Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ

2022.09.01

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар яамны албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс Засгийн газрын тогтоол, шийдвэрийг танилцуулан дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцаж байсан Л.Энх-Амгалан шинээр томилогдсон сайд Н.Учрал болон дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт ажлын амжилт хүсэж, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Яамны удирдлагууд шинээр томилогдсонтой холбогдуулан газар, хэлтсүүдийн бүтэц бүрэлдэхүүн, ажлын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд зарим мэдээллийг нээлттэй болгох талаар хуульчилсан. Энэ мэдээллийг бусад салбаруудтай хамтарч олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлэх, одоогоор 266 мянган иргэнд тараагдаад байгаа тоон гарын үсгийг иргэн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарч, хурдасгаж ажиллах, цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгож, хамтарч ажиллахыг уриалсан юм.

Бусад мэдээ

Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат нар “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат цахим шилжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт боллоо

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн. Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс тус яамны төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгалуурлалтыг “Мэдээлэл технологийн үндэсний паркийн “Цахим ур чадвар олгох төв”-д нээлттэй зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтаар нийт 4 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд 10 оролцогчийг бүртгэж, 8 оролцогч сонгон шалгаруулалтад оролцлоо.

Аймгуудын цахим шилжилтийн хэрэгжилтийн үнэлгээг 6 индекс, 66 асуулгаар дүгнэхэд Баян-өлгий аймаг 17-д эрэмбэлэгдсэн

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзаж, “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн үр дүнг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Баян-Өлгий аймаг 109.899 хүн амтай. 13 сум, 86 баг байдгаас 14 баг 4G сүлжээнд, 60 баг 3G сүлжээнд холбогдсон. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, гадаад, дотоод худалдаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 52 үйлчилгээг холбосон. Дөрвөн байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа иргэдэд хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 45.071 иргэн буюу 60,9% нь тоон гарын үсэгтэй болсон байна.