Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зарим харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулж ирсэн.
Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах багийн талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ solongo@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна
1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу энэ өдөр Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сансрын хамтарсан