Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Нээлттэй өгөгдлийн санг бий болгож нийгмийн олон талт үр ашгийг хүртэнэ

2022.09.22

Төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Нийтийн мэдээллийг нээлттэй болгохдоо нээлттэй өгөгдөл хэлбэрээр үүсгэж, нээлттэй өгөгдлийн тодорхой шаардлагуудад нийцүүлэн нийтэлж буй нь нийтийн мэдээллээс гадна нээлттэй өгөгдлийн салбарт суурь ойлголтуудыг нь эрх зүйн хүрээнд тодорхойлж, төрийн байгууллагууд жишиг нээлттэй өгөгдлийн санг бий болгох алхмыг нээсэн юм.

Нээлттэй өгөгдөл бол дан ганц төрийн өгөгдлийн тухай асуудал биш цаашдаа бизнесүүд тодорхой өгөгдлөө нээлтэй болгох, иргэд өгөгдлөө нээлттэй ашиглуулах зэргээр хөгжих шаардлагатай. Цаашлаад нээлттэй өгөгдлүүдийг нэгтгэх замаар шинэ өгөгдөл гарган авах, өгөгдлийн ур чадварыг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтууд бий.
Өгөгдлүүд нээлттэй болсноор бид тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх, зөв гарц гаргалгаа олох боломжтой болох юм
ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж хэлсэн үгэндээ: Нээлттэй өгөгдлийн ашиглалт нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, хөгжлийн чухал хөшүүрэг болдог. Монгол улс нээлттэй өгөгдлийг бий болгосноор дараах эерэг үр дүнгүүд гарна гэдгийг онцоллоо.
 
1. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Төрийн удирдлагын хэв маяг өөрчлөгдөж авлигыг бууруулж, ил тод байдлыг бүрдүүлнэ.
2. Төрийн нээлттэй өгөгдөл нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тодорхой асуудлаар түргэн шуурхай шийдвэр гаргаж, оновчтой зохицуулалт хийж төр иргэний хооронд харилцааны шинэ хэв маяг төлөвшүүлнэ.
3. Бизнес эрхэлж буй гарааны компани, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаас олон талт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоно. Ингэснээр зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, инновацад суурилсан эдийн засгийн шинэ сектор бүрдүүлэх боломжийг нээнэ.
4. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, урт, дунд хугацааны хөгжлийн зорилтыг үнэн зөв бодитойгоор тодорхойлох, бодит дүн шинжилгээ хийх боломжийг олгоно.
Тиймээс ЦХХХ-ны яам, Үндэсний статистикийн хороо ажлын хэсэг байгуулж нээлттэй өгөгдлийг бий болгох ажилд хамтран ажиллана.
 

Бусад мэдээ

Аймгуудын цахим шилжилтийн хэрэгжилтийн үнэлгээг 6 индекс, 66 асуулгаар дүгнэхэд Баян-өлгий аймаг 17-д эрэмбэлэгдсэн

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзаж, “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн үр дүнг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Баян-Өлгий аймаг 109.899 хүн амтай. 13 сум, 86 баг байдгаас 14 баг 4G сүлжээнд, 60 баг 3G сүлжээнд холбогдсон. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, гадаад, дотоод худалдаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 52 үйлчилгээг холбосон. Дөрвөн байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа иргэдэд хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 45.071 иргэн буюу 60,9% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар Ус цаг уурын орчны шинжилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газруудад ажиллалаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар мэдээлэл хариуцагч нь мэдээллээ байнга нээлттэй, ил тод байлгах шаардлагатай 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй. ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар мэдээллээ бүрэн үнэлж ирүүлээгүй, байгууллагуудад хугацаатай үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газруудад ажиллалаа. УЦУОШГ-ын харьяанд Ус цаг уур, очны судалгаа мэдээллийн хүрээлэн, Нислэгийн цаг уурын төв, Байгаль, орчин хэмжил зүйн төв лобартори болон 21 аймаг, 330 сумын ус цаг уурын өртөө харуулууд хамаардаг. Эдгээр байгууллагын мэдээллийг нэгтгэж ирүүлэхийг салбарын улсын ерөнхий байцаагч С.Ганзориг хугацаатай үүрэг болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв гэсэн 3 байгууллагатай бөгөөд өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох мэдээллийг товлосон хугацаанд ирүүлэхээ мэдэгдлээ.

Баян-Өлгий аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдэд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллага бизнесээ цахимжуулах арга зам, бизнес эрхлэгчдэд зориулсан программ хангамжийн танилцуулга /санхүүгийн программ, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрийн төсөл, худалдаа үйлчилгээ, website хөгжүүлэлт зэрэг/ зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.