Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг эхлүүллээ

2022.01.07

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо.

Бусад мэдээ

ЦХХХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ ДЕЛЛ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Делл технологийн компанийг “ICT EXPO-2023” арга хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдан ажиллаж буй талаар онцоллоо. Делл компанийн зүгээс мэдээлэл технологийн инженерүүд байнга сурч, хөгжиж байх шаардлагатай. Хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч компанийн хувьд бусад үйлдвэрлэгч компаниудтай нээлттэй хамтран ажилладаг. Сайн туршлагаа хуваалцан, тоон бичиг үсгийн чадвар, үүлэн технологийн чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ. Делл технологийн компани нь дэд бүтцийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгчдэд компьютер, тоног төхөөрөмж, data, cloud, end-to-end шийдлийг санал болгож дэлхийн 182 оронд үйл ажиллагаагаа явуулдаг компани юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна 2022.11.25 ЦХХХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас салбарын болон харьяа байгууллагуудын дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх, түүний төлөвлөлт, хэрхэн гүйцэтгэх үе шат бүрийг нарийвчлан тодорхойлох, үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор СЭЗИС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимтэй хамтран “Дотоод аудитын тухай, түүний үе шатууд” сургалтыг өнөөдөр /2022.11.25/ зохион байгуулж байна. Сургалтад ЦХХХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс болон харьяа, салбар байгууллагын санхүүгийн алба, дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар, хэлтсийн 30 орчим албан хаагчид хамрагдаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдаж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Жянгсу мужийн Нанжин хотноо 2023 оны 09 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож, Монгол Улсын телевизийн салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл танилцууллаа. Арга хэмжээний үеэр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: “Үндэсний телевизийн фестивалийг зохион байгуулж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зан Мин болон Төрийн радио, кино, телевизийн захиргааны орлогч дарга Ян Гуо Руй, Жянсу мужийн Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн сайд Жан Ай Жүн Жянсу мужийн дэд захирагч Шү Инг нарт энэхүү арга хэмжээнд урьж оролцуулж буй явдалд талархал илэрхийлье. Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Монгол Улсаар дамжуулан байгалийн хий, газрын тосны хоолой, авто зам тавих, Монгол Улсад төмөр зам хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, телевизийн салбарт хамтран ажиллах, олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх, боловсрол олгох, зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтой буйгаа онцлов. Энэхүү арга хэмжээнд 8 улсын 150 гаруй төлөөлөгч оролцож, өргөн нэвтрүүлгийн салбарын өнөөгийн байдал, соёлын хамтын ажиллагааг ахиулах, радио, телевиз, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх, өргөн нэвтрүүлэг, телевизид нэвтрүүлж буй шинэ техник технологийг судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр сайн туршлагаа хуваалцан, санал солилцлоо.