Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

2022.10.25

Цахим хөгжлийг дэмжих багц хууль энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр (10 сарын 25-нд) Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтад:
1. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хүрээнд: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан журмуудын төслийг батлах
2. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, энэ хүрээнд: Цахим орчинд хувь хүн өөрийн хувийн мэдээллийг нууцлах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил зэрэг зорилтот бүлгүүдийг тодорхойлж, холбогдох сургалтыг зохион байгуулах, олон нийтийг мэдээллээр хангах аян өрнүүлэх
3. Цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, санал боловсруулах, энэ хүрээнд: Монгол улсын хэмжээнд цахим орчинд хүний эрх зөрчигдөж байгаа гэмт хэргийн гаралт, хүний эрх зөрчигдсөн талаарх нэгдсэн статистик тоо, баримт бүхий суурь судалгааг хийж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Бусад мэдээ

#MNSEC2023 болж байна

Кибер аюулгүй байдал хэмээх ойлголт хувь хүн, албан байгууллага төдийгүй улс үндэстний оршин тогтнол, нийгэм эдийн засаг, аюулгүй байдалд чухал нөлөөтэй бөгөөд технологийн эрин үед аж төрж буй өнөө цагийн хүн төрөлхтний зайлшгүй танин мэдэх, бас оролцох чухал сэдэв болсон Цахим аюулгүй байдлыг хангахад нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хууль эрх зүйн боловсронгуй орчин, техник тоног төхөөрөмжийн цогц шийдэл шаардлагатай болдог. Мэдээллийн технологийн салбарын хурдтай хөгжлөөс шалтгаалан цахим халдлага зөрчил, түүний шинж чанар ч мөн адил асар хурдацтай хувьсан өөрчлөгдсөөр байна. Хадлагаас хамгаалах шийдлээ хамгийн өндөр үр дүнтэй ажиллуулахын тулд, боловсон хүчний мэдлэг ур чадварыг тогтмол сайжруулах, халдлага зөрчлийн талаар мэдээлэл солилцох зайлшгүй шаардлага үүсдэг. Тиймээс “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC байгууллагаас жил бүр “MNSEC” аюулгүй байдлын өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. MNCERT/CC нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Энэ удаагийн “MNSEC2023” аюулгүй байдлын өдөрлөг өнөөдөр Shangri-La Ulaanbaatar зочид буудлын “Хурлын танхим”-д 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. “MNSEC2023” өдөрлөгт цахим аюулгүй байдалтай холбоотой сонирхолтой судалгаа, Монгол улс руу чиглэсэн цахим халдлага, аюулгүй байдлын сүүлийн чиг хандлага, мэдээллийн аюулгүй байдлын тухай бодит кэйсүүдээр дүүрэн илтгэлүүдийг хэлэлцэж Монголын болон Гадны аюулгүй байдлын шилдэг мэргэжилтнүүд дэлгэрэнгүй яриа өрнүүллээ. Тус арга хэмжээнд ЦХХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба оролцож мэдээлэл солилцлоо.

Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо

ҮЙЛ ЯВДАЛ Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо 2021.07.19 Монгол Улсынхаа бүхий л салбарт болон иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг хүргэхий төлөө шамдан ажиллаж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүх инженер, программистууд үйлчилгээ болон бусад хэсгийн ажилтан та нартаа түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. … Тэртээгээс 100 жилийн өмнө яг энэ өдөр 1921 оны 7 дугаар сарын 19 ны Ардын засгийн Газрын 6 дугаар хурлаар … Хоёрдугаар зүйл. Шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулахыг хэлэлцээд байгуулахаар болсон тул гүн Цэдэвсүрэн ерөнхийлөн шийтгэх түшмэлд Маслаковыг туслах түшмэлд тус тус томилжээ… Зураг. 1 1921 оны 7 сарын 19 ны Ардын засгийн Газрын 6 –р хурлын материалын хуулбараас …. Зураг. 2 Шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хорооныанхны Ерөнхийлөн шийтгэх түшмэл гүн Цэдэвсүрэн Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хангалтгүй байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар, “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг мэдээлэл нь хаалттай, хэрэгжилт хангалтгүй төрийн байгууллагуудаас шаардаж, иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг, чиглэл өгч ажиллаж байна. Энэ удаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Стандарт хэмжил зүйн газар ажиллаж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдээллийн ил тод байдлын үнэлгээ 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 33,75%, Стандарт хэмжил зүйн газар 42,60% буюу хангалтгүй үзүүлэлттэй байна.