Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралаар ахлуулсан бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.05.04) Төрийн ордонд хуралдлаа

Төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий уг ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан юм.

Хурлын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Төрийн нарийн бичгийн дарга нарт болон холбогдох ажил хариуцсан хүмүүст авлигын эсрэг 5Ш ажиллагаа, Шилэн ажиллагааны хүрээнд бий болсон shilen.gov.mn платформд салбар бүрийн мэдээлэл хариуцагч нараас ирүүлж буй нээлттэй мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэт байх эсэхэд анхаарал хандуулж, нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг чиглэл болголоо.

Мөн төрийн албаны зардал, хүнд суртлын нэг шалтгаан болсон албан бичиг солилцоог цахимаар зохион байгуулах, МУ-ын ЗГ-аас өгсөн үүргийн дагуу төрийн албан бичиг солилцооны дундын системийн ашиглалтыг төрийн албан хаагчдад хэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр цахим шийдэл ашиглан төрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, хурдан шуурхай зохион байгуулах, зардал хэмнэх гэх мэт давуу талууд бодитоор үүсэх юм.

Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаар орон нутаг дахь мэдээлэл технологийн боловсон хүчний хомсдолтой, хүртээмжгүй байдлыг олон жилийн туршлагатай, төрийн өмчийн оролцоотой, боловсон хүчний нөөц, сургалтын бааз, суурьтай Монголын цахилгаан холбоо ХК нэгдсэн байдлаар хариуцах боломжтой талаар танилцууллаа.

Шилэн ажиллагааны хүрээнд төрийн мэдээллийг нээлттэй, ил тод болгох асуудалд зарим нэг хуулийн зохицуулалтыг эргэж харах шаардлагатай байгааг төрийн нарийн бичгийн дарга нар мөн хэлж байлаа. Жишээ нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийг эргэж харж мэдээллийг ил тод болгоход зөрчилдөж байгаа зарим зохицуулалтуудыг шинэчлэх шаардлага үүссэн байна гэв.

Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагааг төрийн нарийн бичгийн дарга нарт болон, холбогдох ажил хариуцсан хүмүүст танилцууллаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ойрхон хүргэж, хүнд суртал, зардал чирэгдэл бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл өгч уялдаа холбоог хангахад хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