MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦАХИМ ФОРУМ (DIGITAL FOSS) ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХИЛ ДАМНАСАН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын “Infocomm Media Development Authority” (IMDA)-аас зохион байгуулж буй цахим форум (Digital FOSS) хөтөлбөрийн хүрээн дэх “Хил дамнасан мэдээллийн урсгал” сэдэвт дээд хэжээний уулзалтад оролцлоо.

Уулзалтаар цахим эдийн засгийн үндэс суурь болох өгөгдлийн олон улс дамнасан урсгалыг идэвхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, засаглалын стандартыг бий болгоход үүсэх бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар оролцогчид мэдээлэл, туршлага солилцлоо.

Улс орнуудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим ирээдүйг бүтээхэд хамтран ажиллах зорилго бүхий цахим форум (Digital FOSS) уулзалтад Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк зэрэг цахим форумын гишүүн 10 гаруй орны нийт 30 орчим төлөөлөгчид оролцов.

Бусад мэдээ

БНХАУ-ын Бээжин хотын Элчин Сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдлээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-д 2023.09.25-наас 28-ны өдрүүдэд албан томилолттой ажиллалаа. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Австри Улсын Холбооны Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, цахим хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Флориан Турскитэй Вена хотноо албан уулзалт хийлээ

Уулзалтын хүрээнд Цахим хөгжил, түүний дотор цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим боловсролыг хөгжүүлэх, мэдээллийн технологийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, дэмжих зэрэг чиглэлд хамтран

Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн 2022.11.30 ЦХХХЯ-ны харилцааны холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай