэгчийн горимд шилжих бодит боломж бүрдсэн түүхтэй. ВиСАТ-ын оронд Ховд – Улаангом, Говь-Алтай – Улайстай, Булган –Хөвсгөл чиглэлд ээлж дараалан агаарын шилэн кабель суурилагдсан бол Хархорин –Цэцэрлэг чиглэлд радио релейны станц байгуулж, тус, тус ашиглалтанд орсоноор хот хоорондын үндсэн сүлжээ бүхэлдээ өргөн зурвасын дамжуулах байгууламжтай болсон юм. “Улаанбаатар хотын цахилгаан холбооны сүлжээний судалгаа” мастер төлөвлөгөө (1997 – 2015) “Улаанбаатар хотын цахилгаан холбооны сүлжээний судалгаа [The study on telecommunications network in Ulaanbaatar city]” мастер төлөвлөгөөг Японы Засгийн газрын ЖАЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар JTEC ба NTC зөвлөх байгууллагууд нь 1995 -1996 онд Монголын Холбооны Хөрөнгийн компанитай [МХХөК ( MCAC) ] хамтран гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Мастер төлөвлөгөөний гол зорилго нь Улаанбаатар хотын тоон системийн нэгдсэн автоматжуулсан телефон сүлжээний төв станцуудын бүтцийн оновчтой хувилбарыг гаргаж, техник, эдийн засгийн хувьд үр ашигтай байх арга замыг зааж өгсөнд оршино. Хамтарсан багийн бүрэлдэхүүн: Японы талын судалгааны үндсэн багын бүрэлдэхүүн:Team leader /Service plan, operation & maintenance Yasushi TAKAHASHI, Assistant team leader /Network plan Yuichi ITO, Demand forecast /Traffic forecast Naoto MATSUDA, Transmission network plan/ transmission & radio facilities plan Masahiro SATAKE, Switching facilities plan/traffic forecast Kaoru KUSHIDA, Local network plan/outside plant facilities plan Yuji OISHI, Organization & management plan/human resources, Tadashi AOYAGI, Economic /financial analysis Haruo Yamane, Administrative support Masayuki ITO. Монголын талын багийн бүрэлдэхүүн: Co-ordination with JICA Study team, MCAC, Executive Director, G.Battur, Co-ordination with JICA Study team/ network plan, MCAC, Deputy Executive director Dr. N.Nansaljav, Network plan, MTC, Chief Engineer of Ulaanbaatar Switching, D.Dorjsuren, Network plan, Network planning expert, MCAC, Sh.Ganbold, Network plan, Director of a telecom department, Government, G.Sharavdemberel, Transmission network plan, Radio System Expert, MCAC, N.Naranbaatar, Transmission network plan, Senior Engineer, MTC, T.Ochir, Transmission /radio facilities, Engineer, MCAC, Sh.Batchimeg Transmission/radio facilities, Officer, MOID L.Banzragch, Transmission /radio facilities, Transmission systems expert, MCAC, N.Baatarsuren, Transmission /radio facilities, Radio systems expert, MCAC, Dr.G.Demberel, Transmission /radio facilities, small-size enterprises expert, MCAC, Dr. N.Enebish, Switching facilities plan /traffic forecast, Switching Expert, MCAC, B.Davaatseren, Switching facilities plan /traffic forecast, data expert, MCAC, B.Tumennasan, Switching facilities plan/traffic forecast, Officer, MOID, B.Narantuya, Switching facilities plan/traffic forecast, Engineer, MTC, D.Boldbaatar, Local network plan /Outside plant facilities plan, OSP expert, MCAC, Ts. Ganbold, Local network plan /Outside plant facilities plan, Engineer, MTC, Ts. Altantsetseg, Local network plan /Outside plant facilities plan, Rural com expert, D.Dolgorsuren, Local network plan /Outside plant facilities plan, Radio systems expert, M.Mendochir, Institution & management human resources development, Senior officer, MCAC, B.Purevsuren, Local network plan /Outside plant facilities plan, General director of communications Department of MOID, J.Baatarkhuu, Local network plan /Outside plant facilities plan, Director of Human resource development and Administration Dept, MTC, L.Munkhbat, Economic / Financial analysis, Deputy Executive Director, MCAC, B.Tungalag, Economic / Financial analysis, finance planning Expert, MCAC, T.Oyunchuluun гэж тэмдэглэсэн байна. Улс, хот хооронд хотын телефон станцын хувьд улс хоорондод NEAX-61 станц 1992 оноос, хот хоорондод Е-10 станц 1991 оноос нэвтэрсэн бол, EWSD,SDE 8CDE станц 1997 оноос Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад 2002 он гэхэд үлдсэн бүх аймгийн төв болон Налайхад дээрх тоон АТС нэвтэрч хот хоорондын сүлжээ үндсэндээ 100 хувь хот хооронд болон улс хоорондод автомат холболтонд шилжсэн байна. Харин энэ үед орон нутгийн сум суурин нь 100 хувь аналоги станцтай байлаа. МХХК-ний цахилгаан холбооны сүлжээ нь үндсэн дөрвөн түвшинд хуваагдах бөгөөд энэ нь олон улсын гаралтын холбох төв (ISC), үндэсний дамжих төв (NTC) аймаг хотын холболтын төвүүд (PSC) сум суурингийн төвүүд (RSC) гэсэн од хэлбэрийн сүлжээ байна, хот хоорондын сүлжээ нь аажмаар тойруу холболт руу шилжинэ. Үндэсний телефон нягтрал 2003 оны 06 дугаар сарын байдлаар нийт хүн ам 2,379,500, телефон цэг суурин нь 130,000 буюу нягтрал нь 5.5 % байсан бол харин хөдөлгөөнт холбоо нь 228,000 буюу нягтрал нь 9.6% (Мобиком, Скайтел) болж, нийт телефон хэрэглэгч 358,000 болж, нийт телефон нягтрал 15.0 болсон байв. Мастер төлөвлөгөөнд холбох байгууламжийн хөгжлийн хандлагыг 2008 он ба 2013 он, 2020 он гэсэн гурван үе шаттай хуваасан бөгөөд 2008 оноос нийтийн хэрэглээний тоон АТС (PSTN ), улмаар түүнээс хойш 2013 оноос эхлэн интернэтэд суурилсан IP сүлжээ рүү аажмаар шилжиж, 2020 он гэхэд бүрэн шилжих техникийн боломжтой гэж төлөвлөсөн байна. Шийдвэрлэсэн гол асуудлууд: Улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийн байдлын шинжилгээ, цахилгаан холбооны сүлжээний байдал шинжилгээ, Улаанбаатар хотын цахилгаан холбооны сүлжээ ба хэрэглээний төлөвлөлт, прогноз 2020 он хүртэл, Улаанбаатар хотын цахилгаан холбооны сүлжээний оновчтой байршлын тооцоо судалгаа, тоон сүлжээнд шилжүүлэх чиг хандлагын төлөвлөлт зэрэг агуулгын шинж чанартай төлөвлөлтийн үндсэн асуудлуудыг энэ мастер планд шийдвэрлэж өгсөн болно. Энэ төлөвлөгөөнд тавьсан зорилтууд 2005 он гэхэд аймаг хотын төвүүдийн АТС нь улс, хот хоорондын тоон дамжуулах нь бүрдсэн бол автомат холболт хийх боломжтой болсон юм. 2003 оны байдлаар суурин ба үүрэн холбооны операторууд нь Монголын Төмөр Зам / МТЗ /, Мобиком корпораци, Скайтел, Датаком, Рейлком, Инкомнет зэрэг компаниуд ажиллаж байлаа. Хөдөлгөөнт холбооны үйлчилгээг Мобикомийн сүлжээний хэрэглэгч, Скайтел компани гүйцэтгэж байлаа. 2003 оны байдлаар цахилгаан холбооны сүлжээний суурин ба үүрэн холбооны хэрэглэгч ба хот сум суурингийн эзлэх хувийн жинг хүснэгтэнд үзүүлэв. Хүснэгтээс үзэхэд МЦХ ХК нийт хэрэглэгчийн 43 хувь, Үүрэн холбооны операторууд 65 хувь тус, тус эзэлсэн бол харин үйлчилж буй хүрээ нь МЦХ ХК нь 361 сум сууринд харин үүрэн холбооны операторууд дөнгөж 9 хувь байлаа.

