Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна

2022.11.25

ЦХХХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас салбарын болон харьяа байгууллагуудын дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх, түүний төлөвлөлт, хэрхэн гүйцэтгэх үе шат бүрийг нарийвчлан тодорхойлох, үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор СЭЗИС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимтэй хамтран “Дотоод аудитын тухай, түүний үе шатууд” сургалтыг өнөөдөр /2022.11.25/ зохион байгуулж байна.

Сургалтад ЦХХХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс болон харьяа, салбар байгууллагын санхүүгийн алба, дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар, хэлтсийн 30 орчим албан хаагчид хамрагдаж байна.

Бусад мэдээ

“Шуудангийн салбарын зохицуулалт 2022” зөвлөгөөн болж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Шуудангийн салбарын зохицуулалт 2022” зөвлөгөөн болж байна 2022.11.23 Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Шуудангийн салбарын зохицуулалт 2022” зөвлөгөөнийг өнөөдөр /2022.11.23/ зохион байгуулж байна. Жил бүр зохион байгуулдаг тус зөвлөгөөний гол зорилго нь шуудангийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шуудангийн шинэ төрлийн үйлчилгээ хэрэглээг нэмэгдүүлэх, тээвэр зууч, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хяналтын тогтолцоог сайжруулах явдал юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, тээвэр зууч логистик, улс хоорондын шуудангийн тээвэрлэлт, цахим худалдааны өнөөгийн байдал, шуудангийн болон гаалийн байгууллагын ажлын уялдаа холбоо зэрэг сэдвүүдээр холбогдох албаныхан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай энэхүү зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийн цар цар тахлаас улбаалан улс орнууд хилээ хааж, шуудангийн салбарт хүндхэн нөхцөл байдал үүссэн хэдий ч бид үүнийг амжилттай даван туулсан. Нөгөө талаар цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдсаж, иргэдийн зүгээс энэ салбарыг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг гэдэгт итгэлтэй болж, шуудангийн салбарт ахиц авчирсан ч эрэлтийг хангах стратеги нь дэлхий даяар тулгамдсан асуудал болоод байна. Одоогийн байдлаар цахим шилжилт, last-mile delivery болон Еcommerce гэсэн сэдвүүд нь дэлхий дахины голлох сэдвүүд болоод байна. Манай оронд ч энэхүү асуудлуудыг төр засгийн зүгээс онцгойлон анхаарч байна. Засгийн газраас салбар бүрт цахим шилжилтийг хурдасгахад онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 174 хуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг онцоллоо. 2020-2022 онд тээврийн салбарын үйл ажиллагаа нь дэлхийн худалдааны хамгийн чухал цусны эргэлт гэдгийг харуулсан. 2023 онд дэлхийн тээврийн салбар эрэлт буурсны үр дүнд өмнөх хоёр жилд үүссэн хэт их эрэлт, түгжрэл хэвийн байдалд орох төлөвтэй байна. Монгол улс худалдааны салбар тэр дундаа импортоос маш өндөр хамааралтай боловч тээврийн дэд бүтцийн хөгжил сул байснаараа улсаараа хохирсон. Цаашид тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулах, гадаад худалдааны хамаарлаа бууруулах шаардлагатай. Гаднаас ирүүлж буй шуудан илгээмжийн тоо 2020 онтой харьцуулахад 2021 онд 53% өссөн талаар зөвлөгөөний үеэр хэлэлцлээ. Энэхүү зөвлөгөөнд шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид, төр, хувийн хэвшлийн 120 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар санал, бодлоо солилцож байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Баян-Өлгий аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдэд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллага бизнесээ цахимжуулах арга зам, бизнес эрхлэгчдэд зориулсан программ хангамжийн танилцуулга /санхүүгийн программ, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрийн төсөл, худалдаа үйлчилгээ, website хөгжүүлэлт зэрэг/ зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

“Монгол, Австрийн бизнес форум-2023” Австри улсын Вена хотод “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна

Бизнес форумд банк, санхүүгийн байгууллага, эм, хүнс, технологийн компаниуд, уул уурхай, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, эрдэс баялаг, цахим боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэв. Уулзалтын үр дүнд Frequentes AG, eee Austria international projects GmbH, MUT Austria, ComFin Software GmbH компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо. Хувийн хэвшлээ дэмжсэн, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих нь МУ-ын Засгийн газрын бодлого байх бөгөөд тус төслүүдийг Монгол, Австри 2 орны Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар хуралдааны протоколд тусгахаар ажиллаж байна.