Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна

2022.04.09

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу.

Бусад мэдээ

Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд сургалт нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч 7 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой боллоо. Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн нэн шаардлагатай дараах 7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, заримыг нь хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үүнд: 1. ЭМИЙН ЖОР 2. ДҮРС ОНОШИЛГООНЫ ДҮГНЭЛТ 3. ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ 4. ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ 5. АМБУЛАТОРИОР ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН КАРТ 6. ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ХЯНАЛТЫН ХӨТӨЧ КАРТ 7. ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР БАГТАЖ БАЙНА. Дээрх ажлуудын хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтран “Цахим эрүүл мэнд” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн салбарынханд үе шаттай зохион байгуулах юм. Өнөөдрийн сургалтад Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа.

Жайкатай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ийн Зүүн ба Төв Азийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.03.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнгөрсөн 2022 онд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулсныг онцлон, Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байгаа явдалд төслийн оролцогч талууд, хамрагдаж буй албан хаагчдын өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ. ЖАЙКА-ийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн суурь судалгаа боловсруулах төслийн хүрээнд мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, цахим шилжилтийг түргэсгэх зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх талаар танилцуулж, энэхүү судалгааны төслийг ЦХХХЯ дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яам Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг 2023 онд байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд ЖАЙКА-ийн талаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.