Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Ухаалаг засаг-II” төслийн талаар дэлхийн банкны төлөөлөлтэй санал солилцлоо

2022.09.13

2015-2022 онуудад Дэлхийн банкны санхүүжилттэй “Ухаалаг засаг I” төсөл Монгол улсын Засгын газрын Хэрэг Эрхлэх газрын дэргэд амжилттай хэрэгжиж дууссантай холбогдуулан хоёр дахь төсөл болох “Ухаалаг засаг II” - н талаар Дэлхийн банк болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам санал солилцлоо.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй цахим үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх ажил зохион байгуулагдахаар төлөвлөж байна.

Төсөл хэрэгжсэнээр төрийн бүх шатны байгууллага дотроо, өөр хоорондоо, төрийн байгууллагаас иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай цахимаар харилцах орчин нөхцөлийг бүрдүүлэн хэвшүүлж, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна төрийн цахим үйлчилгээний хүртээмж, дэд бүтэц, аюулгүй байдлыг сайжруулж, үүлэн тооцооллын нэгдсэн систем ашигласнаар төсвийн хэмнэлт хийх ач холбогдолтой.

Мөн 10,000 иргэн, 3,000 төрийн албан хаагчийн дижитал ур чадварыг нэмэгдүүлснээр дижитал шилжилтийг хурдасгахад эерэг үр дүн гарна гэж тооцож байна.

Бусад мэдээ

Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Үйлчилгээ эрхлэгч иргэдэд дарамт учруулдаг, зардал чирэгдэл болдог байдлыг халж аливаа зөвшөөрлийг хуулийн хүрээнд цахим хэлбэрээр олгох технологийн болон хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь хүнд суртлыг халах, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр /2023.08.29/ ЦХХХЯ-нд зохион байгуулагдсан сайдын шуурхай хуралд хэлэлцэгдсэн онцлох асуудал нь Зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай байлаа. Зөвшөөрлийн нэгдсэн сан байгуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 15, Барилга, хот байгуулалтын яамны 6, Батлан хамгаалах яамны 11, Боловсрол, шинжлэх ухааны яамны 26, Зам, тээврийн хөгжлийн яамны 26, Иргэний нисэхийн ерөнхий газрын 5, Монголбанкны 58, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 81, Соёлын яамны 1, Харилцаа холбооны зохицуулах хорооны 14, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны 5, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 20, Эрчим хүчний зохицуулах хорооны 55, Эрчим хүчний яамны 6, Санхүүгийн зохицуулах хорооны 67 төрлийн зөвшөөрлийг нийт 20,316 зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгосон мэдээллийг www.license.mn цахим хуудаст бүртгэн оруулсан байна. Мөн бүрэн цахим хэлбэрт шилжсэн Сангийн яамнаас олгох 7, Гаалийн ерөнхий газраас олгох 9, УУХҮЯ-наас олгох 10, нийт 26 тусгай зөвшөөрлийг цахим системээр дамжуулж хүсэлт гарган авах боломжтой бол “И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан 5 тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр тус тус олгож байна. Зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх талаар ЦХХХЯ тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тус бүрээр судалгаа хийхэд нийт 249 тусгай зөвшөөрлөөс 21 тусгай зөвшөөрлийг цахимжуулах боломжгүй бөгөөд бусад зөвшөөрлийг цахимжуулах ажлыг “И-Монгол академи” УТҮГ, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хамтран нэвтрүүлэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Орон даяар төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэгдсэн менежментээр хаанаас ч ойрхон үзүүлнэ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Тус газар нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх системийн ашиглалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахын зэрэгцээгээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэн ажиллана. Энэ хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал аймаг, нийслэлийн засаг дарга, Тамгын газрын дарга нартай цахимаар уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тухайлбал төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагааг эхлүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, олон нийтэд сурталчлан таниулах, орон нутаг дахь салбар нэгжийн ажиллах байр, талбай, орчныг тохижуулах, хаягжилт, техник, тоног төхөөрөмжийн болон шаардлагатай бусад зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь цаашид аймаг, орон нутаг дахь төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд менежментийн шинэчлэл хийж, үйчилгээний соёлыг сайжруулж, нэг цонхны хурдан үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойрхон хүргэнэ. Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, холбогдох албан хаагчид хэлэхдээ төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хурдан, шуурхай үзүүлэх ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагаатай холбоотой саналаа хэллээ. Уулзалтад ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Батцэцэг, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, ЦХХХЯ-ны Цахим засаглалын хэлтсийн дарга Б.Золбоо, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил болон холбогдох нэгжийн удирдлага, албан хаагчид, Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, холбогдох албан хаагчид оролцлоо.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс ирүүлсэн саналыг хэлэлцэв

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр төслийг хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өнөөдөр (2024.02.16) хуралдаж, хуулийн төсөлд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэв.