ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/10/386650244_718388636994741_2118502651375463625_n-1024x683.jpg)
ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Увс аймгийн удирдлагуудтай уулзлаа.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/10/386559326_718388596994745_3740977848158646512_n-1024x629.jpg)
Уулзалтад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Увс аймаг дахь хэлтсийн дарга О.Ганцоож оролцож, аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэв.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/10/386505777_718388510328087_2954921568972092013_n-1024x683.jpg)
Ажлын хэсгийн зүгээс ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, аймгийн удирдлагын тавьсан санал, хүсэлт, хөндсөн асуудлуудын хүрээнд санал солилцлоо.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/10/386545896_718388226994782_5309851336139079455_n.jpg)
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/10/386647790_718388546994750_8000537521859162785_n-1024x683.jpg)
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/10/370086772_718388286994776_6953369455583376420_n-1024x683.jpg)
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/10/386653321_718388690328069_2098815614905400690_n-1024x683.jpg)