Монгол Улсын хөдөөгийн цахилгаан холбооны системийг хөгжүүлэх судалгаа, мастер төлөвлөгөө /2003-2020/

“The Master plan study for development of rural telecommunication system in Mongolia, 2003. Japan” нэртэй энэ төлөвлөгөө нь Монгол Улсын хөдөөгийн цахилгаан холбооны сүлжээг 2003-2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний судалгааг Японы ЖАЙКА байгууллага санхүүжүүлэн Японы цахилгаан холбооны инженерингийн зөвлөх байгууллага /JTEC / нь голлон Монголын Засгийн газрын агентлаг ШЦХГ-ын судалгааны багтай хамтран 2001-2003 онд гүйцэтгэсэн болно. Судалгааны баг нь тодорхойлогдсон ач холбогдол өндөртэй төслүүдийн техник,  эдийн засгийн судалгааг хийх гол зорилготой. Монгол Улсын цахилгаан холбооны    байгууламжууд нь улс хооронд, хот хооронд, хотуудын болон орон нутгийн холбох төмөр зам болон дамжуулах байгууламжуудын харилцан уялдаатай хослон  ажиллах чадвараас шууд хамаарах бөгөөд энэхүү мастер төлөвлөгөө нь хотын болон орон нугийн холбох болон дамжуулах байгууламжуудыг хамран нийгэм, эдийн засаг, өрхийн хэрэгцээг нарийвчлан судалсан болно. Энэхүү мастер төлөвлөгөө нь таван ботиос бүрдэнэ. Үүнд:

  • Нэгдүгээр боть – Хураангуй
  • Хоёрдугаар боть – Мастер төлөвлөгөө
  • Гуравдугаар боть – Ач холбогдол өндөртэй төслүүдийн техник, эдийн засгийн судалгаа
  • Дөрөвдүгээр боль – Нийгэм, эдийн засгийн судалгаа /туслах материал/
  • Тавдугаар боть – Хавсралт /өгөгдлүүдийн товхимол/

Судалгааны багийн гишүүд:

  • Японы тал: List of JICA Study team members: Mr.MITSUHASHI Hideo Team Leader, Mr.KUBO Katsuhei Socio-Economic and Financial Analysis, Mr.KUSANO Makine Rural Development, Mr.UCHIYAMA Suzuo Demand Forecast, Mr.ISHIGAKI Hideaki Radio system, Mr.OKAMOTO Masazumi Outside Plant Plan, Mr.HOSADA Tomio Transmission Networking Plan, Mr.HASAI Takashi Power Plant Facility Plan, Mr.MIHARA Noboru IT Network Plan, Mr.MARUYAMA Iwao Operation and Maintenance Plan, Mr.Tanaka Makoto Organization and Management Plan, Mr.NEGISHI Yukio Administrative Support, Mr.ABIKO Sanae Interpreter.
  • Монголын тал: Хорооны гишүүд: Г.Басанжав, ДБЯ-ны газрын дарга, Н.Нармандах ДБЯ, Г.Баттөр ШЦХГ-ын дарга, Б.Даваацэрэн ШЦХГ, О.Баттогтох ХХЗХ, Б.Баатар ХХЗХ, У.Тамир ХХЗХ, М.Мэнд-Очир ХХЗХ, Н.Болор МЦХК.

ШУТЗ Гишүүд: дарга нь ШУ-ны доктор Б.Сүхбаатар, нарийн бичгийн дарга нь Ц.Болд, гишүүд: Г.Цогбадрах, Н.Нансалжав, Б.Дамдинсүрэн, Л.Батхишиг, Г.Баярсүрэн, И.Норовжав.

ШЦГХ-ын гүйцэтгэгч: Багийн ахлагч Н.Нансалжав, эдийн засаг – санхүүгийн   шинжилгээг И.Норовжав,Т.Ганбат нар, Хөдөөгийн холбоог Н.Болормаа, Д.Наранбаатар нар, хэрэглээний прогнозийг Ц.Өсөхбаяр, холбох байгууламж, ачаалал, сүлжээ төлөвлөлтийг Н.Билгээ, Б.Даваацэрэн нар, Радио давтамжийг М.Наранбаатар, кабель шугам төлөвлөлтийг М.Ууганцэцэг, С.Төгсбилэг нар, Н.Баатарсүрэн, Ч.Даваажав нар дамжуулах байгууламжийн төлөвлөлт болон Д.Агчбаяр нь зай тэжээл, Мэдээллийн технологийг Ч.Золбаяр, Г.Энхбаяр нар, Ашиглалт үйлчилгээний    төлөвлөлтийг Т.Очир, Д.Цэрэнчимэд нар, Хүний нөөц Ц.Болд, Б.Амгаланбат /20.  RMP , Volume 2,P-1-15 / нараас  бүрдсэн  баг ажиллаж байсан байна. Хөдөөгийн цахилгаан холбооны сүлжээ нь:

Зурагт: Монголын Холбооны хөрөнгийн компани болон Шуудан Цахилгаан Холбооны газрын мастер план дээр хамтран ажилласан судалгааны ажлын багийн хамт олны гүйцэтгэсэн ажлыг үнэлж, Японы цахилгаан холбооны зөвлөх компаний /JTEC / удирдлага хүндэт үнэмлэхээр  шагнасан байна.

Нийт 339 сум суурингаас 2003 онд тоон системд 10 сум суурин буюу 3% нь, аналог системд 329 сум буюу 97% байсан ба нийт агаарын шугамын дамжуулах байгууламжийн хэмжээ нь 28000 км, холбох байгууламж АТС-ын багтаамж нь 27000, холболтын арга нь “алсын хэрэглэгч”-ээр 319 сум суурин буюу 94 % нь гар холболтоор 6 % /23/ тус, тус байсан байна.

Хөдөөгийн цахилгаан холбоог хөгжүүлэх төвөвлөгөөг оновчлох үндсэн шалгууруудад дараахи шалгууруудыг сонгосон болно. Үүнд: ДНБ болон ОНДНБ-ны   судалгааг аймаг бүрээр хийсэн, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулсан, тулгуур 76 сумын хөгжилтэй уялдуулсан, хөдөөгийн хэрэглэгчийн хэрэгцээ ба ачааллын прогнозыг тодорхойлсон, өрхийн орлогын судалгааг 5 аймгийн 70 суманд 3400 гаруй өрхөнд хийсэн / Амарсофт ХХК, проф О.Балдангомбо гүйцэтгэсэн /, дэлхийн   мэдээлэл  холбооны технологийн  хөгжлийн хандлагыг  тусгасаны үр  дүнд ОУЦХХБ-ын хөдөөгийн бүс нутгийг хөгжүүлэх загварыг баяжуулж, Монголын нутаг дэвсгэр, хүн амын онцлогт тохирсон загвар гаргажээ.

Хөдөөгийн холбооны сүлжээг тоон системээр оновчтой шинэчлэх үе шатыг доорх байдлаар төлөвлөсөн байна. Үүнд:

  • Нэгдүгээр үе шат: 2003-2005 онд 101  сум буюу 29.8 %
  • Хоёрдугаар үе шат: 2006-2008 онд 143 сум  2  %
  • Гуравдугаар үе шат: 2009-2013 он 39 сум 11.5  %
  • Дөрөвдүгээр үе шат: 56 сум буюу 16.5 болж, нийт 362 /23 /хот, сум суурин хамрагдахаар төлөвлөсөн  байна .

