MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээлэл, технологийн үндэсний парк-д ШУТИС-ийн харьяа лицей сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд шинээр нээгдлээ

Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамны санаачлагаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк-д ШУТИС-н харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд хичээллэж эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХ-ны зөвлөх ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Т.Намнан нар болон ШУТИС-ийн удирдлага бусад төлөөлөл, багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим яамны бодлого чиглэл, хүний нөөц, мэдээлэл зүйн мэргэшсэн ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилгоор энэхүү ангиудыг нээж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39000 инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд манай яам онцгой анхаарч байна.

МТҮП-ын Захирал Ж.Золзаяа: МТҮП цаашид технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Сурагчдыг инкубатор компаниудад дадлага хийх орчин, ажлын байраар хангана.

Энэхүү ахлах сургуульд суралцсанаар:

– Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой.

– Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой.

– Мэргэжлийн сертификат олгоно.

– Дадлага хийх орчин, ажлын байраар хангана.

Бусад мэдээ

Цахим ур чадвар олгох сургалт өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Өмнөговь аймгийн