Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны баярын өдөр тохиож байна

2022.07.19

Тэртээгээс 101 жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний энэ өдөр Ардын засгийн газрын 6 дугаар хурлаар шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулж, Хиагтын цахилгаан мэдээний хорооны түшмэл байсан гүн Цэдэвсүрэн гуайг ерөнхийлөн захирах түшмэлээр нь томилсноор өнөөдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг өнөөдөр бид “ХОЛБООЧДЫН БАЯР” хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан уламжлалтай.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажиллагсад та нартаа манай салбар байгуулагдсны 101 жилийн ойн мэнд дэвшүүлж, ажил үйлс тань Алтай нуруу шигээ ханхайж байхын ерөөл дэвшүүлье.

1921 онд Ардын Засгийн газар энэ байшинд ажиллаж байв.

Бусад мэдээ

ХБНГУ-ын Берлин хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг үйл ажиллагаагаа эхлүүллээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023.10.23-ны өдрөөс 2023.11.01-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хот, Бүгд Найрамдах Эстони Улсын Таллин хотноо албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг ХБНГУ-ын Берлин хотын Элчин сайдын яаманд нээлээ. Тус элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Берлин хотод сурч, ажиллаж, амьдарч буй 7000 гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ,  94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч ойроос, үнэ төлбөр, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна. Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 40 гаруй дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 130 цэгт нээсэн бол Берлин хотын “ХУРДАН” цэг нь хилийн чанадад байгуулагдсан 8 дахь улсын 12 дахь цэг болж байна. Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Архивын Ерөнхий Газартай хамтран өнөөдөр (2023.09.21) “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт баримт шилжүүлэх ажлын зохион байгуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамрууллаа.

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Төрийн Цахим Үйлчилгээний Зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш нартай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн танилцуулж, санал солилцлоо. Энэхүү уулзалтаар тус аймгийн Засаг дарга П.Лхагважав “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийн төслийг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулж ажиллахаар хэлэлцлээ. Хөвсгөл аймгийн тухайд 126 мянган гаруй хүн амтай ба хамгийн олон хүнтэй аймаг төдийгүй халх, дархад, хотгойд, урианхай ястан зонхилдог, цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор аж төрдөг гэдгээрээ онцлогтой. Аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь аялал жуулчлал бөгөөд уг салбарт түлхүү анхаарсан цахим хөтөлбөрийг боловсруулах нь чухал гэдгийг өнөөдрийн уулзалтаар онцлов. ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан дээрх ажлын хэсэг Хөвсгөл аймагт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл өгнө.