Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар зөвхөн дипломд бус эзэмшсэн ур чадварт боломж олгоно

2022.10.12

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбарын байгууллагуудын ажлын байрны шаардлагад хүлээн зөвшөөрөгдөх олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын сургалтаар олгогддог сертификатын жагсаалтыг ЦХХХ-ны сайд Н.Учрал баталлаа.

Ингэснээр мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухааны мэргэжлийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн их дээд сургуулийн дипломын боловсрол эзэмшээгүй ч ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан, ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллаж, цахим шилжилтэд хувь нэмрээ оруулах боломж олгож байна.

Жагсаалтад багтсан сертификатыг авсан буюу ОУ-ын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын хөтөлбөрт хамрагдаж, ур чадвар эзэмшсэн иргэнийг ЦХХХЯ-ны харьяа салбар байгууллагуудад хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн харилцаа үүсгэн хамтарч ажиллах чиглэлийг Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг), Үндэсний дата төв УТҮГ (Б.Баттулга), И-Монгол академи УТҮГ (Л.Энхбат), Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ (С.Цагаанхүү), Мэдээлэл холбооны сүлжээ ХХК (Б.Мөнхбат), Монголын цахилгаан холбоо ХК (Б.Чинбат), Монгол шуудан ХК (Б.Анхбаатар)-д тус тус өглөө. 

Бусад мэдээ

Дэлхийн Шуудан Холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум зохион байгуулагдаж байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо 2025 онд болох Дэлхийн Шуудангийн Холбооны дээд хэмжээний конгресыг угтан, дэлхийн улс орнууд, бүс нутгуудын хэрэгцээ шаардлага, санал, хүсэлтийг Дэлхийн шуудан холбооны 2026-2029 оны стратеги, бодлого төлөвлөгөөнд тусгуулахаар бүс нутгийн форумыг дэлхий даяар 6 бүсэд зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн стратегийн форумыг Монгол Улсад анх удаа өнөөдөр (2024.09.25) зохион байгуулж байна.. Форумд Дэлхийн Шуудан Холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метоки, Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Винаяа Пракаш Синхн тэргүүтэй Ази, Номхон далайн бүс нутгийн 32 орны 100 орчим төлөөлөгч, улс орнуудын үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид оролцож байна. Дэлхийн шуудан холбооны гишүүнээр Монгол Улс 1963 онд элссэн бөгөөд шуудангийн хөгжлийн индексээр манай улс 46.7 оноогоор хөгжлийн 6-р түвшинд эрэмбэлэгдэж байна. Энэхүү форумаар Дэлхийн Шуудангийн Холбооны гишүүн орнууд, түүний томилогдсон операторууд дараагийн 4 жилд баримтлах стратеги, дүрэм, журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган, нэгтгэж конгресст хүргэх зорилготой юм.

Цахим аймаг бодлогын зөвлөмж Төв аймгийн албан хаагчдад хүрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг Төв аймагт хэрэгжүүлж байна. Дээрх ажлын хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Цахим хөгжлийн багц хуулийг танилцууллаа. Мөн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн бол Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ууганбаатар тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээлэв. Төв аймагт төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэдэг “ХУРДАН” цэг хоёр байрлалд ажилладаг. Эдгээр цэгүүд нь энэ оны 5 дугаар сард байгуулагдсан бөгөөд тухайн цагаас өнөөдрийг хүртэл төрийн 3476 үйлчилгээг хүргэсэн бол зөвлөн туслах үйлчилгээг 455 иргэнд хүргэсэн байна. Мөн аймгийн 27 сум, хүн амын төвлөрөл ихтэй 6 суманд 2019 оноос эхлэн е-mongolia үйлчилгээг нэвтрүүлэн лавлагаа болон олон шатлалт үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа юм.