MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим эдийн засгийн бодлогын орчинг тодорхойлох, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарна

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Доротей Лазаро тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.03.24/ хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих санхүүжилтийг 2022 оны 12 сард Азийн хөгжлийн банкнаас батлан хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хэрэгжих ажлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн хөгжлийн банкны төлөөлөл санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмж сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс цахим шилжилтийг эрчимтэй, цогц шийдлээр хийх замаар төрийн хүнд суртал, авлига хээл хахуулийг бууруулж, шилэн болгохоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, процессын оновчлол, зорилтот үр дүнгээс хуваалцав. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй болгох хүрээнд “ХурДан” цэгүүдийг байгуулах ажилд хамтран ажиллах санал тавилаа.

Азийн хөгжлийн банкны зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь цахим шилжилтийг цогцоор шийдэж, системтэй зангидан ажиллаж байгааг сайшааж, “И-Монгол” системийн ри-инженерчлэл болон төрийн үйлчилгээний “ХурДан” төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, дэлхийн өнцөг булан бүрээс компани байгуулах, бүртгүүлэх боломжтой “И-Бизнес” платформ хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Мөн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх гол хөшүүрэг болох чадамж бүрдсэн байгааг онцлон, Монгол инженерүүдийн бүтээсэн мэдээлэл, технологийн шийдлүүдийг экспортлох, энэ салбарт гадаад хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, цахим эдийн засгийг бэхжүүлэх ажилд талууд хамтарч ажиллахаар санал солилцлоо.

Бусад мэдээ

Зарим төрийн байгууллагуудын программ хангамж, системтэй танилцлаа

Аймаг, орон нутагт төрийн байгууллагууд цахим шилжилт хийхэд тэдгээрийн цахим системийн шийдэл, программын хэрэглээ хялбар, нэгдсэн байх нь чухал юм. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг