Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг Юнескотой хамтран боловсруулна

2022.10.06

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтарч ажиллах уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг хамтран боловсруулах, цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх, Юнескогийн “Open Science”, “Open Education Resources”, багш нарын цахим ур чадварыг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой “ICT Competency for Teachers” хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, тэнд амьдарч буй малчин өрхүүд мэдээллийн хүртээмжийн хувьд харилцан адилгүй байдаг. Монголын эдийн засгийн чуулганы үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг болох Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө манлайлан цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах аян өрнүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар дурдаад, Юнескогийн хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ боловсруулах ажлыг манлайлан ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлсэн юм.

Юнескогийн зүгээс Ноён Шахбаз Хан: Юнескогийн Дэлхийн өвд бүртгэлтэй Монгол Улсын хэд хэдэн газруудад интернэтийн холболтыг хийж, иргэдэд цахимаар таниулах, өвийг нь хадгалах, цаашлаад аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжтой байгааг дурдаад, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх аяны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар эргэн судалж, хариу мэдэгдэхээр тохиролцлоо.

 

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал”

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал” 2022.09.03 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар харилцаа холбооны салбарын гол дэд бүтцийн томоохон хэсэг болох “Монгол шуудан” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК-иудын ажилтан албан хаагчидтай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зорилтын хүрээнд санал солилцлоо. Уулзалтад дээрх байгууллагуудын 100 орчим удирдах болон бусад албан хаагчид биечлэн оролцсон бол хөдөө орон нутагт ажил үүргээ гүйцэтгэж буй 600 орчим мэргэжилтнүүд цахимаар мэдээлэл солилцсон юм. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа нь хэрэгжиж буй цахим шилжилтийн гол дэд бүтэц болсон тус байгууллагуудыг хөгжлийн дараагийн шатанд гаргах ажил нэн тэргүүнд бөгөөд тус байгууллага бүрд ажиллаж буй нарийн мэргэжлийн баг хамт олны болон Цахим хөгжил харилцаа холбооны яамны дэвшилтэт үйл ажиллагаа нь МУ-ын засгийн газрын дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хэрэгжилтийн суурь болох юм. Тус уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлсэн үгэндээ: -Харилцаа холбооны салбарын бодлого бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэвч өнөөгийн харилцаа холбооны салбарт төрийн тодорхой бодлого дутагдсанаас үүдэн засах, сайжруулах шаардлагатай нөхцөл байдал зохих төвшинд үүссэн. Асуудал тухай бүрд анхаарч ажиллахад мэргэжилтэн нэг бүрийн дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал юм. Стратегийн онцгой ач холбогдол бүхий салбарын үндсэн дэд бүтцээ эргэж харахгүйгээр урагшлах боломжгүй бөгөөд орчин цагийн хэрэглээ хэв маягт нийцсэн инновацлаг, өрсөлдөх чадвар бүхий бүтэц, үйлчилгээг бүрэн цогцлоохын төлөө өнөөгийн ололт амжилтаа илүү сайжруулах чиглэлд улс төрийн бодлогын дэмжлэг үзүүлэхэд анхаарч, манлайлал үзүүлж, хурдтай, нягт хамтран ажиллахаа хариуцсан сайдын хувиар илэрхийлж байна гэв. Улс орны нийгэм, эдийн засагт, хөгжлийн бусад бүхий л салбарт хувь нэмрээ оруулах, инженер, дэд бүтэц, технологийн шийдлээр дэмжин хамтран ажиллах боломж манай салбарт  дүүрэн бий бөгөөд уг үүрэг гарцаагүй тул илүү нээлттэй, хариуцлагатай, ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах нь чухал юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Цахим оролцоо ба Олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Цахим оролцоо ба олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож, Монгол Улсын цахим шилжилт, иргэдийн цахим оролцооны талаар илтгэл танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн 16 орны нийт 60 орчим төлөөлөл оролцож, бүс нутгийн түвшинд тоон хуваагдал, хөгжлийн хийдэл, хиймэл оюун ухааны хэрэглээ болон Ази-Номхон далайн бүс нутагт цахим оролцоо, цахим өөрчлөлтийг ахиулах, цахим сорилт, боломж, сайн туршлага, шийдлээ хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн технологи, олон нийтийн хөгжилд шинэ хилийн технологийн хэрэглээг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцов.

“Цахимд хэвшье” мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ Баян-Өлгий аймагт эхэллээ

Үндэсний хэмжээнд орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх, ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүсчилсэн байдлаар хамтран зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ Баян-өлгий аймагт өнөөдөр (2024.04.08) эхэллээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, цахим шилжилтийг 21 аймагт үе шаттай эрчимжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. “Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийтэд ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээний шинэ систем нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга, мэдээлэл хийж, сургалт зохион байгуулахаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт зохион байгуулж, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.