Хөдөөгийн цахилгаан холбоог хөгжүүлсэн энэ мастер төлөвлөгөөний гүйцэтгэлийг 2020 оны өндөрлөгөөс харахад Монгол Улсын мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээ  нь улс хооронд, хот хооронд, хотын төдийгүй сум суурингийн тевшинд бүрэн автомат холболтонд шилжсэн байна. 2015 оноос нэгдсэн автомат сүлжээний тоон  АТС нь ашиглалтаас аажмаар гарч, Ай-Пи руу эрчимтэй шилжих процесс дуусч байна. Орон нутгийн хөдөөгийн малчин, тариаланч өрхийн хэрэглэгчийн түвшинд  үүрэн холбооны сүлжээ бүрэн хамрагдаж, гар утаснаасаа интернэт орчинд орох  боломж бүрдсэн байна.

Төгсгөлийн үг.  Монголын мэдээлэл, харилцаа холбооны нэгдсэн нийлмэл

Зурагт : 2003 онд тоон АТС -аас Ай-Пи рүү шилжих байдлыг төлөвлөсөн байдал

Автоматжсан сүлжээг байгуулахын тулд 60 жилийн хугацаанд таван үе шаттай хэтийн төлөвлөгөө хийгдэж, түүний эхний хоёр ерөнхий  схем – төлөвлөгөө нь  өнөөдрийн сүлжээг байгуулах дэд бүтцийг бүтээн байгуулсан юм. Харин сүүлийн гурван мастер төлөвлөгөө нь технологийн хөгжлийн үе шатыг дамжиж байгуулсан  дэд бүтэц дээр автоматжсан Ай-Пи  “үүлэн” сүлжээг бий болгосон байна.

Зурагт: Хөдөөгийн холбоог оновчтойгоор аналогоос  тоон системд улмаар Ай-Пи руу шилжих хөгжлийн дөрвөн үе шат  төлөвлөсөн бөгөөд 2020 онд хэрэгжжээ.

Иймд “ Аналог –Тоон –Ай-Пи” шаталсан нэгдсэн нийлмэл сүлжээний хөгжлийг   технологиор нь механикаар салгах боломжгүй бөгөөд монголын мэргэшсэн мэдээлэл, харилцаа холбооны үе, үеийн инженерүүдийн хамтын бүтээл болно. Энэ ерөнхий схем-төлөвлөгөө ба  мастер төлөвлөгөө  нь гадаадын тусламж зээлээр хийгдэх том  төслүүдийн чиг баримжааг 10 – 20 жилээр тодруулан гаргаж  санхүүжилтийн эх үүсвэр тодорхойлох гол зорилготой.

Монголын  харилцаа  холбооны салбарын эрдэмтэн, судлаач, инженерүүдийн  хөгжлийг тодорхойлсон төлөвлөсөн олон арван судалгааны бүтээл, хэтийн  төлөвийн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүд их бөгөөд энэ чиглэлийг нарийвчлан  судлах шаардлагатай байна. Энэ талаар зарим судалгааны бүтээлүүд гарсан  бөгөөд тухайлбал доктор, профессор Г.Дэмбэрэлийн бүтээл болох “Монгол Улсын Шинжлэх Ухаан” цуврал 108 ботийн 104 дахь боть болох  “Харилцаа холбооны  шинжлэх ухаан” номонд  2010 он хүртэлх эрдэмтдийн нэг сэдэвт бүтээлийн  товч танилцуулга, судалгаа эрдэм шинжилгээний ажлын тайлангийн нэрс, том төсөл  төсвүүдийн  жагсаалт орсон байна. Мөн ХҮШИ-ын захирал асан  доктор, профессор Д.Лхагва, доктор профессор Н.Хүүхэнжимээ нарын энэ номонд бичсэн бүтээлд дурдагдана. Сүүлийн 60 гаруй жилийн мэдээлэл холбооны салбарын    хөгжлийн түүх дээрх гадаадтай хамтарсан урт хугацааны ерөнхий схем ба мастер  төлөвлөгөөний чиг баримжаатайгаар хэрэгжүүлж хөгжиж ирсэн түүхтэй.

Мэдээлэл бэлтгэсэн: Гавъяат холбоочин  Н.Нансалжав

Бусад мэдээ

ЦХХХЯ Эстонийн эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төвтэй хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон холбогдох албаныхан ажиллаж, өнөөдөр Эрүүл