ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ
Боловсрол
- Их Засаг олон улсын их сургууль – Эрх зүйч;
- Лимкоквин технологийн их сургуулийн Их британийн Лондон хотын салбар сургууль –
- Бизнесийн удирдлагын менежмент;
- Монгол Улсын Боловсролын их сургууль – Түүхийн ухааны магистр;
- Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургууль – Олон улсын менежментийн мэргэжлээр тус тус төгссөн.
- Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.
- ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Будда судлалын институтад Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
2020 – 2022 он: Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
2019 – өнөөг хүртэл: Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч
2019 – өнөөг хүртэл: Мэдээлэл харилцаа, холбооны үндэсний ассоциацийн ерөнхийлөгч
2018 – 2020 он: Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга.
2016 – өнөөг хүртэл: Монгол Улсын Их Хурлын гишүүн.
2015 – 2016 он: Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
2012 – 2016 он: Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч.
2012-2014 он: Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга.
2010-2016 он: Рояаль Академи, Рояаль олон улсын их сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Удирдах зөвлөлийн дарга
Сонгуульт ажил:
2020 – өнөөг хүртэл: Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн.
2019 – өнөөг хүртэл: Шинжлэх Ухааны Академийн Инженер технологийн салбарын Бага чуулганы гишүүн
2019 – өнөөг хүртэл: Олон Улсын парламентын холбооны Удирдах товчооны гишүүн
2010 – 2019 он: Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар захирамжаар Ням-Осор овогтой Учрал нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдов.