Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станц (Хонхорын станц)-д ажиллалаа.

2022.09.15

Монгол улс өргөн уудам газар нутагтай, тархан суурьшсан хүн амтай тул мэдээлэл харилцаа холбоо, зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд дэвшилтэд шийдэл, технологи зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна.

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ-нь үндэсний хэмжээнд 21 аймаг 300 гаруй сумдад үйл ажиллагаа явуулж буй боловч технологийн шинэчлэл хийгдэлгүй удсан, дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдий хүрсэн зэрэг асуудлыг дэвшүүлж байлаа.

Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй бодлогын салбарт тулгамдсан шинэчлэлийг хийхгүйгээр цаашид онцгой тохиолдолд бүх нийтэд зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд доголдол учирвал хор уршиг нь хэмжээлшгүй юм.

Одоогийн хүчин чадлаараа нийт нутаг дэвсгэрийн 50 хүрэхгүй хувьд радио нэвтрүүлгийн сүлжээ хүрч байгаа бөгөөд тоон системд шилжсэнээр уг үзүүлэлт 95 хувьд хүрч нийт 3.000.000 иргэнд тогтмол хүрэх боломжтой болно. Мөн уламжлалт хэрэглэгчид болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тариаланчид, малчид, хилчид, тээвэрчид гэх мэт хүмүүст мэдээлэл түгээх ажилд уг шинэчлэл зайлшгүй шаардлагатай.

Харилцаа холбооны салбарт үндэсний аюулгүй байдлын төвшинд авч үзэх бодлого зохицуулалт шаардлагатай уг асуудлыг тодорхой төвшинд шийдэхэд Улсын онцгой комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлан дэмжин ажиллана гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ.

Мөн харилцаа холбооны салбарт нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдын хомсдол үүсэх нөхцөл байдал үүссэн тул ЦХХХЯ, БШУ хамтран тусгайлсан хөтөлбөр боловсруулж ажиллах тухайгаа танилцуулсан юм.

Бусад мэдээ

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нээгдлээ

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын аймаг хариуцсан хэлтсийн дарга П.Чинбат, нийслэл хариуцсан хэлтсийн дарга Г.Өнөрцэцэг болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Бор-Өндөр суманд “ХУРДАН” цэг нээгдсэнээр тус сумын 10000 гаруй иргэн төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг операторын горимоор авах боломж бүрдэж байна. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН.. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ ХЭНТИЙ АЙМАГТ

Төрийн үйлчилгээг операторын горимоор түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр /2023.05.25/ Хэнтий аймагт нээлтээ хийж байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймагт нээгдсэнээр тус аймгийн 78 мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны эрхлэх асуудлын хүрээнд Монгол шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 41, орон нутагт 10, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 5 цэгийг байгуулан ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

Агаарын сонин 90 нас хүрч байна

20-р зууны гайхамшигт нээлтүүдийн нэг бол мэдээллийг нүдэнд харагдахгүй орон зайгаар, сэтгэл хүрэх газар хүргэдэг технологийг ЗХУ их эрдэмтэн А.С. Поповын  нээсэн радио гэдэг гайхамшиг юм.   А.С.Попов 1882 онд Санкт- Петербургийн их сургуулиа төгсөөд усан цэргийн минийн болон цахилгааны мэргэжлийн дарга нарын сургуульд багшилжээ. Энэ сургуулийн физикийн лаборатори цахилгааны багаж хэрэгслээр нэлээд хангагдсан нь түүний багшилахаас гадна эрдэм шинжилгээний туршилтууд хийх боломж олгосон байдаг. А.С.Попов 1895 онд Петерград хотод болсон Оросын физик, химийн эрдэмтдийн эрдэм шинжилгээний хуралд “цахилгаан соронзон долгион агаарт тархах тухай  “ илтгэл тавихдаа өөрийн зохиосон “Аянга тэмдэглэгч” хэмээх цахилгаан соронзон энергийг агаараас хүлээн авагчаа тэнд танилцуулжээ. Илтгэлийнхээ дүгнэлтэнд …Миний зохиосон энэхүү төхөөрөмжийг цаашид нарийсган сайжруулж, нэвтрүүлэх хэрэгсэл хийвээс цахилгаан соронзон долгионыг агаарт тархдаг чанарыг ашиглан хол газар утас шугамгүйгээр холбоо барьж чадах юм…  гэжээ. Радионд – мэдээлэл тархах орчин хязгааргүй, түүнд уул, ус юу ч саад болдоггүйгээрээ бахдалтай би ийм л мэргэжил эзэмшсэн хүн,  тэгээд ч Монгол Улсынхаа харилцаа холбоог санаснаараа хөгжүүлэхэд нам, засаг хамт олныхоо хүчээр тухайн үеийн нээлт бүрийг улс орондоо хэрэгжүүлж байлаа. Д. Готов Ардын хувьсгалаас өмнө манайд нэг радио станц Амгалангийн энгэрт ажиллаж байлаа тэр нь БНХАУ ын Бээжин хоттой радио телеграфийг дамжуулах зориулалттай Манжууд ашиглаж байсан.  Манайхан “3 ӨНДӨР” гэдэг  Да хүрээ захын ард байгаа 2 өндөр антенн одоо байгаа. Үүнийг 1920 онд генерал Сю Шү Жан тусгаар тогтносон Монгол Улсыг түрэмгийлэн эзлээд БНДИУ-ын генерал У СЯН ДЯН хэмээгч радио телеграфийн холбоог ашиглахаар 1920 онд энэхүү 95 метрийн өндөр антены цамхагийг станцтай нь Англи Улсаас авч далайн тээврээр Хятад улсад авчирч усан боомтоосоо галт тэргээр Монгол Улсын хилд дөхүүлж тэмээн тэргээр зөөн Их хүрээнд ачиж антенны хэсэг тус бүрийг шургаар залгасан гэдэг. 1920 оны сүүлчээс ашиглаж Бээжин хот дахь Тэнгэрийн сүмийн ойролцоох станцтай харилцаж эхэлсэн түүхийн баримтууд байна. (У гэдэг Хятадаар үгүй, Сян –утас, дян – цахилгаан мэдээ гэдэг нь wireless telegraphy радио телеграф утга нэг юм ) Эдүгээ 104 жил зогсож буй антений зургийг өмнөх үеийн зурагтай харуулав. Зураг-2 Дээрх антены матчийн өнөөгийн зураг Нам төрөөс радиог нийтэд мэдээлэл хүргэхэд хамгийн бага хөрөнгө зарах хаана ч болов мэдээ дамжуулах бололцоотой гэж үзэж санхүү, ажиллах хүчний хувьд хэцүү байлаа ч радиог нэвтрүүлэхийн чухлыг ойлгосон байлаа. Ардын засгийн эхний жилүүдэд  “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэл гардаг байсан ч ихэнх хүмүүс бичиг үсэггүй байсан болохоор төрийн шийдвэр, шинэ мэдээг нийтэд хүргэх нь хүнд асуудал хэвээр байлаа. Аливаа мэдээллийг шууд чихэнд нь хүргэх арга технологи хэрэгтэй байлаа. 1927 онд хуралдсан МАХН-ын 6- р хурлын илтгэлд “Агаарын сонсох мэдээ хэрэглэх явдлын тухай хэргийг бодолхийлэн оролдвоос зохино” хэмээн зааж байлаа.  Уг хурлын тогтоолд радиогийн техникийн баазыг бий болгох эдийн засгийн боломжийг бүрдүүлэх зорилгоор “Бас хүү агаарын сонсох мэдээг орлого зарлагыг харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино “ гэдэг радиог бий болгох тухай Төрийн анхны шийдвэр байлаа. Нутаг дэвсгэр арвин, хот суурьшил багатай, малчид тариаланчид талын нэг, уул уулын энгэрт нэг нэгээрээ суурьшилтай нөхцөлд нийт иргэдэд мэдээллийг  радио долгионоор хүргэх нь холбоожуулалт, ашиглалтын хувьд эдийн засгийн хувьд маш ач холбогдолтойг дүгнэн хэлэцээд 1927-28 онд ЗХУ ын элчин сайдад радио нэвтрүүлэхэд техникийн болон хүний нөөцийг бэлтгэхэд туслах хүсэлтүүд тавьж байсныг  хүлээн авч туслахаар болсон тул МАХН ын Төв Хорооноос “агаарын мэдээ”-г хэрэгжүүлэхэд олон түмний хүчин туслалцааг хандуулахад анхаарч 1930 оны 10 сарын 27 – ны “Үнэн” сонины дугаарт Радио хэмээх агаарын мэдээг ЗХУ болон бусад орнууд дахь хэрэглээ, мөн нэвтрүүлэх болон хүлээн авах станцуудын талаар танилцуулаад“ радио мэдээгээр манай монголчууд үг нэвтрэлцэх болбоос алс холын нутагт мэдээллээс хоцорч буй иргэдэд нам төрийн аливаа мэдээллийг цаг цагт нь хүргэж, ард иргэдийг  монголын  төртэй холбох гүүр болон ажиллахыг тайлбарлажээ. 1930 онд ЗХУ-ын  эрдэм шинжилгээний ажилчид Монгол нутгийн гадаргын болон цаг агаарын нөхцөлийг судлаад “Монгол Улсад радио холбоо нэн тохиромжтой” хэмээн дүгнэлт гаргажээ. 1931.2.18 ны ЗХУ-ын Цахилгаан шуудангийн яамны сайд Антипов, ЗХУ-ын элчин сайд Николай Кириллович Смирновоос Монголын цахилгаан мэдээний ерөнхий сургагч Гельбатт-д ирүүлсэн цахилгаан мэдээнд “Агаарын сонсох мэдээ”-г байгуулах төлөвлөгөөг ирүүлэх тухай цахилгаан мэдээ ирүүлж байсан нь бидэнд туслах сэтгэлийн илэрхийлэл байлаа. Засгийн газрын 1931 оны 3 сарын 13-ны хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэр холбооны яамнаас радио байгуулах төлөвлөгөөг хэлэлцээд хувь нийлүүлэх “Монгол Радио” хоршоог зохион байгуулах, ЗХУ-тай барилга байгууламжийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ. 1931 оны зун  радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Иркутск хот руу илгээжээ. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны ажилтнууд болжээ. “МОНГОЛ РАДИО” хоршоо техникийн баазыг байгуулахаас өмнө өөрийн боломжийг ашиглан радио дажжуулах ажлыг эхлүүлэхээр болж 1931 оны майн баяраар агаарын мэдээгээр үг, дуу сонсгохыг “Агаарын мэдээ”-ний зөвлөлд даалгажээ. Агаарын мэдээний зөвлөлд НХТ –ны сурган боловсруулах хэлтэс, “Үнэн” сонины газар, Шинжлэх ухааны хүрээлэн, Ардыг боловсруулах яам зэрэг газруудаас 9 хүний бүрэлдхүүнтэй байжээ. Их хүрээнд 1860 аад оноос орос улсын ноос, нэхий, малын худалдаачид олноор суурьших болжээ. Одоогийн В. И. Лениний нэрэмжит клубт тэд бүжиг хийх,цуглаан зохион байгуулдаг “НАРДОМ”  гэдэг орос ажилчдийн клуб байжээ. “Агаарын мэдээ”-ний зөвлөл 1931 оны 5 сарын 1 ний 19.00 цагаас төлөвлөсөн ёсоор НАРДОМ клубын өсгөгч,  чанга яригчийг төв талбайд, цэнгэлдэхэд байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ. Зураг-3 Одоогийн Ленин клубын 1930 аад оны байдал 1931 оны 6 сарын 20 -ноос хүн олон цугларах газар чанга яригчуудыг байрлуулж долоо хоногт 2 удаа тус бүр хоёр цагаар мэдээг тогтмол дамжуулдаг болжээ. Энэ үед шугамын радиог “ агаарын сонин” гэж нэрлэж заншжээ. Агаар мэдээний зөвлөлд ажиллаж байсан ахмад сэхээтэн Б. Гүржав дурдатгалдаа: Нийслэлд радио анх эхэлж байхдаа “Улаанбаатарчууд аа, Та бүхний амрыг эрж хувьсгалын халуун баяр хүргэе” гэж эхэлдэг байсныг дурсан тэмдэглэсэн байдаг.  “Монгол радио” хоршооны 1931 оны 7 сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор 1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ. Зураг-5 “Ардын үндэсний эрх” сонины 1935 оны 7 сарын 16 ны дугаарт наадмын комиссын тухай өгүүлэгт  … Ялангуяа радиогоор нэвтрүүлэх зүйл дээр радиог бэлхнээ байлгахыг комисын гишүүн Цогт-Oчирт бөхийн ам авах, морины цол дуудахад онцгой анхааруулжээ… 1931 оны намраас “Монгол радио”