Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Сансар судлалаар ОХУ-тай хамтарна

2022.08.12

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оросын холбооны улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг үйл явдлыг Орос-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны уулзалтаар, хоёр улсын сансрын салбарын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх санал дэвшүүлсний дагуу ийнхүү цахимаар зохион байгуулсан юм. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ОХУ-аас Роскосмос улсын үйлдвэрийн газрын, Олон улсын хамтын ажиллагаа харицсан ерөнхий захирлын орлогч Савельев Сергей Валентинович нар гарын үсэг зурлаа. Оролцогч талууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах, МУ-ын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэн хөөргөх, хоёр орны сансар судлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

Орос-Монгол талын оролцогчид

д/д

Албан тушаал

Нэр

1

Роскосмос улсын үйлдвэрийн газрын, Олон улсын хамтын ажиллагаа харицсан ерөнхий захирлын орлогч

Савельев Сергей Валентинович

2

Нисэгчтэй сансрын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал

Крикалёв Сергей Константинович

3

Гадаад хамтын ажиллагааны газрын захирал

Тищенко Татьяна Юрьевна

4

Гадаад хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга

Кузьмина Марина Алексеевна

5

Нисэгчтэй сансрын хөтөлбөрийн газрын хэлтсийн дарга

Лушин Марина Алексеевна

6

Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн

Мельников Артем Николаевич

д/д

Албан тушаал

Нэр

1

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга

Б.Болор-Эрдэнэ

2

Сансрын нисгэгч, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга

Хошууч генерал Ж.Гүррагчаа

3

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн

Академич С.Дэмбэрэл

4

ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн

З.Гантогоо

5

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Х.Энхманлай

6

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтсийн дарга,

Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн

Ц.Гантөгс

7

ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн

П.Ариунтуул

 

 

 

 

 

Бусад мэдээ

“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим хөгжил” сэдэвт семинар болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Ази болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН)-ийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим хөгжил” сэдэвт семинарыг 2023 оны 9 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи (МХХТ)-ийн бодлого боловсруулах, зохицуулалтын дүрэм, журмыг шинэчлэх нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Эдгээр орнуудад МХХТ-ийн үр дүнтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд олон улсын холболт болон интернэтэд нэвтрэх боломж хязгаарлагдмал, бүх нийтийн холболтын газарзүйн болон байр зүйн нарийн төвөгтэй байдал, хил дамнасан зохицуулалтын нарийн төвөгтэй байдал, зах зээлийн хязгаарлагдмал хэмжээ, ур чадварын хомсдол ба хүний нөөцийн асуудал, хөрш зэргэлдээ орнуудаас хараат байдал зэрэг олон саад бэрхшээл тулгарч байна. Энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй нийтлэг сорилтод чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж, тасралтгүй өсөн нэмэгдэж буй цахим хөгжлийн салбарт хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ДГХБО-ын салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой хэлэлцэнэ. Уг семинарт Бутан, Лаос, Балба, Монгол зэрэг орны мэргэжилтнүүд туршлага хуваалцах бөгөөд ДГХБО-ын ОУСТ 2023 онд хийсэн “Монгол Улсад дижитал технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний оюуны өмч, зохиогчийн эрхийн патентын зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын тогтолцоог үнэлэх” судалгааныхаа гол үр дүнг танилцуулна. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, ОУЦХБ-ын Ази, Номхон далайн бүсийн газрын захирал, хатагтай Ацүко Окуда, НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар семинарт оролцож, нээлтийн үг хэллээ.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой уулзаж, хамтын ажиллагааг эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого чиглэл, өнөөгийн байдлыг тодорхойлоход төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, энэ чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үе шаттай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтран ажиллаж буй БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх баг, БНСУ-ын их сургуулийн профессорууд, KISDI байгууллагын экспертүүдэд талархлаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд өргөн нэвтрүүлгийн бодлогын зөвлөмжид тусгах санал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа

Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо. Канад улс нь 2023 оны Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)-ээр дэлхийн 193 орноос 32 дугаар байр, Дижитал өрсөлдөх чадварын индекс (WDC)-ээр 64 орноос 11 дүгээр байр, цахим хөгжлийн индексээр 18 дугаар байрт бичигддэг. МХХТ-ийн салбарт нь 43200 гаруй компанитай юм.