ЦХХХ-ны сайд Н. Учрал Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгч Танака Шиничи болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/342208873_174066485581458_6855853406884236537_n-1024x634.jpg)
Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Танака Шиничигийн зүгээс Монгол Улсад цахим орчны хөгжил болон салбарын гарааны байгууллагуудыг сурталчлах чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны талаар товч танилцуулга хийлээ.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/342996369_784337802887766_5106753420866917985_n-1024x668.jpg)
Тус судалгааны хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон ЖАЙКА байгууллага нар хамтран зохион байгуулж буй Монгол-Японы мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн ах ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, олон улсад сурталчлах Бизнес арга хэмжээний талаар товч танилцуулсан юм.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/343305374_253385060386965_569140919123615398_n-1024x682.jpg)
Мөн ЖАЙКА 2023 онд Монгол улсын цахим хөгжил, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа онцоллоо.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/342193000_744124823855499_982818764741052099_n-1024x634.jpg)
ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэнд болон Монгол Улсын ЦХХХ-ны салбарт оруулж буй томоохон хувь нэмэрт талархал илэрхийлж, цаашид Кибер аюулгүй байдал болон ЖАЙКА-ын зүгээс хэрэгжүүлж буй судалгааны хүрээнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/343088977_1374962866394917_2363825760459533814_n-1024x675.jpg)
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/342217664_1316165982579215_7120345626668021767_n-1024x597.jpg)
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/343109181_757257529229733_9008828585297094835_n-1024x665.jpg)
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/342991728_6642000015827640_792499101602159898_n-1024x634.jpg)
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/343073481_960495908298027_2027872893862105873_n-1024x672.jpg)