Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

2022.06.09

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү.

Бусад мэдээ

ОРОН НУТАГ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦ ДУТМАГ БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймгийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монгол шуудан компаний албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ

ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй тус тэмцээний үндсэн зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Отгонтэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ ажиллаж байна. Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Карл Поперын мэтгэлцээний нийгэмлэг /МКПМН/ хариуцан зохион байгуулах ба тэмцээн Карл Поперын мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана. Тэмцээнд Улаанбаатар хотоос 86, аймаг, орон нутгаас 42 нийт 128 багийн 384 хүүхэд оролцохоор ирээд байна. Оролцогч багууд дараах шийдлээр 3 өдрийн турш мэтгэлцэнэ. Үүнд: Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж байна Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй Цахим орчныг ашиглаж эерэг мэдээлэл түгээх нь нийгмийн хандлагыг өөрчлөх хамгийн зөв арга Цахим орчин бол хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр мөн. Сургуулийн орчинд интернэт ашиглах нь буруу Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэгтэй Нийгмийн сүлжээ нь амьд харилцааг хязгаарладаг Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй Цахим хичээл боловсролын тэгш бус байдлыг авчирдаг Хүчирхийлэлтэй кино дүрс бичлэгийг хуулиар хориглох нь зүйтэй Цахим дарамт нь шууд дарамтлахаас илүү хор нөлөөтэй Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхэлж цахим орчны зохистой хэрэглээний талаар боловсрол олгох хэрэгтэй Хувийн мэдээлэл нь цахим орчинд нууц байх ёстой Үнэн аз жаргал авчирдаг Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй Мэтгэлцээний тоглолтууд үргэлжлэх газар “Отгонтэнгэр их сургууль” https://maps.app.goo.gl/PaJmG4jYrE6mbAtp7?g_st=ic Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn веб хуудсаар зочилно уу. #цахим_орчинд_хүүхдийн_эрхийг_хамгаалъя

Сансар судлалын шинэ үе эрдэм шинжилгээний хурал боллоо

Одон орны анхны цагийн албаны эрдэмтэн Бальжинова Бадмажаб Жамбаловна мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” 2 дахь эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.03.22) Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсад хөгжиж буй сансар судлал, агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилготой юм. “Одон орон судлах оргилын хөгжил ба хэрэглээ”, “Сансрын технологи” гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд 20 гаруй илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү ЦХХХЯ-наас сансрын салбарт хийгдэж буй ажлууд, бодлого, төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.