Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна

2022.10.07

Удирдлагын академиас зохион байгуулж буй “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилго бүхий танхимын сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны албан хаагчид хамрагдаж байна.

Сургалтын агуулга:

  1. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлого хоорондын уялдаа; зорилго, зорилт хоорондын уялдаа.
  2. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд “Алсын хараа-2050”, “Хүний хөгжил”, “Засаглал”, “Шинэ сэргэлтийн бодлого”, ”Эдийн засаг” чиглэлээр онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.Сургалт 2022 оны 10 сарын 07, 08-нд хоёр өдөр үргэлжилнэ.

Бусад мэдээ

Цахимд_Хэвшье_Өвөрхангай

“Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний газрын эздэд орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.

Цахим аймаг бодлогын зөвлөмжийн мэдээллийг Хөвсгөл аймгийн иргэд, төрийн албан хаагчдад хүргэж байна

ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо. Өнөөдрийн үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга П.Лхагважав нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар “Цахим аймаг бодлогын зөвлөмж”, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар иргэд, олон нийт болон төрийн албан хаагчдад танилцууллаа. Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Хөвсгөл аймаг дахь хэлтэсийн дарга Д.Сумаадагва “Хөвсгөл аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар танилцуулав. Мөн ЦХХХ-ны яамны Мэргэжилтэн Г.Дэлгэрмаа “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр, ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар олгох” сэдэвт сургалтад танхим болон цахимаар нийт 250 гаруй иргэн, төрийн албан хаагчийг хамрууллаа.

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдаж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Жянгсу мужийн Нанжин хотноо 2023 оны 09 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож, Монгол Улсын телевизийн салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл танилцууллаа. Арга хэмжээний үеэр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: “Үндэсний телевизийн фестивалийг зохион байгуулж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зан Мин болон Төрийн радио, кино, телевизийн захиргааны орлогч дарга Ян Гуо Руй, Жянсу мужийн Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн сайд Жан Ай Жүн Жянсу мужийн дэд захирагч Шү Инг нарт энэхүү арга хэмжээнд урьж оролцуулж буй явдалд талархал илэрхийлье. Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Монгол Улсаар дамжуулан байгалийн хий, газрын тосны хоолой, авто зам тавих, Монгол Улсад төмөр зам хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, телевизийн салбарт хамтран ажиллах, олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх, боловсрол олгох, зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтой буйгаа онцлов. Энэхүү арга хэмжээнд 8 улсын 150 гаруй төлөөлөгч оролцож, өргөн нэвтрүүлгийн салбарын өнөөгийн байдал, соёлын хамтын ажиллагааг ахиулах, радио, телевиз, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх, өргөн нэвтрүүлэг, телевизид нэвтрүүлж буй шинэ техник технологийг судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр сайн туршлагаа хуваалцан, санал солилцлоо.